Ирээдүйгээс бичсэн захидал

Яаж ирээдүйгээс захиа бичив гээд гайхаж бас итгэхгүй байж магадгүй. Тэгвэл 2010 онд toyоto CRҮ компани эрдэмтэн, физикч Рональд Маллитай хамтран цаг хугацаагаар аялагч машин бүтээхээр болсон. Энэ санаа биелэлээ олж цаг хугацаагаар аялагч машин хийгдэж байгаа. Туршилтийн 5 загвар хийгдсэн. Түүний нэгэнд нь би захидлаа хийх юм. Туршилтийн загвар болохоор яг хэзээ очихыг нь мэдэхгүй байна. Ямартаа ч бичиг үсэг мэддэг, соёлжсон үед очиосой л гэж бодож байна. Монгол улсад түүхэнд давтагдахгүй олон сайхан зүйлс болоод баярласан даа хаашаа ч хамаагүй захидал бичиж сууна. Энд их сайхан үйл явдлууд ар араасаа дахцаад тунч сайхан өдрүүд үргэлжилж байна. Ямар ч булхай луйваргүй сонгууль болж өнгөрсөн. Хуучин эрх баригчдаас хэн ч сонгогдоогүй гээд боддоо. Гэсэн ч тэд тун хүлээцтэй байж бидний үе дууссан байна гэсээр халаагаа тавьж өгсөн. Дан залуучууд төрийн эрх барьж байна. Зарим нэгнийх нь нэрийг нь ч мэдэхгүй тийм шинэчлэл манай улс төрд хийгдлээ.

Бид Монголдоо нефьтээ боловсруулдаг үйлдвэр хэд хэдийг барьлаа. Монгол гэдэг шатахуун түгээх газрууд иргэддээ бензэн литрийг нь 500 төгрөгөөр зарж байна. Мөн гадны зарим орноос бензин экспортоор авах санал тавиад байгаа. Цалингийн доод хэмжээ сая төгрөгт хүрлээ. Бид мартаад байсан нэг төгрөгөөрөө худалдаа хийдэг боллоо. Юу авч байна гэж үү. Одоохон доо эх орондоо үйлдвэрлэсэн ариун цэврийн цаас, хүүхдүүд чихэр печень авч байна. удахгүй өөр олон зүйлс авч болох байхаа. Монголд үндэсний томоохон үйлдвэрүүд хүчээ авч, гадны импортын бараа бүтээгдэхүүнийг зах зээлгүй болгож байна. Газар шороогоо сэндийчиж, уул уурхайгаас ашиг олдог байсан бол энэ үйл ажиллагааг бүр халсан. Одоо бүх хуучин уурхайнууд дээр нөхөн сэргээлт явагдаж байгаа. Хугацаанаасаа өмнө гэрээгээ зөрчлөө гэж олон гадны компаниуд манай улсын ЗГ-ыг шүүхэд өгсөн. Гэвч монголчууд бүгд эх орноо хамгаалж байна. махны үнэ санаанд оромгүйгээр буурсан. Гэхдээ монголчууд махыг гол хэрэглээ болгохоо больжээ.

Өө тийм Монголчууд Лондонгийн олимпоос 12 алтан медаль, 9 мөнгөн медаль, паралимпаас 2 алт 2 мөнгөн медаль авлаа. Энэ баярыг тэмдэглэж Сүхбаатрын талбай дээр том хэмжээний баярын хурал болсон. Монгол түмэн бүгд сэтгэл тэнэгэр, нүдэндээ мишээл тодруулан алхах боллоо. Залуус хөгшидгүй бүгд эх орноо хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэцгээж байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр зөвхөн монголын тухай ярьж байгаа болоод ч тэр үү монголыг сонирхох жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Манай орны онгон байгаль, натурал хүнс тэднийг их татаж байгаа бололтой. Цахилгааны үнэ огцом буурсан болохоор энэ өвөл утаа багасах байх. 100 мянган айл орон сууцтай болсон дахиад 500 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хэтэрхий сайхан байна. Хааяа зүүдлээд байгаа юм бол уу гэж айх юм. Гэсэн ч Монгол түмэн ийм амьдралыг удаан хүлээжээ. Дэлхий нийтэд гайхагдаж байгаа манай орны хөгжлийг өнгөрсөн, ирээдүйд дуулга гэсэн даалгаварыг манай ЗГ надад өгсөн учраас захидал бичлээ. Хэрэв хэн нэгэн энэ захидлыг уншиж байгаа бол миний захидал бичсэн бүхэн үнэн гэдгийг баталж энэхүү зургийг хамтад нь явууллаа.

Та бүхнийг хүндэтгэсэн Л.ТАМИР.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button