Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх иргэдийг уртасгасан цагаар бүртгэнэ

Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэх суралцагчдын тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн байна. Тиймээс энэ сарын 16-ны 18.00 цаг хүртэл суралцагчдыг бүртгэх цагийг сунгажээ. Энэ талаар Бүртгэлийн үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?

-Одоогийн байддаар 32871 гаруй шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Үүнээс Улаанбаатар хотын 11584 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Үлдсэн нь орон нутгийн шалгуулагч байгаа.

-Суралцагчдыг уртасгасан цагаар бүртгэж байгаа гэсэн?

-Боловсролын үнэлгээний төв уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, ажлын өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд амралтын өдрүүдэд 10.00-17.00 хооронд ажиллаж байгаа. Бүртгэлийн хугацаа энэ сарын 16-ны 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй. Тиймээс бүртгэлд хамрагдах суралцагчид хугацаа алдалгүй бүртгүүлэхийг сануулмаар байна.

-Бүртгүүлсэн суралцагчид суудлын хуваарь бүхий шар хуудас авдаг. Үүнийг хэзээ олгох вэ?

-Энэ онд Ерөнхий боловсролын сургууль төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө авна. Өөрөөр хэлбэл, өөрийн харьяа Боловсрол, соёлын газраар дамжуулан сургуулиараа хүлээн авч шалгалтад орно. Харин Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудсаа баталгаажуулах болон суудлын хуваариа авах газрыг ирэх сарын сүүлчээр Боловсролын үнэлгээний төвийн вебсайт болох www.eec.mn-ээр мэдээлэх юм. Мөн хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлынгазар болон элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөлөөс авна.

-Жил бүр шалгалт өгөх суралцагчдад зориулж даал гаврын эмхтгэл номууд гардаг. Энэ ном гарсан уу. Ямар үнээр зарагдаж байгаа вэ?

-2006-2011 Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн даалгавруудын эмхэтгэл номыг энэ жилийн хувьд хичээл тус бүрээр хэвлэн гаргаж байна. Эмхэтгэлүүд 4500-6000 төгрөгийн хооронд хэвлэлтээс гарсан байгаа. Хичээлийн эмхэтгэлүүдийг манай төвийн зөвлөгөө мэдээллийн төвөөр түгээж байна. Тодруулбал, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2, Засгийн газрын X байр 103 тоот. Харин хөдөө орон нутгийн шалгуулагчийн хувьд Боловсрол соёлын газраас ирүүлсэн захиалгын дагуу хүргэж байгаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалт авах шалгалтын хуваарийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалт БСШУ-ны сайдын 2012 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 97 тоот тушаалын хавсралтаар баталсны дагуу зургадугаар сарын 8,9,10 өдрүүдэд явагдана. Тодруулбал, Орос хэл, Хими, Англи хэлний шалгалт зургаадугаар сарын 8-нд, Түүх, Математик, Биологийн шалгалт 9-нд, Газарзүй, Нийгэм, Физикийн шалгалт сарын 10-нд болно.

Э.Пагмадулам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button