Өнгөрөгч долоо хоногт болсон гол үйл явдлын тойм мэдээ

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Ханш нээгдэх өдөртэй давхцан эхэлсэн энэ удаагийн чуулган 2008-2012 оны парламентын сүүлчийн чуулган гэдгээрээ онцлог. Тиймээс ч гишүүдийн олонхи нь чуулгандаа хүрэлцэн ирж, энэ удаагийн чуулган ер гаруй хувийн ирцтэйгээр эхэлсэн. Чуулган бүрийн нээлтэд төрийн гурван өндөрлөг оролцдог уламжлалтай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа тул энэ удаагийн чуулганд оролцсонгүй. Харин Ерөнхий сайд С.Батболд ирсэн. Чуулганыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээсэн бөгөөд тэрбээр Ардчилсан төрийн тогтолцооны амин сүнс нь төрийг сонгож байгуулах явдал. Манай ард түмэн төрд төлөөлөгчөө сонгох ээлжит сонголтоо хийх гэж байна. Үүнд зохих бэлтгэл ажил хэрэгтэй. Энэ нь хаврын чуулган биднээс шаргуу, шуурхай ажиллагааг шаардаж байна гэсэн үг хэмээн хэлсэн үгэндээ онцолсон. УИХ-ын даргын хэлсэн үгэнд дурьдагдсан нэг асуудал нь энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд цалин, тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлжээ. Ингэхдээ дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол энэ жил 640 мянга болтлоо өсөх гэнэ. Тэтгэвэрийн дундаж хэмжээг 95 мянгаас 190 мянган төгрөгт хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах шалгуурыг өөрчилж, жирэмсний таван сартайгаас эхлэн арван хоёр сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн чухал арга хэмжээ болсон гэдгийг УИХ-ын дарга хэлж байлаа.

УИХ-ын хаврын чуулганы нээлтээ хийсэн энэ өдрүүдэд УИХ-аар яаралтай шийдвэрлэх ёстой нэг асуудал нь Сонгуулийн тухай хуулийн эргэн тойронд өрнөж буй асуудал гэж гишүүд хэлж байна. АН-ын гишүүд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах, харин МАН эсрэг байр суурьтай, зөвшилцөж чадахгүй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч БНКУ-д айлчлав

Энэ сарын 4-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийлээ. Ерөнхийлөгч айлчлалынхаа явцад Киргиз улсын шилжилтийн үеийн Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаевад Алтангадас одонг гардуулсан. Ардчиллын эхийг улс нутагтаа амжилттай тавьж чадсан Ерөнхийлөгч асны зүтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч ийн үнэллээ. Мөн айлчлалынхаа явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз улсын Үндэсний их сургуульд зочилж, тус сургуулийн хүндэт профессор болсон юм. Дашрамд дурьдахад сансрын нисгэгч Ж.Гүррагчаа тус сургуулийг төгсчээ. Айлчлалынхаа явцад Монгол Улсын Ерөнхийлөгч малчин айлд зочилж, Монголоос авч очсон морин хуурыг бэлэглэсэн. Айлчлалын үр дүн нь манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНКУ ын Ерөнхийлөгч А.Атамбаевтай ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын төрийн тэргүүнүүд Улаанбаатар-Бишкек- Станбулын нислэг нээж улмаар иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх боломжийн тухай, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа монголоос Киргизид мах экспортлох боломжийн тухай, шинэ тулгар ардчиллыг хөгжүүлж буй орнуудад тулгардаг сорилын талаар санал солилцсон нь байлаа.

Монгол Улсын иргэд хилийн хуудас бөглөхгүйгээр хил нэвтэрдэг болно

Монгол иргэд Монгол улсынхаа хилээр нэвтрэхдээ хилийн хуудас бөглөхгүй байх шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гарлаа. Ингэснээр зорчигчдыг шуурхай, чирэгдэл багатай нэвтрүүлэхэд ахиц гаргана гэж Хил хамгаалах газар болон бусад албаныхан үзэж байгаа юм. Хилийн хуудас бөглөхөд Жилд ойролцоогоор 20 гаруй сая төгрөгийн зардал гаргаж байсан бол энэ хуудсыг бөглөхгүй болсноор 14-15 сая төгрөгийг хэмнэх боломжтой болж байгаа аж. Монгол иргэд улсынхаа хилийг нэвтрэхдээ хилийн хуудас бөглөхгүй болсон энэ шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжинэ. Харин гадаадын иргэд хуучин журмаар явах юм байна.

Энхийг сахиулагчдыг энхийн төлөө медалиар шагналаа

Афганистан улсад хоёр жил энхийг сахиулах цэргийн үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийнхныг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр хүлээн авч, цэрэг дайчдыг Энхийн төлөө медалиар шагналаа. Төрийнхөө одон медалиар шагнуулсан цэрэг эрс Цагийн байдлын хүнд нөхцөлд, африк тивд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байхад бидний ар гэрт уй гашуй тохиолдох, хэн нэгний маань аав, ээж бурхны оронд одох зэрэг зовлон тохиолдож байсан ч бид сэтгэл зүрхээрээ хамт байдаг байсан. Эх орноо төлөөлөн хилийн чанадад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох дараа дараагийн цэргийн багийнхандаа амжилт хүсье гэж байлаа.

Цагдаагийн дарга нар өмгөөлөгчгүй болов

Дөрвөн жилийн өмнөх долдугаар сарын 1-д болсон үймээн, самууны үеэр олон гэмгүй хүмүүсийг буудаж хөнөөсөн, буудаж шархдуулсан хэрэгт гэм буруутай эсэхээ шүүлгэж байгаа цагдаагийн дарга нарын өмгөөлөгчид өнгөрөгч баасан гаригт үйлчлүүлэгчдээсээ татгалзсан шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

Тэд Хуулийн дагуу өмгөөлөл явуулах боломж олгохгүй байгаа учир үйлчлүүлэгчдээсээ татгалзаж байна гэж өмнө нь мэдэгдэж байсан бол өнгөрөгч долоо хоногт энэхүү шийдвэрээ албан ёсоор гаргаснаа хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Шүүх хэт нэг талыг барьж байгаа учир өмгөөлөл явуулах боломжгүй байна гэж үзсэн өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээсээ татгалзсанаар одоо цагдаагийн дарга нар дахин өмгөөлөгч авсны дараа шүүх хурлыг үргэлжлүүлэн хийх гарц үлдээд байна.

Хүн амины ноцтой хэрэг гарлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IҮ хороо, 15 дугаар хорооллын 12 дугаар байрны үүдэнд дөрөвдүгээр сарын тавны өглөө нэгэн эмэгтэйг хутгалан, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Хэрэг явдлыг дөнгөж шалгаж эхэлж байгаа учир цагдаагийн байгууллага албан ёсны мэдээллийг өгөөгүй байна. Харин хэвлэл мэдээллээр амиа алдсан эмэгтэйг 30 гаруй насных байсан бөгөөд нөхрөөсөө салахаар шүүхэд өргөдөл өгчихсөн байсан, нөхөр нь түүнийг бараг арваад удаа хутгалчихаад зугтах замдаа өөрийнхөө хэвлий тус газар хутгалж, амиа егүүтгэхийг оролдсон тухай бичжээ. Хэргийн газар байсан гэрчүүдийн мэдээллээр ийнхүү бичсэн байна. Эхнэрээ хутгалж хөнөөсөн залууг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд, одоо тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтнууд эрүүл сэтгүүлзүйн талаар зөвлөлдөв

Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Радио телевизийн академи хамтран Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 6-ний өдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хүрээлэнгээс санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд буюу менежерүүд оролцсон бөгөөд тэд сэтгүүлзүй эрүүл байхад түүний хөрс болсон эдийн засаг эрүүл байх ёстой гэдэгт санал нийлсэн байна. Зөвлөгөөний үеэр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид сэтгүүлчдийг улстөрчид, бизнесийнхэн гар хөл болгон ашиглаж байна. Одоо сэтгүүлзүйн салбарт тавиад телевиз, өдөр тутмын хорь гаруй сонин, маш олон сайт үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жижиг зах зээлд маш их хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг нь гольдрилоороо хөгжихөд бэрхшээл учруулж байна гэж хэлж байв. Мөн Өнөөдөр сонины эрхлэгч С.Батбаатар хэвлэлийн бизнес бол оюуны бизнес. Энэ утгаараа төр засгаас дэмжих ёстой гэж бодож явдгаа хэллээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд юутай ч анхдугаар чуулганаа амжилттай хийж, салбар дотроо байгаа саад, бэрхшээлийг илэн далангүй ярилцсан юм.

18 аймгийн 19 суманд ой хээрийн түймэр гарлаа

Урин дулааны урь орж, хуурайшилт эхэлж байгаатай давхцан манай улсын хэмжээнд ой хээрийн түймэр гарах нь ихэссэн гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж, ой хээрийн түймэр гаргахаас урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг нийт ард иргэддээ сэрэмжлүүлж байна. Хаврын хуурайшилт эхэлснээс хойш манай улсын 18 аймгийн 19 суманд ой хээрийн түймэр гарчээ. Хамгийн сүүлд, Булган аймгийн Хутаг өндөр, Тэшиг суманд гарсан түймрийг Онцгой байдлынхан унтраасан байна. Ой хээрийн түймэр дөрөв, тавдугаар сард гарах нь их байдаг учраас тамхи татах, үнс нурмаа ил задгай хаях зэрэг үйл хөдлөл бүрээ хянаж, түймэр гарах нөхцөл бүрдүүлэхгүй байхыг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Xаврын улиралд сэтгэцийн өвчлөл нэмэгддэг

Хаврын улиралд сэтгэцийн өвчлөл нэмэгддэг, бүр эрс ихэсдэг талаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар хэлж байна. 450 ортой тус эмнэлэгт одоогоор 470 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гуравдугаар сарын дунд үеэс хойш тус эмнэлгийн ачаалал нэг дахин нэмэгджээ. Хаврын цагт сэтгэцийн өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрдэг, эрүүл хүмүүст ч гэсэн сэтгэлзүйн байдалд нь өөрчлөлт гардаг гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Эх орны баруун хязгаарт малчид өлсгөлөн зарлалаа

Эх орны баруун хязгаар, Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн малчид суулт зарлажээ. Гэвч тэдний эсэргүүцлийн суулт өлсгөлөнгийн хэлбэрт шилжин үргэлжлэх болсон талаар мэдээлэл эх орны баруун хязгаараас ирж байна. Малчид сумынх нь нутаг дэвсгэрт хайгуул, олборлолт хийж байгаа компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа бөгөөд малын бэлчээрт уул уурхайн компаниуд хайгуул, олборлолт явуулж, газар нутгийг нь сүйтгэж, уух усгүй болгож байгаад гомдолтой байгаа аж. Малчид ингэж тэмцэж байж л эцэг өвгөдөөс өвлөж ирсэн газар нутгаа эвдэж сүйтгүүлэхгүй хадгалж үлдэж чадна гэж үзэж байгаа гэнэ. Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн нутаг дэвсгэрт одоогийн байдлаар хайгуулын ес, ашиглалтын долоон лиценз олгогдож, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

АН-ын 411 уулзалт болж, УИХын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийн дарга нарыг яллав

АН-аас зохион байгуулдаг 411 ээлжит уулзалт болж, энэ уулзалтаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт холбоотой ноцтой мэдээллийг хийж байна хэмээн бараг хоёр цагийн турш цагдан хоригдож байгаа цагдаагийн дарга нарыг яллах агуулгатай тайланг тавьсан нь олон нийтийн зарим хэсэгт бухимдал төрүүллээ. Тэрбээр Албан ажилдаа хариуцлага алдсанаас таван хүний амь хохироосон цагдаагийн дарга нарыг яллах болохоор МАН-ынхан маш их өмөөрч, хамгаалж байна. Цагдаагийн дарга нарыг хорих гэхээр эмнэлэгт очоод хэвтчихдэг байж болохгүй. Хариуцлага тооцох ёстой гэж байлаа. Түүний шүүхийн байгууллагаас урьтаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг хүний амь хөнөөсөн мэтээр ярьж, яллах гэсэн энэ үг, үйл хөдлөл нь олон хүнд таатай сэтгэгдэл үлдээсэнгүй. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хангалттай их мэдээлж байгаа юм.

Ц.Эрдэнэцэцэг

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button