МШХХТГ-ийн дэд дарга А.Мөнхбат УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр боллоо

Тэрээр өнөөдөр өглөө өөрийн фэйсбүүк валл дээрээ тэр тухайгаа бичсэн байна. Манай салбарыг төлөөлж УИХ-д гарах юм бол салбарынхаа болон Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ажилна гэдэгт нь итгэж байна.

А.Мөнхбат даргад амжилт хүсье.

А. Мөнхбат даргийн валл дээрээ бичсэн пост

<Ирэх онд болох сонгуульд оролцоно. Энэ 7 хоногт төрийнхөө ажлаас хуулийн дагуу чөлөөлөгдөнө. 2004 онд Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар байгуулагдсан цагаас хамтран ажилласан нийт хамт олон, салбарынхандаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мөн цаг үргэлж дэмжиж ирсэн ард иргэддээ баярлалаа. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг өдий зэрэгтэй болгосон нь та нарын минь ач гавьяа юм шүү. Та бүхэнд ирж буй 2012 онд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсээд шинэ оны мэнд дэвшүүлье -). >

Фэйсбүүк профайл https//www.facebook.com/profile.php?id=100000541982082

Фэйсбүүк хуудас https//www.facebook.com/a.munkhbat

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button