Мэнэнгийн талд юун зээр, шувуу ч дээгүүр нь тоож нисэхгүй

Нефть гарлаа гэж баярлан төрийн тэргүүн маань түүнд гараа дүрж цагаан дээлийнхээ энгэрийг нефтиэр мялааж байхдаа 20-иод жилийн дараа энэ газар нутаг ямар болохыг төсөөлөөгүй биз. Тийм ч учраас тогтвортой байдлын гэрээ гэх зүйлээр татваргүйгээр түүхий нефтийг Хятад руу гаргахаар болсон. Гэхдээ хөөрхий П.Очирбат гуайн ч буруу биш юм. Тухайн үед Монголын төрд газрын тос, ашигт малтмал, эдийн засгийн ирээдүйг харах чадвартай хүн байгаагүй. Тэнгэрийн умдаг атгасан мэт санаж буруу зөв нь мэдэгдэхгүй гэрээг үзэглэж байсан. За энэ ч дүүрч өнгөрсөн асуудал. Тэд нефтиэ өдөр шөнөгүй урагш нь зөөж байна. Өмнөговьд нүүрс зөөдөг машинууд шиг.

Толгод хөдлөх мэт зээрийн сүрэг бүрхэж байдаг энэ талд шувуу нисч харагдахгүй болсны буруутан нь Петрочайна Дачин Тамсаг компани. Хааш хаашаагаа 60 км газрыг тэд хувьчлаад авчихсан. Яг л хөрсөн доорхи нефтийн эзэн нь мэт. Угаас эзэн мэт байх эрхийг монголчууд өөрсдөө тэдэнд өгсөн. Одоо Дорнод аймгийн Матад сумын нутаг Мэнэнгийн талд хүн битгий хэл мал ч амьд явах нөхцөлгүй болсон. Тэд газар доорхи нефтийг нь авчихаад нөхөн сэргээлт гэж нэг хулхи юм хийсэн. Хийсэн ч гэж дээ зүгээр шороогоор нефтийнхээ шаарыг булчихсан. Тэр нь хөрсний бохирдлыг дээд цэгт нь хүргэж ойр хавийнхаа хүн малыг хордуулж байна. Тэрхүү нөхөн сэргээлт хийсэн газар нь намаг болж гишгэх төдийд хар тос олгойдож байгаа. Энэхүү нөхөн сэргээлтийг хэрхэн хийснийг Мөнх оргил трейд компани байгаль орчныг хэр бохирдуулсан талаар үнэлгээ хийхэд тус бүс нутагт нэг тэрбум 200 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ гэсэн дүгнэлт гаргаж Баянзүрх дүүргийн шүүхэд өгчээ. Өчигдөр дүүргийн шүүх энэ асуудлыг хэлэлцсэн боловч ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй энэ сарын 27-ныг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа. Хурал завсарласны дараа Мөнх оргил трейд компанийн менежер Ч.Энх-Амгалангаас уг хэргийн талаар тодруулсан юм.

Ч.ЭНХ-АМГАЛАН БАЙГАЛЬД ХАМГИЙН БАГАДАА ТЭРБУМ 200 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН

-Танай үнэлгээний газраас гаргасан дүгнэлтийг Петро­чайна Дачин Тамсаг компани эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Өнөөдөр тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй газар дээр ямар нөхцөл байдалтай байна?

-Бид иргэний хөдөлгөөнүүдийн захиалгаар очиж байгаль орчны бохирдлын үнэлгээг гаргасан юм. Хааш хаашаа 60 км газар торон хашаагаар хүрээлчихсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, сэтгүүлч, сурвалжлагч нарыг оруулдаггүй юм билээ. Харин бид хамгаалагч нарыг дайрах шахам орсон. Нөхөн сэргээлт хийж байгааг нь харсан. Зүгээр л нүд хуурсан зүйл. Үхсэн мал, зээрийн сэгнээс авахуулаад тэнд нүд хальтрам дүр төрх харагдсан. Хөрс дээд цэгтээ хүртэл сийрэгжсэн. Ургамал ногоо гэж байхгүй болсон. Юун өвс ногоо, ан амьтан хүн удаан байхын аргагүй болсон юм билээ. Хаа сайгүй сүлжилдэх замын цагаан тоос газар нутгийг нь бүрхчихсэн байгаа юм.

-Хамгийн гол зүйл нь цооног гаргаад нефтийн шаар булсан гэсэн. Тэр нь байгальд ямар хор нөлөө үзүүлж байна?

-Олон цооног гаргаад шаараа булчихсан байна. Түүнийгээ нөхөн сэргээлт хийчихлээ гээд байгаа. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л тэр байх. Нялх хүүхдийн зулай шиг бамбалзсан газар. Тийшээ мал орох юм бол шивж үхэх нь ойгомжтой. Их нимгэн булсан болохоор шаар буюу шингэн хаягдал нь гараад ирчихсэн. Урт нь 21 метр, өргөн 16 метр, гүн нь долоон метр усан сан шиг зүйл. Доор нь гялгар уут шиг зүйл хийгээд шингэн зүйлийг нь ууршиж дууссаны дараа гүйцэд булдаг.

-Яагаад ууршилт нь удаан байгаа юм бол?

-Аргагүй шүү дээ. Түүн рүүгээ ахуйн хог хаягдал, хогийн төмөр торхнуудаа хийчихсэн юм чинь.

-Хохирлын үнэлгээг нь хэдэн төгрөгөөр тогтоосон бэ. Тэр мөнгийг нь ямар учраас тэднийхэн компани төлөхгүй гээд байгаа?

-Тэрбум 200 сая төгрөгийн хохирол гаргасан. Түүнийгээ Монголын талд төлөхгүй гэсэн шүүх хурал боллоо. Уг нь тэд анх өндөр хүчдэлийн шугам татна, хатуу хучилттай зам тавина, Матад сумын иргэдийн 90 хувийг ажилд авна, цэцэрлэг, сургууль шинээр барина гээд түмэн амлалт өгч тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулсан. Гэтэл энэ ажлаас ганц нь ч биелээгүй. Матад сум өнөөдөр хүртэл харанхуй байна. Гэсэн хэдий ч түүхий нефтийг өдөр шөнөгүй тасралтгүй урагш нь зөөж байгаа.

-Шүүхэд яагаад шилжсэн юм бэ?

-Бид хийсэн үнэлгээнийхээ тайланг шүүхэд өгсөн. Уг нь бид хамгийн багаар үнэлгээ гаргасан. Тухайн газар нутгийн хүрээнээс гараад ташаагаар татсан өвс ногоотой байгаа. Тэд нөхөн сэргээлт хийчихсэн гээд яваад өгнө. Гэтэл хүн мал живж үхэхээр бамбалзсан хөрс Монголд үлдэнэ. Гэтэл тэр шаар нь 50-100 жилийн дараа хөрсөнд шингэнэ. Тэр хугацааг хүртэл тухайн газарт мал амьтан явах нь бүү хэл өвс ногоо ч ургахгүй. Монгол Улс баялгаа өгч хоосорчихоод дээрээс нь хохирч үлдэж болохгүй. Өнөөдөр Мэнэнгийн талд юун зээр, дээгүүр нь шувуу ч тоож нисэхгүй байгаа.

Л.ГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button