Баянзүрхийн шүүх цагдаа зодсон харцагыг баривчлах шаардлагагүй гэжээ

өнгөрсөн сарын 30-нд Урьдчилан хорих төвд цагдан хорьсон тухай мэдээлэл хэвлэлээр гарсан билээ. Тэр ч бүү хэл түүний гэр бүлийнхэн Г.Намсрайжав зүрхний архаг дутагдалтай. Иймээс батлан даалтад гаргах зайлшгүй шаардлагатай гэсэн утгатай мэдээллийг зарим хэвлэлээр өгч, согтуу эрийн тарьсан балгийг цайруулах аястай ярилцлага өгсөн байсан. Харамсалтай нь энэ бүхэн жүжиг байсан бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр улсын харцага Г.Намсрайжав өдгөө торны цаана гэмшиж бус гэртээ тухлан суугаа бөгөөд түүнд эрх чөлөөг олгосон эрхмүүд нь Баянзүрх дүүргийн шүүхийнхэн юм байна.

Энэ тухай сийрүүлбэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийг шалгаад Улсын харцагат зодуулсан цагдаа тархиндаа хүнд гэмтэл авсан, нэг нүдний хараа муудсан, албан үүргээ гүйцэтгэж байхад нь зэрлэгээр зодож танхайрсан гэх мэт хэд хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэрэгтэнг баривчлан саатуулах шаардлагатай хэмээн саналаа прокурорт өгч, прокурынхон түүнийг нь хянаад шүүхэд хүргүүлсэн юм байна. Гэвч шүүх уг саналыг нь Г.Намсрайжавыг хорих шаардлага байхгүй гэсэн захирамжаар тас цохижээ.

Ингэхдээ ямар зүйлийг үндэслэснээ тайлбарлаагүй бөгөөд ямар ч мэтгэлцэх зарчимгүйгээр ийм шийдвэр гаргасан нь олныг гайхшруулж байна. Нөгөө талаар энэ үйл явдлаас сүүлийн хэдэн өдөр шүүх, цагдаа хоёрын дунд үүсээд буй үл ойлголцлын ан цав улам гүнзгийрч байна уу даа ч гэж харж болохоор байгаа юм. Яагаад гэвэл зөвхөн энэ хэрэг дээр жишээ авахад олны өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдийг замын цагдаа зогсоож бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьсных нь төлөө хайр найргүй зодож буй этгээдийн бичлэг цахим ертөнцөөр дамжин хэдэн сая хүний эгдүүцлийг төрүүлсэн.

Гэтэл ийм илт хэргийг шүүгч нар хэлэлцээд Цагдааг зодсон хүнийг хорих шаардлагагүй гээд сулласан нь ийм хардлагыг төрүүлж басхүү Ерөнхийлөгчийн шүүхэд шинэтгэл хийе гэсэн уриалга нь цаг үеэ олсон байсныг харуулж байна. Эцэст нь цагдаа ч, шүүгч ч өөр өөрийн гэсэн эрх, үүрэгтэй. Тэд улс төрөөс ангид байх ёстой. Бас хэн нэгэн улстөржсөн нөхдийн золиос нь албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, жирийн иргэн байх ёсгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

О.ЦЭЦЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button