Элсэн чихэр, гурилын үнэ буурав

28-ны байдлаар гаргажээ.
Судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өсчээ.
Тухайлбал, хоёрдугаар сартай харьцуулахад хонины мах 15.2 хувь, үхрийнх 7.5-10.6 хувь, адууных 24.3 хувь, ямааны махны үнэ 22.5 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 0.7 хувь, хонины мах 1.2 хувиар өсчээ. Харин адууны мах 1.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Гурилын үнэ хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад Алтан тариа ХК-ийн задгай 1-р зэргийн гурил 1.7 хувиар өссөн бол савласан дээд гурилын үнэ 1.4 хувиар буурсан байна. Харин элсэн чихрийн үнийг хоёрдугаар сарын үнэтэй харьцуулбал 2.7 хувиар буурсан бол өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.