Ерөнхий сайдад мэдээлэл хамтарч хийх талаар санал тавиагүй гэнэ
гэсэн яриа гарсан билээ. Энэ дагуу өчигдөр 11.00 цагт АН-ын дарга Н.Алтанхуяг хурлын танхимд орж ирээд Ерөнхий сайдыг хүлээв. Төд удалгүй Ерөнхий сайдын зөвлөх Б.Энхбаяр хүрэлцэн ирж С.Батболд сайд АН-ын дарга Н.Алтанхуягтай хамтарч хэвлэлийн хурал хийнэ гэсэн мэдээллийг сонсоогүй. Тийм мэдээлэл ирээгүй. Дээрх мэдээллийг хэвлэл дээр л биччихсэн байхыг харсан тул хамтарч мэдээлэл хийх боломжгүй гэсэн хариултыг хэлээд гарсан юм.
Харин АН-ын дарга Н.Алтанхуяг Би Ерөнхий сайдыг энэ сарын 3, 4-ний аль нэг өдрийг сонгож хамтарсан мэдээлэл хийе гэсэн албан бичгийг Засгийн газарт хүргүүлеэн. Н.Алтанхуяг буруу ташаа мэдээлэл хийж байна гэдэг худлаа зүйл. С.Батболд сайдтай утсаар ярьсан. Нэгэнт өөрөө ирэхгүй, түүнийг төлөөлсөн нэг залуу ирээд хэдэн юм хэлчихээд явчихсан юм чинь мэдээллээ хийе гэснээр хэвлэлийн хурлыг эхлүүллээ.
Тэрбээр Хамтарсан засгийн газрын үед мөрийн хөтөлбөртөө тусгасан сая төгрөгийн хувьцаагаа яагаад өгөхгүй байгаа юм бэ гэж хүмүүс асууж байна. Хэнтий аймагт Эдийн засгийн хувьсгал эхэллээ лекцэнд ороод явж байхад хөдөөнийхөн Сая төгрөг юу болов? Яагаад гурав хувааж олгоно гэж ярих болов гэж их асууж байсан.
Хувьцааны талаар УИХ-аас гаргасан хууль тогтоолуудаас танилцуулахад 2010 оны 11 дүгээр сарын 25-нд УИХ-ын тогтоол гарангуут 12 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын тогтоол гарч, оюутан бүрт 500 мянган төгрөг өгье гэсэн шийдвэр гаргасан. 2011 онд бас ийм шийдвэр гарч, оюутнуудад 500 мянган төгрөгийг өгч дуусгалаа. Ингэснээр оюутнууд нэг сая төгрөгөө аваад дууссан. Харин 2010 оны долоодугаар сарын 7-нд УИХ-ын тогтоол гараад мөн оны гуравдугаар сарын 31-нд Засгийн газрын тогтоол гарч, Монгол Улсын иргэн бүрт Эрдэнэс таван толгой компанийн 536 ширхэг хувьцааг нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах шийдвэр гарч, хүний хөгжлийн дэвтэр дээр нь хувьцааны данс бичигдсэн байгаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг олгоё гэсэн УИХ-ын тогтоол гараад хэрэгжилгүй дөрвөн cap боллоо.
Үүний дараа УИХ-ын 57 дугаар тогтоол гарч, энэ оны хоёрдугаар сарын нэгний дотор Эрдэнэс таван толгой компанийн нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил хэрэгжихгүй хэвээр байна. Ажил хийгдэхгүй байгаагаас болж ард түмэн сая төгрөгийн учрыг олохгүй явна. Тиймээс Ерөнхий сайдыг хамт суугаад үүний үнэн учрыг нь хэлээд өгөөч гэж хүссэн юм. Хамтарсан Засгийн газрын үед маш олон шийдвэр гаргаад түүнийгээ хэрэгжүүлж болдог л байсан. Гэтэл одоо улстөржсөн зүйл яриад ажлаа хийхгүй байна. Тал талд сууж, хэрэгтэй хэрэггүй юм ярихаа болимоор байна гэх мэдээллийг өглөө.
Харин АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдад хамтарч мэдээлэл хийе гэсэн хүсэлт тавиагүй болох талаар МАН-ын ОНХА-ны дарга Д.Амарбаясгалан мэдээлэлдээ тодотгол хийв. Тэрбээр АН-ын дарга албан ёсоор Ерөнхий сайдад хандаж мэдэгдсэн зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар утсаар холбогдоогүй. Хэрэв холбогдсон бол бид урьдчилсан байдлаар бэлтгэлээ хангаж, мэдээллээ бэлтгэх байсан. Ийм зүйлийг АН-ын зүгээс ахин битгий гаргаасай гэж хүсч байна. Сонгууль ойртсон энэ цаг үед хэвлэлийнхнийг төөрөгдүүлж, худал зар тараах нь зохисгүй зүйл гэдгийг хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Ийнхүү АН-ын дарга Н.Алтанхуяг чулуу хөөлгөж сонгуулийн шоу хийв үү гэдэг асуултыг сэтгүүлчдийн дунд үлдээлээ.
В.Дондовдорж