УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах сонирхолгүйгээ илэрхийллээ

Энэ үеэр Цэцэг сумын иргэдийн олонх нь Хөшөөтийн уурхайтай холбоотой олон асуудлыг УИх-ын даргаас асууж байлаа. Тухайлбал, – Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулж болох эсэх, уурхайн олборлолттой холбоотойгоор үүсэж буй тоосжилтыг хэрхэн зохицуулах тухай, орон нутгийн иргэдээс уурхайд авч ажиллуулж болдоггүй юм болов уу, Хөшөөтийн уурхайгаас аймгийн төсвийн тодорхой хувийг санхүүжүүлдэг гэдэг нь үнэн үү гэх мэт олон асуултыг асууж байлаа.

УИХ-ын дарга эдгээр асуултуудад холбогдох хүмүүсээр газар дээр нь хариулт өгүүлж байлаа.

Ховд аймгийн засаг даргын орлогч Ж.Цэнд-Аюуш Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг МоЭнКо компани 2011 онд аймгийн төсөвт 1,2 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 300 орчим саяыг л төвлөрүүлсэн, бусдыг нь одоо болтол өгөөгүй байгаа. Тэдний зүгээс уурхайн нүүрс зөөж эхлэхтэй холбоотойгоор санхүүгийн асуудал шийдэгдэнэ гэдэг.Тиймээс аймгийн удирдлагуудын зүгээс аль болох МоЭнКо компанитай хамтран ажиллах бодлого барьж, энэ тал дээр анхаарч ажиллаж байна гэх зэргээр ярьжээ.

Харин Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулж болдоггүй юм уу гэсэн иргэдийн асуултанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хариулахдаа

– Хөшөөтийн уурхайг төрийн мэдэлд авч болох ч одоо байгаагаар нь ашиглах нь илүү үр дүнтэй байх боломжтой. Стратегийн ордод оруулах амархан, ЭБЭХЯ-ны зүгээс УИХ-д асуудлыг оруулаад шийдвэрлэчихэж болно. Үүний дараа уурхайн асуудал зогсонги байдалд орно. Бид энэ уурхайгаас ашиг хүртэх нь чухал. Тиймээс энэ утгаар нь бид асуудалд хандах ёстой гэжээ.

Орон нутгийн болон Монгол төрийн удирдах эрх бүхий албан тушаалтнуудын дээрх яриаг сонсоод мэл гайхаж, цэл хөхрөв. Тэдний энэ яриаг сонсоод байхад монгол төрийн эрх бүхий хүмүүс гэхээсээ МоЭнКо компаний удирдах ажилтнууд нь юм шиг санагдлаа. Аймгийн Засаг даргын орлогчийн ярианы агуулгыг ухаж ойлговол, МоЭнКо компани бидэнд мөнгө өгөхгүй байна, учир нь нүүрс зөөгдөөгүй тул мөнгө байхгүй гээд байна, тиймээс бид нүүрс зөөх асуудлыг бүх талаар дэмжиж, нүүрсийг зөөлгөж эхлэх ба үүний дараа төсөвт төвлөрүүлэх мөнгөө авна гэсэн нь зөвхөн мөнгө л авч байвал бусад нь хамаа алга, бид мөнгөө авахын тулд нүүрс зөөх асуудлыг бүх талаар дэмжих болно гэсэн утгатай зүйл ярьжээ.

Гэтэл УИХ-ын даргын ярианы агуулга нь үүнээс ч дутахгүй хачирхалтай. Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулж, төрийн мэдэлд авчихвал хамаг зүйл таг зогсчихно гэнэ. Тэгснээс ингээд нүүрсээ зөөлгөж байвал ашигтай байх боломжтой ч гэх шиг. Ёстой нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэж үүнийг л хэлэх байхдаа. Ингэж бантагнаж байхын оронд Д.Дэмбэрэл дарга би эндээс хувь авдаг юмаа, тиймээс стратегийн ордод оруулаад яах юм вэ гээд хэлчихсэн нь бараг шулуухан байх. Эсвэл хөдөөний ард түмнийг тэнэг гэж ойлгоод, ингэсгээд аргалчихна гэж бодсон юм болов уу УИХ-ын дарга.

УИХ-ын даргынхаар бол Монгол орны баялагийг хятадууд үнэгүй шахуу зөөж гаргаад, хойно нь ухсан нүх, ширгэсэн гол, сэндийчсэн уул үлдэх нь түүний яриад байгаа ашиг, үр дүн юм байх даа. Уг нь эл уурхайг стратегийн ордод оруулчихвал ядаж дурын хятадын компаниар газар нутгаа сэндийчүүлж, гадагшаа баялагаа зөөлгөхгүй байхсан. Харамсалтай нь Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулах нь УИХ-ын даргын хувьд зогсонги байдал юм байна. Таны хэлсэнчлэн юу зогсонги байдал вэ, таны халаасанд ордог магадлалтай авилгын шинжтэй мөнгө л зогсонги байдал биз. Би лав хувьдаа Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулснаар зогсонги байдал үүснэ гэж бодохгүй байна. Баялаг маань байж л байг, энэ дэлхий дээр ганцхан хятадууд бидний нүүрсийг авах ёстой гэсэн дүрэм ямар байгаа биш дээ.

Ямартаа ч эндээс нэг зүйл их ойлгомжтой байна, Д.Дэмбэрэл гэдэг хүн УИХ-ын дарга юм уу гишүүн байсан цагт хэзээ ч Хөшөөтийн нүүрсний уурхайн ордыг стратегийн ордод оруулах асуудал яригдахгүй юм байна, эл асуудлын энэ хүн хэзээ ч дэмжихгүй юм байна гэдэг нь хэн бүхэнд одоо нэн ойлгомжтой, бас тодорхой боллоо. Иймээс Ховдчуудын хувьд Д.Дэмбэрэл даргаа сонгох уу, Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах өөр хэн нэгнийг сонгох уу гэдэг асуудал тулгарах нь бололтой.

Ц.Дагдан

Оlloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button