Туялзуур сэлэмний анхдугаар лиг үргэлжилж байна

Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын үндэсний олимпийн хороо, Спортын маркетингийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд 16 тамирчин оролцож байгаа бөгөөд энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

Монголын туялзуур сэлэмчид өнгөрсөн арван хоёр хоногийн турш Хонконгийн мэргэжилтэн Клифф Воны удирдлаган доор бэлтгэл сургуулилтаа хийсэн юм. Ноён Клифф Вон хүүхэд, залууст дасгалжуулагчийн анхан шатны сургалт, шигшээ багт Азийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн эрх олгох тэмцээний бэлтгэлийг нь хангажээ. Дашрамд дурдахад, Монголын туялзуур сэлэмний шигшээ баг тамирчид энэ сарын сүүлээр Японы Вакаяма хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох билээ.

Л.ТАМИР

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button