МАХН руу явлаа шүү

Тэдэнд өөр өөрсдийн зовлон бий. Гэхдээ ялгаатай. Жишээ нь, МАН-ын лидерүүд Мажоритар дээр үзэх үү, пропорциональ дээр үзэх үү гэхээс гадна МАХН руу урваж шарвачих гээд байгаа нөхдийг яах вэ гэж зовж байна. Харин МАХН-ын удирдлагууд МАН-д гомдож, саналыг хуваахаар ирэх тэр нөхдүүдийн нэр дэвших тойргуудыг сул орхичихоод хүлээж сууна. Удирдлагууд ч тэж дээ, уггаа бол ганцхан Н.Энхбаяр шүү дээ. Түүний хувьд Тэд ирэхгүй байх вий гэсэн ганц л зовлон бий. Ингэх шалтгаан мундахгүй. Засгийн газрын талаас багагүй гишүүдийг Парламентын гаднаас томилох ёстой. Тиймээс МАН сайдын суудлыг шилний цаанаас харуулж байгаад зарим нэг нөхдийг дөнгөх магадлал бий. Гэхдээ өөрийгөө сайд болж чадна гэж бодох хүн их цөөхөн. Тиймээс Н.Энхбаяр дээр ирэх хүмүүс нэг бол УИХ-д суух сонирхолтой, нөгөө бол МАН-ын арганд орж хаширсан хүмүүс байх учиртай.

Адилхан нь гэвэл тэд бүгд МАН болоод улс төрийн махны машин-д гомдсон улсууд байх болно. Гэхдээ хамгийн харамсмаар нь, энэ хоёр нам Монголын улс төрд байгаа хамгийн гаж үзэгдлийг дэмжиж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг эргээд тэр албандаа аваачих шат болж ашиглагдаж байгаа юм. Намын үүрэг бол чадварлаг боловсон хүчнийг улс төрд оруулж ирэх байдаг. Хүн бол мэдээж эрх мэдэлд хүрэхээр тэмүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ МАН нам шиг нам байж, элдэв шантаажинд оролгүй Чи болсон, чамаас чадвартай хүн байна гэж хэлж чаддаг байх ёстой.

Гэтэл МАН энэ үүргээ бүрэн умартахаар шийджээ. МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн ихэнх нь гомдогсод. Хууль зүйн сайд байсан Л.Цог, Байгаль орчны яамны сайд байсан Г.Шийлэгдамба гээд л. Л.Цог бол бэлтгэгдсэн кадр. Ардчилсан Монголын түүхэн дэх хамгийн зөв бүтэцтэй Засгийн газарт ажиллаж байсан хүн. Гэтэл улс төрийн тоглоомын золиос болж танхимаараа огцорчихсон. Үүнд түүний уруу байгаагүй учир хор хутгагчдыг дотроо хараагаад өнгөрсөн биз. Энэ сонгуулиас өмнө эмэгтэй хүнийг УИХ-д дэвшүүлэх нь өдрийн од шиг байлаа, МАН. Тиймээс нэр дэвшихээ хүлээж залхсан эмэгтэй гишүүд нь МАХН-д элсээд эхэлсэн.

Одоогоор Х.Оюунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нар яваад байгаа. Тэднийг намд насаараа зүтгэсэн хижээл насны чадварлаг кадрууд олноороо дагах төлөвтэй. Бид насаараа л намд зүтгэлээ. Нам надад юу өгсөн юм бэ гэх тэдний үгсийг олон хүн зөвшиж байгаа гэсэн. Хөшөө тийш очих ардын зам баларсангүй гэдэг шиг МАН- аас МАХН-ыг зоригсдын зам балрахгүй шинжтэй. МАН-ын лидерүүд өөрийн гар хөл болсон ногооноороо залуусыг албан тушаалд тавиад байгаа нь ингэж нүүр буруулах шалтгаан болсон гэдэг нь ойлгомжтой. Засгийн газар хамгийн сүүлд зарим сайд, дэд сайдуудын томилгоон дээр энэ зангаа дахин гаргаж МАХН руу урсах гомдогсдын цувааг нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд НАМЗХ-ны залуучуудаа ивээн тэтгэж, пиарыг нь хийх төсөв гаргаж өгсөн явдал хуучны хашируудын уурыг барсан аж. Төр, намын ажилд өчнөөн жил зүтгэчихсэн ямар ч хүн Би энэ Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяраас дор байв гэж үү гэж бодох нь ойлгомжтой. Гэхдээ НАМЗХ-ны залуусаас цөөн хүн л нэр дэвших нь ойлгомжтой. Ингээд залуу, дунд үеийнхэн шантаажинд орсон удирдлагууд нь сонин шийдвэрүүдийг ээлж дараалан гаргасаар байгаа. Үүнийг МАН өөрсдөө өөрсдийгөө үгүй хийж байна гэж тодорхойлж ч болох юм.

Н.Энхбаяр өөрөө гомдсон хүн. Ичсэн хүн хүн алдаг юм гэдэг. Тэгвэл гомдсон хүн өшөө авдаг. Юу ч хийж чадахгүй хүн л гомдлоо уйлах буюу дотроо нуугаад өнгөрдөг юм. Гэхдээ гаднаа ингээд өнгөрсөн ч дотор нь Хэзээ нэгэн цагт… гэсэн бодол ямагт байдаг.

Эрх мэдэлд хүрч, өшөө авах чадалтай болмогц энэ бодол нь сэргэнэ. Энэ бол хүний нэг муухай зан. Их хүн ууч байдаг гэдэг. Тэгвэл МАХН-д элссэн хүмүүсийг хараад байхад яавч их хүмүүс биш ээ. Өөрөөсөө бусдыг Луйварчин, шоронд хорь гэж орилдог байсан Б.Жаргалсайхан, өшөө авах их хүслийг дотроо тээж яваа, үүнийгээ үндэсний үзэл гэж тайлбарладаг М.Энхсайхан гээд л… Нэг нь өөрөө шоронгийн хадаас болох шахаад, нөгөө нь гадуурхагдаад Н.Энхбаяртай нэгдсэн. Гэхдээ өөрсдийг нь гомдоосон хүмүүс буюу одоогийн эрх баригчид хэзээ нэгэн цагт хариугаа хүртэх ёстой гэж байнга ярьдаг. Эдгээр хүмүүс бол намынхаа дэмжигчдийн хүсэл зоригийг ч уландаа гишгэсэн. Тэд намынхаа гишүүдийн эдэлдэг эрхийг бүгдийг нь булааж авч байна. Жишээ нь, МАХН болоод бусад намууд эвсэл биш нэг нам болж нэгдэх, нэгдсэн мөрийн хөтөлбөр боловсруулах ч юм уу улс төрийн шийдэл гаргах шаардлага гарвал эхлээд тухайн намууд дор бүрнээ их хурлаа зарлан хуралдуулж хэлэлцэх ёстой. Тэгвэл БНН гишүүд дэмжигчдээ үл тоож, дүрэмдээ өөрчлөлт оруулах хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүхэд тавьж, зөвшөөрүүллээ. Тэрхүү өөрчлөлт нь Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг намын их хурлаас бага хуралд шилжүүлж авах тухай. Бага хурал нэртэй хэдхэн хүн л бүх эрхийг эдлэх боломжтой болж байгаа юм. Намын дарга ингэж гишүүдийнхээ эрхийг эс тоож байна.

Ийм юм бараг болохгүй байх л даа, гэхдээ л МАХН-д цугласан гомдогсод сонгуульд ялбал яах вэ. Үнэхээр шударга нийгмийг цогцлоох уу. Эс бөгөөс өмнөхтэйгөө адилхан л байх уу. Сүүлийн хувилбар нь хэрэгжих магадлал өндөр. Өндөр хөгжилтэй орнуудад /манайд ч адил/ 25-аас дээш настай хүнийг ажилд авах дургүй. Учир нь хүн 25 насандаа бүрэн загварчлагдаж шинэ юм хүлээж авах чадваргүй болдог гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгвэл Н.Энхбаяр хэдтэй билээ. 180 хэм эргэж чадах уу. Чадах ч магадгүй. 100 хувь итгэлтэй хэлж чадахгүй байна. Харин нэг л зүйлийг хэлж чадах байна. Тэд өмнөх шигээ гэнэн хонгор байж, ёроол руу шидэгдэхгүйн тулд бүхнийг хийнэ. Тиймээс бялдуучлагчид, хов зөөгч бууны ноход элбэгшинэ. МАХН ялбал бүгдийнх нь дотор байсан гомдол сэргэнэ. Тэгээд улс төрийн салбарыг жинхэнэ утгаараа цусгүй дайны талбар болгож хувиргаж ч магадгүй. Монголын улс төр шантааж гэдэг аргаасаа өшөө авах гэдэг шинэ аргад шилжинэ. МАХН ялбал бас…

Х.Батсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button