Засгийн бодлого малчны хотонд бодитоор буужээ

Засгийн газрын тэргүүн өнгөрөгч баасан гаригт Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба- Очирын хот айлд хүрэлцэн очиж, төл бойжилт, малын хаваржилтай танилцахын зэрэгцээ малчидтай уулзсан юм. О.Бямба-очир сумын сайн малчнаар дөрвөн удаа шалгарсан, Аргалантын сангийн аж ахуйг байгуулалцаж явсан анхдагчуудын нэг юм. Гурван хүүхэдтэй бөгөөд том хүүгээ малчин болгож, дэргэдээ айлсуулжээ. Ерөнхий сайдыг ирэх сургаар ойр хавийн хот айлын малчид, бүлгийн иргэд цуглажээ. Өвлийг өнтэй давж, малчид бэлтгэлээ базаасны сайн үр дүн энэ хот айлд тод харагдсан. Ингэснээр хотод нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж, үнэ буурах боломжтой гэсэн яриа тэдний дунд өрнөлөө. Энэ жил манай улсын нийт нутгаар цаг агаар тогтуун байж, урьдчилсан байдлаар 15 сая төл мал хүлээн авах тооцоо байгаа бөгөөд малын тоо 50 саяд хүрэх боломж харагдаж байгаа юм.

Мөн малын хорогдол улсын хэмжээгээр урьд жилүүдээс хоёр дахин багасч, энэ жилийн хувьд онцлог гэхээр нэг зүйл нь ихэр хурга, ишиг, тугал олноор гарч байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн Ерөнхий сайд онцлов. Малчдын хичээл зүтгэлээс гадна төрөөс малчдын талаар багагүй ажил хийсний үр дүн гарч байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд уулзалтын үеэр онцолж, малын буянаа хамгийн түрүүн малчид маань эдлэх ёстой. Энэ утгаараа махны үнэ үнэлгээтэй байх ёстой, нөгөө талаар ийм их малтай орон байж хэрэглэгчдэд очих махны үнэ боломжийн тогтвортой байх ёстой. Ийм зохицуулалтыг төр хариуцан хийж байгаа бөгөөд үүний нэг илрэл нь энэ сараас эхэлсэн Хөдөөг хоршоолох аян гэсэн таатай мэдээг тэдэнд дуулгасан юм.

Хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгахад энэ аян ихээхэн ач холбогдолтой аж. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний. Бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулсан бол германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтад хүрсэн, харин францчууд ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийджээ. Хөдөөг хоршоолох аян-ы анхны хэлбэр болох бүлгийн зохион байгуулалт ч малчин О.Бямба-Очирынд хэдийнэ нэвтэрчээ. Малчин айлуудын бүл олуул биш учир ийнхүү бүлэг болох нь олон давуу талтай. Төв аймгийн хувьд 27 суманд хоршооны сургагч багш нарыг бэлтгэж, хоёр суманд загвар хоршоо байгуулж, бүх суманд хөдөө аж ахуйн биржийн хоршоо байгуулахаар зорьж байгаа гэнэ. Хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнийг төрдөө тушааж, төрөөс хүртэх урамшуулалд хамрагдах хүсэл олон малчинд төрж байгааг ч тэд дуулгасан. Энэ бүхнийгээ бөөний худалдааны сүлжээ болон Нэг сум-нэг бүтээгдэхүүн хэмээх арга хэмжээтэйгээ холбоод өгчихвөл урагш ахих нэг алхам гэдгийг ч тодотгож, Ерөнхий сайдаас магтаалын үг сонсоод авсан.

Түүнчлэн малчид бас Ерөнхий сайдад магтаалын үг дуулгаж байлаа. Сайн малчин эмэгтэй шалгаруулсан нь нүдээ олсныг тэмдэглээд, эмэгтэйчүүдэд урам өгсөн ажил байсан хэмээн хэлсэн. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Таван эрдэнэ хөтөлбөр энэ хот айлд хэрэгжиж эхэлж байгаагийн нэг үр дүн нь төлийн хорогдолгүй, малын өвчлөлгүй байгаа нь том амжилт хэмээн гэрийн эзэн хуучилсан. Бас ноосны урамшуулал ч малчны амьдрал ахуйд тодорхой тусаа өгснийг цугларсан малчид Ерөнхий сайддаа ярилаа. 51 малчинд 31 сая төгрөгийн урамшуулал олгогдож, өнгөрсөн жил Улаанбаатар хотод мах, сүүгээ зарснаар 4.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж нэг айл 240-аад мянган төгрөгийн орлого олжээ. Аргалант сумын хувьд мал аж ахуйн салбараас дутуугүй орлоготой нэг зүйл нь газар тариалангийн салбар. Эл хоёр салбарыг зэрэг хөгжүүлэх, малчдын амьдралыг бодитой дэмжихэд төрөөс онцгой анхаарахаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлсэн. Төв аймгийн Аргалант сумын Сэртэн хэмээх газар өвөлжиж буй малчин О.Бямба-Очирынхоор Ерөнхий сайд ийнхүү үдэллээ. Малын тоо толгойноос илүү малын чанарт анхаарлаа хандуулж байгаа тэдний гадаа шинэ төлийн дуу ийнхүү цангинаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button