Бойтоглох бодлого

сөрөг хүчний байр суурийн дээр бат суугаад төрийн ажлыг олигтойхон явахад түшиг тулгуур болоодох гэж сонгосон. Ард түмэн сонголтоороо Ардчилсан намд ерөөсөө ганц энэ даалгаврыг өгсөн хэрэг. Гэтэл тэд ахиад сонгуульд өрсөлдөхгүй юм шиг, алгаа тосоод ирэхгүй юм шиг сайдын суудалд шүлсээ гоожуулан дурлаж, садан төрлийн ч холбоогүй өрсөлдөгчийнхөө өвөрт гүйгээд орчихсон нь гурван жил гаруйн өмнөх явдал.

Тэд сайдын суудлаас гадна парламентын дэд даргын, Байнгын хороодын, нийслэлийн орлогч гээд л суудал бүрээс зууралдан хуваалцаж, ёстой л насаараа сонгогдчихсон, эргэж санал гуйхгүй мэт увайгүй авирлацгаасан.

Айлын дэггүй хүүхэд ирсэн гийчнээр далимдуулан хойгуур урдуур гүйн үймүүлж эцэг эхийнхээ үйлийг үздэг шиг Ардчилсан нам дөрвөн жилийн настай сонгогдсоноо умартан дөрвөн үеэрээ тахигдсан мэт эрээ цээргүй авирлаж түмний дургүйцлийг төрүүлж байлаа. Гэхдээ түмэн олон тухайн үед нь бухимдахаас өөрөөр яаж ч чадахгүй байлаа. Өгсөн даалгавар биелүүлэхгүй бусдын хөнжилд шургалсан тэднийг эргүүлэн татах тухай ч иргэний нийгмийнхэн ярьж, санаачилж, жагсч байв.

Чухам Ардчилсан намын бүлгийн энэ хэдэн гишүүдийн тэр л авираас болоод өнөөдөр захын нэгэн парламентад сонгосон ч тухайн хүнээ даалгавар биелүүлэхгүй бол эгүүлэн татдаг хуультай болъё гэж ярьдаг болчихоод байгаа.

Их ажлыг амжуулан элгэн садныхаа төлөө зүтгэхийн тулд аргагүйн эрхэнд мөнхийн өрсөлдөгчийнхөө өвөрт шургаллаа хэмээн 2008 оны сонгуулийн дараа Засгийн газар бүрдэх үеэр Ардчилсан намын удирдлагууд, парламентын гишүүд нь уйлах нь холгүй хэлж байв. Их ажлыг амжуулах гэдэг үгийг тухайн үед ард түмнийхээ төлөө гэсэн чигтэй гэж бид ойлгосон.

Гэтэл тэр их ажлыг амжуулах гэдэг үг нь Х.Баттулга

сайд асны өнөөгийн байдлаас харахад яг ямар утгаараа явчихсан юм бол доо гэж эргэлзэхэд хүргээд байна. Х.Баттулга сайдын албаа өгөхдөө ажил хийх гэхээр МАН дарангуйлаад ерөөсөө урагш ахиулахгүй байлаа гэсэн сүржин мэдэгдэл хийсэн. Харин Х.Баттулга сайдын талаар гарч байгаа бүхнийг харахад ажил хийхгүй, МАН саад болоод байсан бус харин мань хашир ахиухан ажил аминдаа ашигтайгаар амжуулаад авчихсан юм биш үү гэх бодол төрөөд байна.

Үнэхээр гар хөл нь хүлээтэй байсан бол тэр үндэсний хэмжээний томоохон төслүүд дээр нууцаар гэрээ байгуулан бие хамгаалагч, зөвлөхөөрөө мутрын үсэг зуруулсан шигээ тарвалзах байсан гэж үү. Эсвэл тэр бүхэн нь дэндүү чамлалттай санагдаад адын хүсэл нь байж суух аргагүй хатгаад байна уу.

За тэгээд, Ц.Нямдоржтой хэрэлдэж байгаа болохоор л ганцхан Х.Баттулгын сайд байхдаа амжуулсан бүхэн дэлгэгдээд байгаа хэрэг. Цааш нь томруулдаг шилээр нягтлаад эхэлвэл юу эс гарах бол. Иргэний цахим үнэмлэх хийх ажлыг Лу.Болдын эзэмшлийн Бодь группийн мэдэлд Н.Алтанхуяг Тэргүүн шадар байхдаа тендергүйгээр өгчихсөн гэх мэтээр ар араасаа цуврах шинжтэй юм билээ. Ингэхээр Ардчилсан намынхны хамтарсан засагт ороод ард түмэнд амласнаар бол бодлого ярьж бүхнийг амжуулах байсан ч цаад санаа нь амин хувиа л болгох гэсэн бойтогхон санаа байж.

Хамтарсан засагт гурван жил дөрвөн сар ханилсныхаа дараа год үсрээд гарчихсан Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр бүхнийг бойкотолж л байвал олон нийтэд таалагдана гэсэн бодлого барьчихаад байна. Ард нь гарах үр дагавар, тусгал тэдэнд огтоос хамаагүй. Гол нь эрх баригчдыг муулах, хийх гэсэн болгоныг нь бойкотлон зогсоох. Сүржигнэсэн мэдэгдлүүд гаргах зэргээр сонгуулийнхаа пиарыг эхлүүлээд байна.

Иймээс ч орон нутгийн сонгуулийг парламентынхаас салгах нь зөв гэдэг дээр намрын чуулганы төгсгөлд намууд тохирсон боловч эргэж ирээд хаврын чуулганы эхнээс гацааж орхилоо. Хэлж ярьсан, хийсэн болгонд нь итгэх аргагүй бусгах болсон тэд өнөөдөр сөрөг л байвал сайн санал авна гэдэг тактикаасаа өөрийг бодохгүй байна.

Парламентын сонгуулийг дангаар нь явуулахад л бөөн гомдол чирэгдэл гарч, шүүх цагдаа дээрээ тулсаар ирсэн. Зүгээр л энэ жишгээс нь харахад холимог тогтолцоогоор явах гэж байгаа энэ удаагийн сонгууль дээр орон нутгийнхныг нэмвэл холион бантан болох нь тодорхой байгаа юм. Төр барих төлөөллөө сонгох ард түмэн наад зах нь нэр дэвшигчдээ судлах ёстой. Алд биенээс нь авахуулаад авхаалж самбааг нь хүртэл монголчууд шинжиж сонжиж байж сонголтоо нарийн хийдэг ард түмэн. Зөвхөн энэ бол өнгөн тал. Ийм байхад л хамаг сонгуулийг бөөндөж холион бантангийн эхийг хутгах гээд байгаа нь парламент дахь нөхдийн далд санааг ил гаргаад байгаа юм. Тэдэнд өөрсдөө ахин сонгогдох, хөрөнгө багахан зараад нийслэл дүүрэг, аймаг сумаар чихэх явдал чухал. Өнөөдөр парламентад Ардчилсан нам, МАН-ын хооронд наймаалцсан байдлаар асуудал явдаг болоод байгааг гишүүд нь нуухгүй байна. Магадгүй энэ удаад ч тэд энэ хуулийг өөр нэгэн хуулиар юм уу тогтоолоор наймаалцах санаа агуулж болох. Үгүй аваас сонгуулийг эцэс төгсгөлгүй будлианд автуулах хүсэл бийгээс гарцаагүй ээ. Харин энэ сүрхий бодлого нь сонгуулийг, монголчуудыг бойтоглоход л хүргэх нь дамжиггүй. Монголчууд эртнээс ажлаа тас хийтэл хийж, яралзтал үр дүн гаргаж чадахгүй байхыг бойтоглох гэж нэрлэсээр ирсэн шүү дээ.

М.Мөнхчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button