Дэвид Кэмерон намынхаа нөхдөөс уучлалт хүсчээ
огцорсон юм. Намын нярав нь гадаадын бизнесмэнүүдийг 250 мянган фунт стерлингээр Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзуулахаар тохирсон байна.
Краддис энэ мөнгөө Консерватив намын дансанд хандив маягаар хийх ёстой байсан аж. Гэхдээ намын нярав, бизнесмэнүүдийн тохиролцоо камерт нууцаар бичигдэж, Сэндэй Таймс-ын сэтгүүлчдийн гарт оржээ.
Энэ бичлэг хэвлэлийнхэнд хүрсний дараахан Питер Краддас огцрох өргөдлөө өгсөн байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ талаар Питер Краддас зохисгүй үйлдэл хийжээ. Консерватив нам ийм аргаар мөнгө олох ёсгүй. Гэхдээ тэр огцорч, зөв алхам хийлээ. Ийм үйлдлийг дахин гаргахгүйн тулд би боломжтой бүхнийг хийх болно хэмээн мэдэгджээ.