2008 оны сонгуулиар улс төрийн намуудын амласан амлалт

амлалтыг та бүхэндээ хүргэх болно. Цаашид бид эрх баригч намуудын төдийгүй улс төрчдийн амлалт нь хэрэгжилт биш мэхлэлт байсан тухай үргэлжлүүлэн дараа дараагийн цуврал нийтлэлээр бид мэдээлэх болно.

Тухайн үед МАХН /одоогийн МАН/ мөрийн хөтөлбөрөө Шударга ёс – Хариуцлагатай төр, Дэвших хөгжил-Дэвжих амьдрал гэсэн уриатай 12 төгөлдөршил бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлнэ хэмээн олон нийтэд сурталчилж байжээ.

Харин АН Зөв бодлого-Зөв сонголт гэсэн уриатайгаар Ард түмнээрээ дэмжсэн 10 Зөв бодлого гэгчийг мөрийн хөтөлбөрөө болгон хэрэгжүүлнэ гэж олон нийтэд мэдэгдэж байлаа.

1.  ХҮНИЙ ХӨГЖИЛ – АМЬДРАЛЫН ЧАНАР

• Шинээр төрсөн хүүхэд, шинэ гэр бүл бологсдод төрөөс олгож буй мөнгөн тэтгэмжүүдийг үргэлжлүүлнэ.

• Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөгийг нэг удаа олгоно.

• Алдарт эх-II одонтой эхэд 500 мянган төгрөг, Алдарт эх-I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр олгоно.

• Иргэн бүр тогтвортой орлоготой байх эдийн засгийн орчин бүрдүүлж, 2012 он гэхэд дундаж өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс дээш байлгах боломжийг хангана.

• Алслагдсан болон говийн бүсийн зарим сум, байгалийн хүнд нөхцөлд амьдарч, ажиллаж буй иргэдэд нийгмийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, нэмэгдэл олгох оновчтой тогтолцоог бий болгоно.

• Жил бүр 60 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болгоно.

• Ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 2012 он гэхэд одоогийнхоос 3 дахин өсгөнө.

•  Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна.

• Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгож өргөжүүлнэ.

• Орон сууц барих урт хугацаатай зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон урт хугацааны зээлийн жилийн хүүг 6 хувь хүртэл бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгоно.

• Гэр хорооллыг оршин суугчдынх нь оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажлыг нийслэл, аймаг, бүсийн төв хотуудад хэрэгжүүлнэ.

2. ЭРҮҮЛ БИЕ – АМЖИЛТЫН ҮНДЭС

• Монгол Улсын нутаг дэвсгэрийн алслагдсан аль ч газарт шаардлагатай үед цаг алдалгүй хүрч тусламж үзүүлэх Үндэсний түргэн тусламжийн сүлжээ байгуулж ажиллуулна.

• Элэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтний нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэг байгуулна.

• Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүрт жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийнэ.

• Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.

• Сумын хүн эмнэлгийг 2-оос доошгүй эмчтэй болгож, зүрхний цахилгаан бичлэгийн болон ариутгалын тоног төхөөрөмжөөр хангана.

3. ОЮУНЫ ЧАДВАР – ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

• ЕБС-ийн сурагчдыг сурах бичгээр төрөөс хангана.

• ЕБС-ийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно.

• Оюутны сурлагын дүнтэй холбож сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох, номын сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлнэ.

• 500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж буй оюутны ирэх очихын зардлыг төр жилд нэг удаа хариуцна.

• Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг мэргэжлийн болон мастер багшаар бүрэн хангаж, орчин үеийн лабораторитой болгон суралцагчдын тоог 3 дахин нэмэгдүүлнэ.

• Сумдын соёлын төвийг шинэчлэн тохижуулж байнгын ажиллагаатай болгоно.

4. УНАГАН БАЙГАЛЬ – УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ

• Байгаль орчныг хамгаалах Иргэдийн нөхөрлөл-ийн хэлбэрийг хөхиүлэн дэмжиж нутгийн иргэдийн оролцоог идэвхижүүлнэ.

• Цөлжилттэй тэмцэх иж бүрдэл арга хэмжээ авч, санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

• Улаанбаатар хот, томоохон суурин газруудын утаа, агаарын бохирдлыг мэдэгдэхүйц багасгана.

• Байгаль орчинд халгүй, утаа багатай, хатуу, шингэн, хийн түлшийг өргөн ашиглах санал, санаачлагыг хөхиүлэн дэмжинэ.

• Гал түймэр, хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлын зардлыг 5 дахин нэмэгдүүлнэ.

5. ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ – ШИНЭ АМЬДРАЛ

Бага оврын 8 мянган тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт малчдад хөнгөлөлттэй үнээр олгоно.

• Малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данстай, эрүүл мэндийн даатгалтай болгоно.

• Малчдыг малын хөлийн татвараас чөлөөлнө.

• Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах биржийн сүлжээ байгуулж, хүн амыг хүнсний хомсдол, үнийн өсөлтийн дарамтаас, малчид, тариаланчдыг түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын бэрхшээл, үнийн уналтаас хамгаалах арга хэмжээ авна.

• Малын угаалга, тарилга, туулгалт, вакцинжуулалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс хариуцан санхүүжүүлнэ.

• Малын хулгайг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна.

6. ТӨРИЙН ДЭМЖЛЭГ – ТАРИАЛАНЧДЫН ЗҮТГЭЛ

• Тариаланчдын газар өмчлөх, эзэмших асуудлыг оновчтой шийдвэрлэнэ.

• Атаршсан талбайг экологид халгүй шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тариалангийн зориулалтаар сэргээн ашиглаж, жилд 300 мянган га-д улаан буудай тариалдаг болно.

• Улаан буудай, гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, импортын хамааралгүй орон болно.

• Тариалан эрхлэгчдэд бага оврын 12000 тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, том, дунд оврын техникийн лизингийн үйлчилгээ нэвтрүүлнэ.

МАН-ын төрийн хөтөлбөрийн үргэлжлэл

7. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – ДЭВШЛИЙН БАТАЛГАА

• Таван толгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны, Цагаан суваргын зэс-молибдены, Асгатын мөнгө-холимог металлын, Ерөөгийн төмрийн, Мардайн ураны ордуудыг ашиглана.

•  Өмнө олгогдсон ашигт малтмалын лицензийг хянан цэгцлэнэ.

• Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ.

• Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас Эх орны хишиг сан байгуулах тусгай хууль гаргаж, улсынхаа хөгжилд тустай, иргэн бүрийнхээ амьдралд өгөөжтэй хэлбэрээр зарцуулна.

• Монгол ноолуур, арьс шир, хонь, тэмээний ноос, малын хялгас, хөөврийг боловсруулах өндөр технологитой жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох тусгай сан байгуулна.

• Аялал жуулчлалын тусгай бүсүүдийг байгуулж, гадаадын жуулчдын тоог 2012 онд нэг саяд хүргэнэ.

8. ХҮН БҮРТ ХҮРТЭЭМЖТЭЙ ДЭД БҮТЭЦ

• Мянганы замын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, бүх аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно.

• Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлээр хатуу хучилттай авто зам тавьж Азийн авто замын сүлжээнд холбогдоно.

•  Улаанбаатар хотын ачаалал ихтэй уулзваруудад давхар зам барьж, авто зогсоол байгуулан замын түгжрэлийг эрс багасгана.

• Төв аймгийн Хөшигтийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатарын дэд бүтцэд холбоно.

• Ачаалал ихтэй хэсгүүдэд төмөр замын хос шугам барьж, цахилгаанжуулна.

• Айл өрх бүрийг найдвартай әрчим хүчээр хангаж, улмаар эрчим хүч экспортлодог улс болох зорилт тавьж хэрэгжүүлнэ.

• Атомын цахилгаан станц байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

9. ХАРИУЦЛАГАТАЙ ТӨР – ЭЭЛТЭЙ ЗАСАГЛАЛ

• Сонгуулийн тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгоно.

• Ёс суртахууны доройтол, архидалт, мансуурал, садар самуун зэрэг нийгмийн гаж үзэгдэлтэй хуулийн хүрээнд тууштай тэмцэж нийгмийг эрүүлжүүлнэ.

• Нийгмийн зохион байгуулалт, эмх цэгц, сахилга, дэг журмыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө тууштай арга хэмжээ авна.

• Төрийн албыг цомхон, чадварлаг, хариуцлагатай, ёс зүйг сахин ажилладаг болгон шинэчлэнэ.

• Төрийн албан тушаалтнууд төрийн албаны ёс зүйг чанд мөрддөг болгон хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргавал уучлалт гуйдаг, хариуцлага хүлээдэг болгоно.

• Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй, тунгалаг байдлыг өргөтгөж, төрийн нууцад хамаарахаас бусад мэдээлэлтэй иргэд танилцах бололцоо бүрдүүлнэ.

• Төрийн албыг олон түмний хараа, хяналтад ил тод байлгаж, төсвийн хөрөнгийг захиран зарцуулсан байдал, түүний үр нөлөөг олон нийтэд тогтмол тайлагнадаг болгоно.

• Элдэв хязгаарлалт, хүнд суртал, чирэгдэл учруулж байгаа журам заавруудыг хүчингүй болгон зөвшөөрлийн тоог цөөлөх замаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хүрээнд хэвийн ажиллах нөхцлийг хангана.

• Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, нэгжийн шат дамжлагыг цөөлж, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлнэ.

• Төрийн өндөр албан тушаалтнаас сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаг болно.

• Авилгын эсрэг тэмцэлд олон түмний оролцоо, хяналтыг хангах төр, иргэдийн хамтын ажиллагааны оновчтой, үр нөлөөтэй механизм бүрдүүлнэ.

• Бүртгэл мэдээллийн удирдлага, зохион байгуулалтын оновчтой бүтцийг бий болгож, хүн амын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.

• Иргэд шилжин суурьшихдаа хаягийн бүртгэлээс хасуулж, шинэ хаягийн бүртгэлд орох үйлчилгээг чирэгдэлгүй хөнгөн шуурхай болгоно.

10. ИРГЭНИЙ НИЙГЭМ – ТҮМНИЙ ХҮСЭЛ

• Нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг батлахаас 45-аас доошгүй хоногийн өмнө иргэдээр нээлттэй хэлэлцүүлж санал авдаг журмыг хэвшүүлнэ.

• Төрийн бус байгууллагын тухай хуулийг өөрчилж, иргэний нийгмийн бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ.

• Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс дэмжинэ.

• Төрийн чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх хүрээг өргөжүүлнэ.

• Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрхийг хамгаалж, үүрэг хариуцлагыг тодорхойлсон эрх зүйн зохистой орчин бүрдүүлнэ.

• Иргэдийн мэдээллийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

11. АЮУЛГҮЙ БАЙДАЛ – АМГАЛАН ОРЧИН

• Цэргийн байгууллагад тавих иргэний хяналтыг боловсронгуй болгон иргэн, цэргийн харилцааг төлөвшүүлнэ.

• Цэргийн албан хаагчдын амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн хамгааллын хүрээг өргөжүүлэх, офицер, ахлагч, тэтгэвэр чөлөөнд байгаа ахмадууд, тэдний гэр бүлийнхнийг эмнэлэг, амралт сувиллаар үйлчлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.

• Хил орчмын ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг хангаж, улсын хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог баталгаажуулж, хил дамнасан болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагуудын оновчтой бүтцийг бий болгоно.

• Улсын хилийн хамгаалалтад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авна.

12. ИТГЭЛТЭЙ ТҮНШЛЭЛ – ГАДААД БОДЛОГО

• Нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд улс орнуудтай найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ.

• ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л түвшинд хөгжүүлнэ.

• Гадаад орнуудын улс төр, эдийн засгийн бодит сонирхлыг Монгол Улсад бий болгохдоо үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгийн үүднээс зохистой тэнцвэрийг хадгалах бодлого явуулна.

• Хилийн чанад дахь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, гадаад харилцааг улам бүр иргэншүүлнэ.

• Улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад худалдааг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангана.

  1. ЭЗЭН МОНГОЛ ХҮН

•  Жам ёсны, заяагдмал эрхээ эдлэсэн, эрх чөлөөт Монгол хүн тусгаар улс орныхоо хөгжил дэвшлийн гол баталгаа мөн гэдэгт бид гүнээ итгэдэг. Авлигад идэгдсэн засаг, улс тержих термин алба, иргэдээ ялгаварлах захиргаа, хүнд сурталт түшмэд, хүнийг үл ойшоох үйлчилгээг бид эцэслэнэ.

• Нутгийн өөрөө удирдах ёсыг иргэдийн мэдэлд бүрэн шилжүүлэх, иргэд нь нутаг усныхаа асуудлыг мэддэг эзэн нь болно. Үүний тулд төсөв, санхүү, татвар, өмчийн зэрэг эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх бүхий л арга хэмжээг тууштай хэрэгжүүлнэ. Улс нийгмийн сүр хүчээс илүүтэй хүвь хүн, айл гэр, нутаг усныхны аз жаргалыг бид эрхэмлэн дээдлэнэ. Эрх чөлөөт МОНГОЛ ХҮН улсынхаа эзэн нь байх болно.

2.  АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ, АМГАЛАН АМЬДРАЛ

• Хувь хүн, өрх гэрийн баян, чинээлэг амьдрал Монгол улсын хөгжлийн тулгуур байх болно гэдгийг бид 1990 онд анхлан тунхагласан билээ. Ажил хөдөлмөртэй, өмчтэй, орлоготой, амьдралдаа эзэн болсон Монгол хүнээ бид дэмжиж, сайн иргэнээ бус, сайн бараа экспортолдог орчин үеийн иргэний эзэнт улс болно.

• Айл өрхийн амьдралын түвшинг Монгол улсын хөгжлийн гол хэмжүүр болгож, иргэн баян бол улс баян гэдэг бодлого бид тууштай хэрэгжүүлнэ. Ажилтай хэсгийн орлогыг эрс нэмэгдүүлэх, ажилгүй хүмүүсийг баталгаат ажлын байр, хөдөлмөртэй болгохоос бид эхлэнэ. Ажилтай бол орлоготой, орлоготой бол монголчуудын  амьдрал нь амгалан байх болно.

• Хүний дайтай явж, айлын дайтай амьдарч, улсын дайтай бид хөгжих болно.

  1. МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭЕ

• Монгол хүний уран ухаан, чөлөөт сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх язгуур зан бусдаас дутахгүй. Монголчуудын энэ боломжийг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого бидэнд байна.

• Үүнийг бид үйлдвэржилт хэмээн тодорхойлж, энэ нь ардчилсан хувьсгалын хоёр дахь шат байх болно. Үйлдвэржилтийн далайцтай бодлого Монгол улсыг орчин үеийн улс болгож. Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох тулгуур баримтлал болно гэдэгт бид эргэлзэхгүй байна.

• Дэвшилт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурласан, байгальд ээлтэй, олон улсын зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнийг Эх орондоо үйлдвэрлэх бодлогыг тууштай баримтлана. Уул уурхай, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлоод зогсохгүй өндөр мэргэжлийн монгол ажилчдын бүхэл бүтэн давхрага үүсэхэд хүргэнэ. MADE IN MONGOLIA дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн чадвартай бүтээгдэхүүний брэнд нэр болох болно.

  1. ЭРДЭНИЙН ХУВЬ

• Өвөг дээдсийн маань хамгаалж ирсэн Монгол нутгийн хөрсөнд орших эрдэс баялаг, ашигт малтмал нь Монголчууд бид бүгдийн өмч мөн гэдэг нь маргашгүй үнэн. Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлж, эх орныхоо баялгаас ХУВЬ эзэмших боломжийг ард түмэндээ олгох нь бидний зорилго мөн. Энэ бодлогыг тусгай хууль гаргаж, ард олноороо хэлэлцүүлэн хэрэгжүүлэх болно.

• Эрдэнийн хувь нь монгол хүн бүрт үр шим, ашгаа өгөх болно. Монголын эдийн засгийн огцом хөгжил, үйлдвэрлэл, дэд бүтэц, эрүүл мэнд, соёл боловсрол, үйлчилгээ зэрэг бүхий л салбарын чадамжийг өсөн нэмэгдүүлэх нь Эрдэнийн хувийн бодлогын агуулгыг тодорхойлно.

• Эрдэнийн хувь нь Монгол хүн бүрт баталгаат ажил хөдөлмөр, хөрөнгөжих хувийн өмч, сурч боловсрох орчин үеийн хангамж, хангалуун амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэнэ. Иргэд хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцох, хуримтлал үүсгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх, өрх гэрийнхээ амьдралд эзэн байх бодит боломж бүрдэнэ.

  1. ЭРҮҮЛ БИЕ- САРУУЛ УХААН

• Хүн бүр эрүүл бол айл гэр амгалан. Айл хотлоороо эрүүл бол улс үндэстнии баясгалан. Ардчилсан нам хүний хөгжлийг улсын хөгжлиин бодлогын төвд тавьж, Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтииг олон улсын стандартад хүргэхийг тэргүүн зэрэгт тавина Хүндээ өгөөжтэи, ил тод даатгалын системийг төлөвшүүлэх нь бидний зорилго мөн.

• Хөдөөнийх нь хотыг, хотынх нь гадаадын эмнэлгийг барааддаг өрөөсгөл байдлыг эрс өөрчилж, чанарын дэвшил авчрах болно. Монгол улс эмчилгээний үйлчилгээгээр өндөр хөгжсөн орны түвшинд хүргэх зорилтыг бид тууштай хэрэгжүүлэх болно.

• Нийгмийн хөгжлийн тулгуур нь гэгээрсэн, боловсролтой хувь хүмүүс мөн. Монголын ард түмний уламжлал, ёс заншилд суурилсан соёл, ардчиллын үнэт зүйл, нийгмийн шударга тогтолцоог хамгаалах нь бидний үүрэг мөн.

• Аавын хүүхдийг алагчлахгүйгээр онц сурлагатай хүүхэд бүрийг төрийн албан хаагч, бусад гэж ялгаварлалгүй гадаад, дотоодын их, дээд сургуульд сурах зардлыг улсаас гаргах болно

6. ШУДАРГА ЁС

• Хүн бүр эрхээ ижил эдлэж, шударгаар хамгаалуулах ардчиллын үнэт зүйлсийг бузартуулж буй үйлдлүүдийг эцэс болгох цаг болжээ. Эрх мэдэл, албан тушаал, мөнгө зэргээр далайлгадаг нь шудрага ёсны тогтолцоог сууриар нь ганхуулж байна.

• Төрийн ноён нуруу, шудрага түшмэдийн чанд уламжлал, нэр хүнд унасаар байна.

Хүний эрхийг хамгаалах бат цайз болсон шүүхийг гажуудлаас ангид байх дархлаатай болгох нь юу юунаас чухал болжээ. Хараат бус, бие даасан шүүхийн хяналт бий болгох нь иргэний эрхээр хязгаарлагдсан засгийн гол үндэс мөн гэсэн үнэмшлээ бид хэрэгжүүлнэ. Шударга ёсонд тулгуурласан Иргэний ЭЗЭНТ нийгэм цогцлуулах нь бидний зорилго мөн.

• Чөлөөт, өөрийн бодолтой, өмчтэй, хөрөнгөтөй иргэн Монгол улсын эзнии хувьд улс орноо захирах, нийгмийн үйл хэрэгт шууд оролцдог ардчилсан нийгэмд бид уриалан дуудаж. Энэхүү уриалгыг монголын олон түмэн түрж дэмжсэн. Хүний эрх бол хоосон үг биш. Хүнээ хамгаалсан хууль, эрх зүин орчныг тууштай бүрдүүлэх нь бидний ҮҮРЭГ мөн. Иргэн хүний хүчин зүтгэл, үр дүнтэй оролцоог идэвхжүүлэх улс төрийн нээлттэй. хариуцлагатаи орчныг бид бүрдүүлэх болно.

7. ШИНЭ УЛААНБААТАР

• Монгол хүн хөдөө орон нутагт ч, нийслэлдээ ч орчин үеийн үйлчилгээ, зам харилцаа, эрүүл ахуй, аюулгүй орчинд амьдрах эрхээ бүрэн эдлэх болно. Хотынхны эрүүл мэндэд хор учруулж буй утаа, бохирдлыг нэн яаралтай арилгаж, гудамжны гэмт хэрэг, аюулгүй байдлыг цэгцлэн, гэрэлтүүлэг, ахуйн үйлчилгээ, нийтийн тээврийн шинэ шийдлийг бид боловсруулна.

• Гэр хорооллынхныг орон сууцжуулахдаа ахуй үйлчилгээг цогцоор нь шийддэг бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хотын иргэдэд дутагдах болсон цэцэрлэгт хүрээлэнг бий болгож, хүүхдэд ээлгүй аливаа барилга, байгууламжийн төспийг хориглох болно.

• Хот, хөдөөгийн хүний амьдралын боломж, чанарт гарсан ялгааг багасгана. Алслагдсан нутагт бизнес, аж ахуй эрхлэхэд үзүүлэх хөнгөлөлтөөр дамжуулан бараа, үйлчилгээний үнийг жигдлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх бодлого барина.

• Сумын төвийг эмнэлэг, сургууль, халуун ус, ахуйн үйлчилгээ зэрэг суурин газрын цогцолбортой болгох тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. Эрүүл, тэнүүн, цэвэр, амгалан хөдөө амьдрах малчдын гэр ахуйг цахилгаанжуулж, холыг ойртуулах харилцаа холбоо, зам барьж, ахуйн үйлчилгээг тэдэнд хүргэх тогтолцоог бид бүрдүүлнэ.

8. ХАВТГАЙ МОНГОЛ – ДЭД БҮТЭЦ

•  Дэлхийн иргэншилтэй хөл нийлүүлж, нээлттэй амьдрах боломж Монгол улсад ардчилалтай хамт бий болсон. Жирийн монгол хүнд хүрэх ёстой энэ боломжийг улам хөгжүүлэх нь бидний язгуур зорилго хэвээр байна. Ганц хотруу биш гадаад руу шууд тухтай аялах засмал зам, төмөр замын зүүнээс баруун тэнхлэгийг барьж эхлэхийн зэрэгцээ олон улсын нисэх буудлыг үйлчилгээний цогцолбор болгон байгуулна.

•  Гадаад руу зорчихдоо нийслэл хотоор дамжиж, илүү зардал гаргах явдал арилах болно. Интернетийн сүлжээнд айл, өрх бүр холбогдох нөхцлийг бүрдүүлж алслагдсан хөдөөний айл гэсэн ойлголтыг үгүй болгоно.

•  Мэдээллийн орчинд амьдрах, мэдээлэл харилцааг өдөр тутмын ердийн хэрэглээ болгох бүтцийг хөгжүүлнэ. Монгол улсын газар зүйн байршлын давуу талыг дээд зэргээр ашиглаж, Ази-Европыг холбох агаарын ачаа тээвэр, агуулахын олон улсын түшиц бүтцийг бий болгоно.

9. БАЙГАЛЬ ЭЭЖ

•  Монгол нутгийн онгон байгаль, нутаг ус, ой бэлчээр маань монголчууд бидний нэрийн хуудас мөн билээ. Унаган байгаль, газар усаа ариун цэврээр нь улдээх нь монгол хүний, монголын төрийн язгуур бодлого байх ёстой гэдгийг бид хатуу барина. Байгальд халтай л бол эдийн засгийн ямар ч үр ашигтай төслийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

•  Нутаг усны асуудлыг тухайн газарт үе удмаараа амьдарч буй айл өрхийн амьдарлаас тусгайлан шийддэг бодлогыг бид таслан зогсооно. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа уйл ажиллагааг хатуу цээрлуулэх хуулийн үйлчлэлийг бодитойгоор хэрэгжүүлэх болно.

•  Байгаль орчны эвдрэл сүйрэл, цөлжилт хуурайшилт, ой ургамлын нөөц хомсдолтой тэмцэх үндсэн аргыг усжуулалтын бодлоготой нэн тэргүүнд уялдуулан авч үзэх болно.

10. МАНАЙД ИРЭЭРЭЙ

•  Монгол улсын иргэд гадаадад чөлөөтэй зорчдог болсноор юм үзэж, нүд тайлах боломжтой болсон нь үнэн. Тэгвэл өнөөдөр гадны зочид, гийчдийг Монголдоо ируулж, улс орныхоо бахдам түүх соёл, унаган байгалиа таниулах бодлого хэрэгжүүлье! Энэ бол даяарчлалын утга агуулгад нийцэхийн зэрэгцээ улсын маань эдийн засаг, хөрөнгө оруулалтад ашигтай байна.

•  Аялал жуулчлалыг сум, орон нутаг, жирийн иргэд зохих хувиа хүртэх өгөөжтэй бизнес болохуйцаар хөгжүүлэх зорилтыг бид тавьж байна. Ингэснээр жуулчны бааз, зочид буудал, шуурхай уйлчилгээ орон нутагт өргөжиж, хөдөөгийн ард түмний амьдралд шууд нөлөөлөх болно.                                      

Ц.Дагдан

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button