2011 онд дэлхийг донсолгосон есөн үйл явдал

Алан хядах Аль-Кайда бүлэглэлийн удирдагч тэрээр 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист ажиллагааг зохион байгуулсан билээ. АНУ-ын армийн цэргүүд Осама бин Ладенг Пакестан дахь гэртээ байхад нь устгажээ.

Арабын хавар хувьсгалын салхи дэгдлээ

2011 оны эхээр Египетэд хувьс­гал гарч, энэ улсын Ерөн­хийлөгч Хосни Муба­ракийн дэглэм нурснаар Арабын хувьсгал-ын сал­хи дэгджээ. Үүний дараа газ­рын тосоор баялаг Ливи улсад хувьсгал гарч, төрийн тэр­гүүн Каддафи босогчдын гарт амиа алдсан юм. Египет, Ливийн хувьсгалын сал­хи Иемень, Сири зэрэг олон улсад нөлөөлсөн байна.

Ким Чен Ирийн эрин үе дуусав

Умард Солонгосын их удирдагч Ким Чен Ир 2011 оны 12 дугаар сарын 17-нд зүрхний шигдээсийн улмаас 69 насандаа хорвоог орхисон юм. Их удирдагч нь таалал төгссөний дараа дэлхий дээрх хамгийн хаалттай, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөгч энэ орны ирээдүй хэрхэх нь тун бүрхэг болжээ. Ким Чен Ирийн халааг түүний хүү Ким Чен Ун авч, Умард Солонгосын удирдагч болсон байна.

Японд газар хөдлөлтийн улмаас 15842 хүн амиа алдав

Японд 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 1446 цагт зүүн хойд эргээс 120 км-ийн зайд, 20 км-ийн гүнд 8.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 м хүртэл өндөр давалгаа бүхий цунами үүссэн. Энэхүү гамшгийн уршгаар 15842 хүн амиа алдаж, 5892 иргэн бэртэж гэмтжээ.

Хөрөнгөтнүүднийн эсрэг бослого газар авчээ

Өнгөрч буй оны онцлох бас нэгэн үйл явдал нь олон улс оронд дэгдсэн хөрөнгөтнүүдийн эсрэг бослого юм. Энэхүү бослого анх АНУ-ын Нью-Йорк хотод Уолл Стритийг эзэл нэртэйгээр эхлээд Англи, Япон, Өмнөд Солонгос гээд маш олон оронд дэгдэж, олон сая хүн хамрагдсан. Одоо ч энэ бослого намжаагүй байна.

АНУ-ын арми Иракаас цэргээ гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан шийдвэрийн дагуу тус улсын арми Иракаас цэрэг дайчдаа гаргаж дууслаа. Цагаан ордны тэргүүн 2008 онд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Иракт үргэлжилж байгаа цэрэг дайны ажиллагааг дуусгавар болгож, 2012 оноос өмнө энэ улсаас цэргүүдээ бүрмөсөн гаргана гэж амласан юм. Ийнхүү найман жил үргэлжилсэн Иракийн дайн албан ёсоор дууслаа.

Норвегийн алан хядагч 91 хүнийг хөнөөжээ

Норвегийн алан хядагч Андерс Беринг Брейвик 2011 оны долдугаар сард гэм зэмгүй 90 гаруй хүнийг егүүтгэж, дэлхий дахиныг уй гашууд автуулсан юм. Хамгийн сонирхолтой нь тэрбээр сэтгэцийн өвчтэй нь тогтоогдсон байна. Тиймээс Андерс Беринг Брейвик шоронд суухгүй байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Путиний эсрэг жагслаа

ОХУ-д 2011 оны 12 дугаар сарын дөрвөнд болсон парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд тус улсын Ерөнхий сайд Владимир Путин болон түүний намын эсрэг бослого зохион байгуулж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт болсон бослогод л гэхэд 120 мянган хүн оролцжээ. Владимир Путин ОХУ-ын улстөрийн гол хүн болсноос хойш түүний эсрэг ийм том хэмжээний бослого огт гарч байгаагүй юм.

АНУ, Европ өрийн хямралд нэрвэгдэв

2011 оны эхээр дэлхийн эдийн засгийн судсыг атгаж буй АНУ, Европын улс орнууд өрийн хямралд нэрвэгдсэн. Энэхүү хямралын уршгаар сэргэж ядан байсан дэлхийн эдийн засаг дахин хүнд байдалд оржээ. Гэхдээ АНУ, Европын орнуудын эрх баригчид энэ хямралын эсрэг тууштай тэмцэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button