Хүний наймаачид ял сонслоо

нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрөгч баасан гаригт болов. Тус шүүх хурал таван цаг гаруй хаалттай үргэлжилж, шийдвэрээ гаргажээ. Эл шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш, Л.Данзанноров, С.Оюун, Б.Тогоохүү, Ё.Өнөрбаяр нар оролцов.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд дээрх гэмт бүлэглэлийн толгойлогч болох Г.Батдэлгэрт таван жил зургаан сар, Г.Ганзоригт таван жил нэг сар, Г.Чинзоригт гурван жил зургаан сарын хорих ял оноосон байна. Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг нарыг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, дээрх ялыг ногдуулсан байна.

Харин Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарыг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн гэм буруутай хэмээн үзжээ. Гэхдээ хүнийг хил давуулан худалдсан нь тогтоогдоогүй хэмээн үзэж, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарын хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, хорих ялыг хэрэгсэхгүй болгосон байна.

М.Өлзий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button