Нэр дэвшигчид Сонгуульд бүдэрсэн ч хуучин ажлаа хийхдээ л хийнэ
үзэхээс өөр олигтой нэвтрүүлэг, кино гарахаа ч байж гэдэг болж. Ингэхээс ч аргагүй биз. Үнэндээ телевизийн аль ч сувгийг сольсон ирэх оны сонгуулийг зөгнөсөн улстөрчдийн зөгнөл, маргаан, солонгосын олон ангит савангийн дууриас өөр юу ч гардаггүй.
Тиймээс арай л цаг үеийн мэдээлэл гэдэг утгаараа Сонгуулийн тухай хуулийн талаарх мэдээллийг сонгож үздэг байх. Ядаж л төрд түмний төлөөлөл байхаа амлаад гарч ирсэн ч сураг алдарсан танил гишүүдийн барааг зурагтаас олж хардаг гэсэн. Хөөрхий зарим хөгшчүүл, Энэ сонгуулийн хууль гэж яасан ч зовлонтой хууль вэ хэмээн халаглаж суугаа сураг байна.
Бараг гурван жилийн турш шинэ хуультай болно, шинэ тогтолцоогоор санал өгдөг болгоно, бүхий л эрх мэдлийг сонгогчдийн гарт атгуулна шударгаар санал тоолно гээд олон давуу талтайгаар батлагдахыг ярьж эхэлсэн. Үйлээ үзсээр арайхийж зовлонг нь эцэслэн баталтал асуудлууд шил шилээ даран, борооны дараах мөөг шиг урган гарсаар байгаад илт ундуйцсандаа ийн хэлж байгаа биз. Дайран дээр нь давс гэгчээр СЕХ-ны танилцуулсан санал тоолох машин ч бас юу ч билээ. Намуудаас гишүүд нэр дэвшинэ, бие даагч ч байх болно, тойргоор гишүүдийг сунгах болохоор энэ мэтчилэн ирэх сонгуулийн үйл ажиллагаа дуустал онигоо ихээр төрнө дөө.
Тэгээд бас болоогүй ээ. СЕХ АТГ-т шалгагдаж байгаа нь энэ гээд доош нь татахад долоо хоног, ажилдаа ороод жигдэрч байна гээд хэд хоног, мөн зарим нэг байнгын хороо даргагүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гээд бас нэг бичил сонгууль болчихно. Ингэж бужигнаад нэгдүгээр cap аль хэдийнэ дундаа орчих вий дээ. Төрийн удирдлагууд асуудал дундаасаа толгой ч өндийх завгүй сууж байх зуур хурган дарга нар хэрхэн сонгуульд нэр дэвших, хэрвээ бүдэрчихвэл албан тушаалдаа ямар нэг залиар эргэж ирэх талаар ухаан сийлээд завгүй явна.
Тэдний санааг зовоож байгаа чухал асуудал бол сонгуулийн хуулийн 26.6 заалт юм. Тус заалтад Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж заажээ. Одоогийн байдлаар албанаасаа татгалзсан хүн нэг хоёрхон байгаа аж.
Хэрвээ нэр дэвшигч сонгуульд унавал хуучин эрхэлж байсан ажилдаа орохын тулд төрийн албан хаагчийн шалгалтыг өгөх журамтай. Гэсэн хэдий ч дарга нар шууд л албандаа томилогдох гэж төлөвлөгөө зохиож байгаа гэсэн. Тэд сонгуульд бүдэрвэл хуучин ажлаа хийхдээ л хийнэ хэмээн итгэл төгс байгаа нь авлигатай холбоотой юм байна.
Хангалттай мөнгөөр шалгалтын комиссын гарыг цайлгаж чадвал алга урвуулахын хооронд л ажилтай болчихдог жишиг манайд бий. Хуулийг хэрэг-жүүлэх гэж биш харин ч эсрэгээрээ зөрчих гэж баталдаг гаж тогтолцооноос хэзээ ангижирч, салбар бүрийн шалгалтыг чангатгах талаар бодох цаг нь ирж дээ эрх баригчидаа.
Б.Нэргүй