Энэтхэг, Хятад улсууд батлан хамгаалахын салбарт хүчээ нэгтгэж байна

дэлхийн хүн амын бараг тал шахам хувийг зөвхөн энэ хоёр гүрэн бүрдүүлдэг.

Энэ байдал эл хоёр улсад олон давуу тал олгодгийн нэг нь батлан хамгаалахын салбар. Саяхны нэгэн судалгаагаар Ази тивд бусад тивээс хамаагүй илүү зэвсэг хуримтлагдаж байгааг тогтоожээ. Ази тивийг зэвсгийн агуулах болгон хувиргахад Хятад, Энэтхэг хамгийн их хувь нэмэр оруулсныг ч мөн дурджээ. Тус хоёр улс дэл хийн бусад орноос илүүтэйгээр зэвсэг, техник импортолж байна. Түүнчлэн дотооддоо ч зэр зэвсэг бүтээхэд анхаарч байна. Мэдээж харьцангуй олон хүн ам, байнгын цэрэгт дээрх хэмжээний зэвсэг шаардлагатай нь ойлгомжтой. Гэхдээ байнгын болон байнгын бус цэргүүдийг бүрэн зэвсэгжүүлж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.

Дэлхий өнөөдрийн байдлаар АНУ тэргүүтэй баруун Европын хөгжингүй орнуудын нэгдэл, Латин Америк буюу Өмнөд Америкийн орнуудын нэгдэл, Ойрхи Дорнод, Персийн булангийн газрын тосоор баялаг орнуудын нэгдэл буюу Арабын лиг, Африкийн буурай орнуудын холбоо, Азийн нэгдэл гэсэн таван бүсэд хуваагдаад байна. Тэдэн дотор ганц дайчин ганцаардахгүй буюу Хойд Солонгос, Иран зэрэг эсэргүүцэл үзүүлдэг хэд хэдэн орнууд бий. Сүүлийн үед Хятад, Энэтхэг улсууд НАТО-гийн нөлөөг Азид бууруулах үүднээс батлан хамгааллын салбарт хүчээ нэгтгэж эхэлсэн билээ. Ингэснээр АНУ тэргүүтэй баруун Европын орнуудын түрэмгийлэл-ийг баттай хааж чадах юм хэмээн ажиглагчид тэмдэглэж байна. Дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст Хятад, Энэтхэгээс гадна ОХУ батлан хамгаалахын салбарт ноёрхож байна. Тус гурван улс цэргийн хамтарсан сургуулилт хийдэг. Ойрхи Дорнодын асуудлаар өрнөдийнхөнтэй муудсанаас хойш хамтарсан сургуулилтыг эрчимтэй явуулж, батлан хамгаалахын төсвөө ч нэмлээ. Энэтхэг, Хятад улсууд холбоотон Оросоос зэр зэвсэг импортолж байгаа бол Орос тэнгисийн цэргийн салбарт илүү анхаарал хандуулж цөмийн шумбагч, сөнөөгч хөлөг онгоцуудаа сайжруулан жинхэнэ аллагын машин болгохоор зорьж байгаа гэнэ.

Энэтхэгийн эрх баригчид саяхан цэргийн сургуулиудад хятад хэл заахыг үүрэг болгожээ. Урьд нь Энэтхэгийн цэргийн сургуульд хятад хэл зааж байгаагүй юм. Энэтхэгийн ХимачалПрадеш мужийн Чайл хот дахь Раштрия хэмээх цэргийн сургуульд хятад хэл заагаад эхэлсэн байна. Уг сургууль Энэтхэгийн тэргүүлэх зэргийн таван цэргийн сургуулийн нэг аж. Энэ нь тус хоёр улсыг ирээдүйн дайнд холбоотноор орохыг баталж байна гэж барууны тоймч бичжээ. Нөгөөтэйгүүр Азид хуримтлагдсан энэ их зэвсэг хэзээ нэгэн цагт ашиглагдах нь гарцаагүй гэдгийг сануулсныг Foreign Policy цахим хуудас дамжууллаа.

Э.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button