Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимтай боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар монгол туургатны бичиг соёлын үнэт өв, гар бичмэл барын ном, монгол судлалын ном судрын судалгаа, эх сурвалж судлалыг хөгжүүлэх зорилгоор Үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний уншлагын танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим болгож байгаа юм байна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим нь эрдэм шинжилгээний уншлагын танхимын үнэмлэхээр дотоод гадаадын эрдэмтэн мэргэд, монгол судлаачид, их дээд сургуулийн багш нар болон залуу судлаачдад үйлчлэх ажээ. Орчин үеийн уншлагын танхимын жишигт нийцсэн уг танхимд эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөн, лекц семинар болон бусад арга хэмжээ зохион байгуулагдах юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол судлалыг хөгжүүлэх, үндэсний үсэг бичгийн дурсгалыг цуглуулах, сурталчлах талаар Үндэсний номын сантай цаашид хамтран ажиллах ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button