АНУ-ын Холбооны нөөцийн сан дараагийн сүйрлээс сэргийлж чадахгүй

Тухай бүр АНУ-ын Төвбанк буюу Холбооны нөөцийн сан/ХНС/хөндлөнгөөс оролцсон учраас жинхэнэ сүйрлээс зайлсхийж чадсан юм. Харин энэ удаа байдал огт өөр байна хэмээн мэдэгджээ.

Энд хэдэн шалтгаан байгааг Г.Саммерс дурдав. Үүнд

-Европт удахгүй маш том хямрал тохионо. Олон улсын валютын сангийн мэдээгээр Европын банкуудын левереж буюу бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх замаар ашиг орлогыг ихэсгэх боломж 261 байгаа аж. Эдгээр мэдээлэл нээлттэй зээлийнх. Иймээс левережийн бодит түвшин илүү өндөр гэж үзэж болно.

-ХНС улстөрийн хувьд хортой бодлого явуулдаг. Гэхдээ одоо энэ байгууллага мөнгө-зээлийн түрэмгий бодлогод оролцож чадахгүй. Сонгуулийн жил учраас АНУ-д улстөрийн ноцтой мөргөлдөөн үүсэх магадлалтай.

-ХНС-гийн нөөц эрсдэлтэй цэгт хүртлээ зарцуулагдсан. Тэдний хийж чадах ганц юм бол асар том мөнгөний хөтөлбөрийг зарлана. Энэ нь өөрөө хямралыг дуудах юм.

Энэ талаар marketoracle.co.uk сайтад бичихдээ Европын банкны систем нь 46 триллион доллартай. Энэ нь Европын холбооны Дотоодын нийт бүтээгдэхүүнээс гурав дахин их хэмээжээ. Европын холбооны Төвбанкны /ЕТБ/ баланс одоо дөрвөн триллион доллар юм байна. Энэ нь Германы эдийн засгаас их бөгөөд Европын холбооны Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг гэсэн үг. Энд инфляци, системийн эрсдэлийг тооцсонгүй. ЕХТБ-ны левереж нь одоо 361 байгаа аж.

ЕХТБ-ны балансын дөрөвний нэгийг Р1-IGS орнуудын /PIIGS нь Португали (Р), Итали (I), Грек (G), Испани (S) гэсэн орнуудын нэрийн товчлол. Энэ товчилсон нэр томъёо нь англиар гахай гэсэн утгатай аж/ өр эзэлдэг. Гэтэл эдгээр оронд хүмүүс банкнаас мөнгөө татаж байна.

Г.Саммерсийн үзэж буйгаар ЕХТБ үүнийг үндэсний Төвбанкуудад /үнэндээ Германд/ тохох гэнэ. Банкны эдгээр систем нь АНУ-ынхаас дөрөв дахин их, харьцуулбал 4612 триллион доллар аж.

Төвбанкуудын баланс хогийн өр-өөр дүүрсэн. Энэ нь 17 орныг хамарч байгаа юм. Дашрамд дурдахад тэдгээр улсын улстөрийн байдал хурцдаж байгаа. Нөхцөл байдал хичнээн муу байсан ч тэд Европын бодит байдал ямар байгааг хэлэхгүй хэмээн Г.Саммерс онцлон тэмдэглэв. Алдарт инсайдер Мохаммад Эль-Эриан Францын банкууд өөрсдийн активтай харьцуулахад өнөөдөр 1-1.5 хувийн капиталтай. Харин левереж нь 1001 юм байна. Энд Грек, Испанийн тухай биш байдал сайн гэгдэж байгаа Францын тухай өгүүлснийг ойлгоорой хэмээн сануулжээ.

Европын холбоо бол маш том хогийн сав. Дэлхийн Төвбанкууд энд байдлыг зохицуулж чадахгүй байх. Тэдэнд хоёр зам бий. 1.Бүхнийг зоосжуулах / гиперинфляци/. 2.Дефолт, сүйрлийг хүлээн зөвшөөрнө /мегадефляци/ хэмээн эдийн засагч Г.Саммерс мэдэгдэв.

Хэрэв эхний хувилбарыг сонговол Герман евро бүсээс гарч, доллар чангаран 2008 оны хямрал давтагдах аж. Гэхдээ ХНС сонгуулийн өмнө ард түмэндээ нэр хүнд олох гэж хичээх тул мөнгө-зээлийн том бодлого явуулахгүй бололтой. Зөвхөн хямрал дэгдэж, хувьцаа 15 хувиас доош буувал ийм алхам хийх байх. Сануулахад, валютын идэвхжүүлэлтийн хоёрдугаар шатны 600 тэрбум доллар нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтийг гурван сарын турш сайжруулсан. Иймээс зах зээлийг хазаарлахын тулд тэд асар том хөтөлбөр зарлаж магадгүй. ХНС хоёр триллион доллараас дээш хөрөнгө шаардах шинэ бодлого явуулах гэнэ.

Энэ бүхэн нь валютын идэвхжүүлэлтийн сүүлчийн шат байх юм. Эсрэг тохиолдолд хэрэв доллар унах, инфляцийн дарамтаас болоод эмх замбараагүй явдал дэгдэх буюу ХНС-г хаах байх. Америкийн түүхэнд хоёр ч удаа ийм явдал болж байсан. Нэмж өгүүлэхэд энэ нь банкуудыг сүйрүүлж, Америкийн эдийн засгийг унагах юм.

Тэгэхээр санхүүгийн том хямрал дэгдэх хүртэл ХНС-гийн гар хүлээтэй. Холбооны нөөцийн сан мөнгө хэвлээд ч асуудал шийдэгдэхгүй. Өмнө нь тэднийг мөнгө хэвлэхэд хүнсний үнэ тэнгэрт хадаж, хөгжиж буй орнуудад хувьсгалууд дэгдэж эхэлсэн. Хэрэв ХНС дахиад мөнгө хэвлэх юм бол дэлхий даяар, мөн капиталуудын зах зээл дээр хар үе эхлэх юм.

М.Цогзолмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button