Оюутнуудын санаачлагыг Сангийн сайд дэмжлээ

Тэгвэл оюутнууд энэ мөнгөөрөө нөүтбүүк зээлээр авах санаачилгыг МОХ-ноос дэвшүүлж, үүнийг Сангийн сайд Д.Хаянхярваа болон дэд сайд Ч.Ганхуяг нар дэмжжээ. Ингэснээр уг хөтөлбөр хэрэгжих бодит боломж бүрдэж байна. Энэ талаар МОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Батбаяраас тодрууллаа.

-Танай холбооноос оюутан тэтгэлгээрээ компьютертэй болох боломж нээсэн санаачилга хэрэгжүүлж эхэлсэн. Энэ Цахим ирээдүй нэртэй аяныхаа талаар тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Монгол Улс 218 мянган оюутантай. Хүн амын арван хувь нь оюутан залуус гэсэн үг. Засгийн газар оюутнуудад cap бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Үүнийг үр бүтээлтэй, өөрт өгөөжтэй байдлаар хэрэглэх боломжийг оюутны холбоо эрэлхийлсэн. Маш олон арга бодож хэлэлцсэн. Эцэст нь Цахим ирээдүй аяныг зохион байгуулахаар шийдсэн юм. Энэ нь оюутнууд тэтгэлгээрээ хамгийн хямд, чанартай компьютертэй болох боломжийг нээж өгч байгаа. Түүнээс биш бүх оюутныг нэгдсэн журмаар компьютертэй бол гэж шахсан зүйл байхгүй. Манай холбооныхон 20 гаруй Их, дээд сургуулиар явж, оюутанд тулгамдаж буй асуудлаар лекц уншсан. Энэ үеэр нэг ангид 3, 4 оюутан нөүтбүүктэй байсан. Гэрийн хэрэглээний компьютертэй оюутан гарын арван хуруунд багтаж байсан юм. Энэ үзүүлэлт л яах аргагүй Цахим ирээдүй аяныг эхлүүлэх хэрэгтэйг илэрхийлж, ажил болгох шаарддагтайг харуулсан юм.

-Зүгээр 70 мянган төгрөгөө авах гэсэн оюутны мөнгийг л дундаас нь Сангийн яамны оролцоотойгоор зарцуулах гэлээ гэсэн хандлага байх шиг байна?

-Энэ санаачилга Сангийн яамнаас биш манай оюутны байгууллагаас гарсан. Харин бидний энэ санааг Сангийн сайд Д.Хаянхярваа, дэд сайд Ч.Ганхуяг нар үнэхээр сайхан дэмжиж, шуурхай хүлээн авснаар ажил хэрэг болж эхэлж байна. Санамж бичиг зурах үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон байсан санагдаж байна. Тэр үеэр Д.Хаянхярваа сайд Мөнгөний хуримтлалаар нөүтбүүктэй болох боломжийг зүгээр санал болгож байгаа үйл ажиллагаа. Сонгох эрх нь оюутанд нээлттэй. Гол нь оюутан үнэхээр cap сард аманд ч үгүй, хамарт ч үгүй үрэгдээд байгаа 70 мянгаа бөөгнүүлээд нэг том гол хэрэглээгээ шийдчих юмсан гэсэн хүсэлтэй яваа бол түүнд нь бид холбогдох яамны зүгээс гар сунгаж, банк, электрониксийн компаниудтай нь холбож, үйл ажилллагааг албан ёсны болгож өглөө… хэмээн дурьдсан. Ерөөсөө үйл ажиллагааны маань мөн чанар нь энэ л юм. Үүгээрээ бид ч оюутны дуу хоолой болох ёстой үүргээ гүйцэтгэлээ гэж дүгнэж байгаа.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой гээд дотооддоо компьютер угсардаг байгууллагуудыг сонгосон байсан?

-Тийм бишээ. Заавал үндэсний үйлдвэрлэл гэх шаардлагагүй. Тухайн оюутан ямар брэндийн компыотер авах нь мөн л дурын хэрэг. Бидний зүгээс энэ мөнгөөрөө компьютертэй болох боломжтой гэдгийг уриалж буй болохоос тэндээс очоод энэ компьютерийг ав гэсэн юм бас байхгүй. Оюутан аль дуртай газраасаа сонголт хийх эрхтэй. Айл болгон бараг нэг оюутантай байгаа. Компьютер бол гэр бүлийн хэрэглээ. Ганцхан оюутан хэрэглээд зогсохгүй гэр бүлийн гишүүд мэдээлэл авна. Мөн оюутнууд өөрсдөө компьютергүйгээс интернэтэд мөнгө төлж суудаг. Тэгвэл дээрх хамтрагч байгууллагууд оюутнуудад хамгийн хямд интернэт хэрэглэх боломж олгоно.

-Оюутан компыотертэй болохын тулд лизингийн баримт материалаа бүрдүүлэхдээ заавал оюутны холбоо орох шаардлагатай юу?

-Манай оюутны холбооны оюутнууд БНСУ-д ажлаар явж байтал тэдхийнхэн Та нар сургуульдаа морьтой явдаг гэл үү? гэж асууж байсан. Мөн Интернэт хаяг бий юу, хэрэглэдэг үү? гэх мэт. Биднийг хөгжлөөс арай холуур явдаг гэж ойлгодог нь харагдаж байсан. Бид гадна талд ингэж л харагддаг юм байна. Тиймээс бид оюутнуудынхаа төлөө гаргасан Цахим ирээдүй аянаа цагаа олсон зөв үйл ажиллагаа гэж бодож байгаа. Энэ аянд нэгдэхийн тулд заавал оюутны холбоон дээр ирэх шаардлагагүй. Чухамдаа оюутны сонголтод л гаднаас ямар ч нөлөөлөл, эрх ашиг орохгүй. Зүгээр л сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхтэйгээ очоод сонголтоо хийхэд болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button