Х.Бадамсүрэн хууль тогтоогч уу, хууль бус асуудалд хутгалдагч нэгэн үү?

байсан гэж бодохоор дэндүү, бүр дэндүү харуусалтай, харамсалтай санагдана. Эх орныхоо аль өнгөтэй, үзэсгэлэнтэй, баялагтай гэсэн газар нутгийг харийнханд худалдаж суухдаа эрх мэдэлтнүүд энэ тухай боддог болов уу…

Гэвч энэ газар шорооны төлөө эцэг өвгөд минь амиа өгч байсан нь тэдэнд огтхон ч падгүй байдаг бололтой. Хэрвээ энэ тухай боддог байсан бол дэлгэсэн тэрлэг шиг жаахан Монгол нутгаа хөзөр тоглож байгаа юм шиг хуваагаад, зарж үрээд суухгүй байсан биз ээ. Монголын газар шорооноос зарж, олсон мөнгөөрөө хөлжиж амьдарч байгаа хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн. Төрийн өмчит компани болох Монголросцветмет нэгдэл ХХК-ийн захирал байх үеэсээ хууль бус зүйлтэй нэр холбогдож, хууль хяналтын байгууллагын хаалга татаж явсан ч хариуцлага хүлээхийн оронд харин ч бүр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад ороод суучихсан. Тэрбээр олон жил Монголросцветмет нэгдлийг толгойлохдоо нэр цэвэр байгаагүй шигээ УИХ-ын гишүүн болсноосоо хойш мөн л Монголын газар нутгийг худалдсан хэрэгт холбогдчихоод байгаа. Төр түшилцэж байгаа гэх энэ эрхэм чухам ямар ямар хэрэг, төвөгт холбогдолтой, хамаатай хүн бэ гэдгийг сөхөж үзье.

Уул уурхай, алт олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголросцветмет нэгдлийг удирдаж байхдаа жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс доогуур ханшаар хийж, түүнийхээ хөлсөнд 300 мянган ам.долларын хахууль авсан, Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг ашиглан Шижир алт ХХК-ийн удирдлагатай хамтран гаалийн татвараас санаатай зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан, төрийн өмчит Монголросцветмет нэгдлийн хөрөнгөнөөс тасдаж, хувийн барилга угсралтын компани байгуулсан гээд хэд хэдэн ноцтой хэрэгт холбогдож, энэ хэргүүд нэг дор шалгагдаж байв. Гэвч түүний холбогдсон энэ хэрэг, явдлууд хэрхэн шийдвэрлэгдсэн талаар албан ёсны мэдээлэл одоо хүртэл байхгүй. Тухайн үед гарсан Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн бэ гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллагын нэг ч албан тушаалтан батлаагүй. Магадгүй буруу гаргасан шийдвэрээ батлах сонирхол, хүсэл зориг ч тэдэнд байгаагүй биз. Уг нь дээрх хэрэг явдлын шүүх хурал болоход улсын яллагч Х.Бадамсүрэнд өөрт ноогдох хувийн өмчөөс гурван сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн хорих ял эдлүүлэх ял төлөвлөж байсан санагдана. Ингэж шорон оронд орохдоо тулж явсан хүн гэнэтхэн л халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүн болоод суучихсан байх юм.

Монголросцветмет нэгдлийг удирдаж байхдаа Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь эдүгээ Ашигт малтмалын газрын дарга болтлоо суга дэвшчихээд байгаа, тухайн үед Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хань хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг Нөөцгүй гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдчихээд, дараа нь Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдаж байхад Х.Бадамсүрэн гэрчээр мэдүүлэг өгч байв. Түүнийг Монголросцветмет нэгдэл ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа ерөнхий геологич нь хууль бус зүйл хийж байхад таслан зогсоохгүй яасан бэ гэдгийг авлигатай тэмцэгчид сонирхоод л өнгөрснөөс бус энэ хэрэгт тэрбээр хутгалдсан уу гэдгийг шалгаагүй. Яаж ч бодсон ерөнхий геологочийнхоо хийж байгаа хууль бус үйлдлийг удирдах албан тушаалтан нь мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Үүнийг ч тэдэнтэй цуг ажиллаж байсан хүмүүс баталдаг юм билээ. М.Ариунбаяр ганцаараа ийм юм хийж чадахгүй, олуулаа нийлж байж л хийсэн. Тэр дундаа Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн. Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Одоо тэр ордыг авсан хятадууд баяжуулах фабрик барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа гэж тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлдэг.

Төрийн түшээ болчихоод ч тэр хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Өмнөговь аймгын Номгон сумын нутаг дахь, хятадуудын 100 хувь ашиглаж байгаа хар тугалгын ордоос 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам тавих ажил эхлүүлэх зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн хөөцөлдөж байна гэдэг мэдээлэл сарын өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Тэр ч бүү хэл дээрх ордыг Х.Бадамсүрэн хятадуудад зуучилж худалдсан төдийгүй ордын ашиглалтын талбай нь Алтайн уулсын бага хэсгийн дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг өөрчлүүлсэн тухай мэдээлж байна.

Төрөөс хумслаад тэрбумтан болж болдгийг, тэрбумын хөрөнгөөрөө төрийн түшээгийн суудлыг худалдан авч болдгийг, тэр суудлаа ашиглаад хууль бус бүхнийг хориг саадгүйгээр хийж болдгийг, хувийн бизнесээ хөгжүүлж болдгийг Х.Бадамсүрэнгийн ажил, амьдралын замнал ийнхүү харуулж байна. Ийм л хүнээр бид төр түшүүлэхээр сонгочихож. Үүнээс хойш Х.Бадамсүрэн мэтийн хүмүүсийг УИХ-ын гишүүн болгож сонгомооргүй байгааг уншигч түмэн минь тунгаана биз ээ.

Ц.Эрдэнэ

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button