Увсынхан нүүрсний ордуудаа стратегийн ордод бүртгэхийг шаардав

Тус аймагт одоогоор илэрсэн нь нүүрсний 16 бүлэг орд байгаа ажээ. Дээрх нүүрсний ордуудыг социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон бөгөөд мэргэжилтнүүд дээрх ордуудын нөөц цаашид ч өсөх боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс дээрх ордуудыг стратегийн ордод бүртгүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын албаныхан хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлэхээр болжээ.

Гэхдээ тус холбооныхон дээрх 16 бүлэг ордоос төр 50 хувийг эзэмшиж, 10 хувийг нутгийн иргэд эзэмших ёстой хэмээн үзэж байгаа аж. Нэр бүхий ордууд нь Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Тариалан суманд оршдог юм байна. Ажлын албаны гишүүн НХХ-ийн дэд сайд асан Б.Нямхүү хэвлэлийн хурлын үеэр Улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон ордууд дээр хайгуулын лиценз авч хэдэн удаа өрөм тавьсан болоод өөрсдөө нөөцийг тогтоосон гэж бүртгүүлдэг луйвар энэ ордууд дээр явж байна гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button