Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хадгалахаар болжээ
эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийг хийх шатанд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав.
Тухайлбал, Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч хадгалахаар боллоо. Мөн УИХ-ын гишүүдийн хөрөнгөтэй холбоотой гомдол, санал гарвал асуудлыг УИХ-ын ЁС зүйн дэд хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нягтлан шалгаж байхаар болов. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад энэхүү асуудлыг шилжүүлэх тухай санал гишүүдээс дэмжлэг хүлээсэн юм.
Нийт есөн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгалаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон есөн гишүүн нарын санаачилсан дээрх хуулийн төслийг нийтийн албанд болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн юм байна.
Тус байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал бол Монгол Улсын Их хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлт байлаа. Энэ асуудлыг байнгын хороо хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.
Энэхүү асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийх үедээ үйлдэл дээрээ баригдсан, эсвэл эд мөрийн баримттайгаа баригдсан бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ хэмээн заасан байжээ.
Э.Оюунцэцэг