Алдарт Их хотын баяр шар айрагны фестивальдаа заавал ирээрэй

Залуус энд л стресс, бухимдал, ажлын их ачааллаа умартан алжаалаа тайлдаг гол цэг, болзох газраа болгоод байна. Их хотын яаруу амьдрал дундаас Их хотын баярын их нүргээн залуусыг залуу насны эрч хүч, аз хийморь, баяр хөөр, хөгжил цэнгэлээр шагнадаг билээ.

Шар айргийг наймхан секундэд ууж дуусгах тэмцээн, оддын амьд тоглолт, хүйтэн шар айрагны час хийсэн амт, танхим дүүрэн залуусын инээд хөөр, алга ташилт. Завгүй амьдралын баяр хөөр энд л байна. Өнгөрсөн жилийн Их хотын баяр-т Чингис хаан хамтлагийн ахлагч гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Камертон хамтлаг, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн гээд оддын чуулган тэр чигтээ Улаанбаатар рестораныг бүрхэж, залуус амьд тоглолт, хүйтэн шар айраг, цоглог хөгжмийн аялгуунд долоо хоногийг үдсэн билээ. Энэ жил харин АПУ компанийнхан залуустаа сонгодог урлагаар бэлэг барихаар шийдсэн байна. Улаанбаатар рестораны үүдээр ороход л XҮIII зууны Италийн Венеци хотод ирсэн мэт гүн сэтгэгдэл төрөхөөр өвөрмөц гайхалтай дотоод засал, гэрэл чимэглэл, дуу хөгжим зочдыг угтсанаас эхлээд сонгодог урлагийн үдэш эхэлсэн юм.

Энэ жилийн Их хотын баяр-ыг нээж АПУ компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг үг хэлсэн юм. Их хотын залуусын эрч хүч энэ баярын хамгийн гол онцлог гэдгийг тэр дурдсан. Ийнхүү Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанийн удирдлага, хамт олон ирсэн зочдодоо гэнэтийн олон сюрприз, хүндэтгэл, баяр хөөрөөр бэлэг барьсан юм. Үүний дараа Хар сувд брэндийн нүүр царай болсон хийлч Дээгий хийлийн тансаг аялгуугаар танхимыг доргиосон. Тэр бүр түүний тоглолтыг үзээд байх боломж их хотын завгүй залууст байдаггүй учир энэ л үдэш АПУ компанийн хамт олны бэлэг залууст ховорхон завшааныг өгсөн нь энэ. Их хотын баяр, рок попын алдартнуудын цугларалт, ширээн дээрээ гаран бүжиглэх доргио залуус, ширээгээ тогших нүргээн, Нийслэл шар айрагны тансаг амт гээд заавал ирэх ёстой цаг хугацаа залуусыг Улаанбаатар ресторанд хүлээж байна. Улаанбаатарт уулзацгаая….

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button