Хатагтай Обамаг гоочлов

Тэрбээр Висконсин мужийн нэгэн сүмийн Зул сарын баярын буяны дуудлага худал­даанд оролцсон байна. Энэ үеэр нэгэн эмэгтэй түүнд дөхөж ирээд АНУ-ын тэр­гүүн хатагтай Мишель тар­галалттай идэвхтэй тэмцдэг хэмээн магтжээ.

Гэтэл Сенсенбреннерийг юу хат­гасан юм гэнэт Мишель Обама сурталчилж байгаа зүйлээ өөр дээрээ туршвал таарна. Би­дэнд зөв хооллох лекц уншдаг хэрнээ өөрөө бүдүүн бөгстэй байж хэмээн хариулчихсан аж.

Хамгийн инээдтэй нь Сенсенбреннер өөрөө энэ мэдээг олны хүртээл болго­сон байна.

Тэрбээр Вашинг­тоны онгоцны буудал дээр хэн нэгэнтэй утсаар ярих­даа болсон явдлын талаар сонир­хуулж байхыг сэтгүүл­чид олоод сонсчихжээ. Энэ мэдээ хэвлэл мэдээллээр тарсны дараа Сенсенбреннер АНУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Мишель Обамагаас уучлал гуйхаас өөр аргагүй байдалд оржээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button