Ийм эрчүүдээр эх орон дутахгүй

улсын өмч хөрөнгийг хувьдаа завшсан, улстөр, бизнесийн бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн, гар хөл нь болсон, хоорондоо хэрүүл уруул хийсэн гээд ер нь л нэг болж бүтэхгүй дүр төрхтэй. Дээдчүүл нь хууль бус асуудлаас салдаггүй бол доодчуул нь гэгээн цагаан өдөр хань ижлийнхээ халуун цээжинд хутга дүрж, амь насыг нь хөнөөхөөс буцахгүй тийм хэрцгий болчихжээ, энэ эрчүүд. Эх орон минь эрчүүдээр дутна гэж сайхан үг байдаг. Гэвч ийм эрчүүдээр бол дутахгүй. Эмэгтэй хүнээс дор, чадалгүй, чадваргүй, бүдүүлэг, харанхуй, мунхаг, боловсролгүй, ажил хийж мөнгө олдоггүй атлаа нэг л их уур омогтой залуус хаа саагүй. Ингэж бичсэнд бүү эмзэглэ, эрчүүд минь. Мэдээж бүх эрчүүд ийм биш. Гэвч ямар ч үед найдаж болмоор, нөмөр нөөлөгтэй сайхан эрчүүд Улаан ном-д орчихсон юм шиг л ховордчихжээ.

Хэдхэн хоногийн өмнө гэгээн цагаан өдөр, олон хүний нүдэн дээр нэгэн залуу эхнэрээ хутгалж, амийг нь хөнөөлөө. Бүр ар, өврөөс нь арваад удаа хутга дүрсэн гэж сонсогдсон. Хөөрхий тэр эмэгтэй өөрийг нь хайрлана, жаргаана гэж авч суусан залуугийнхаа гарт амиа алдана гэж төсөөлж ч байгаагүй биз. Үр хүүхдийг нь хүртэл төрүүлж өгсөн эмэгтэйг хайрлаж, хамтдаа байж чадахгүй бол зүгээр л тавиад явуулчихаагүй, тийм ухаан, тэвчээр гаргаж чадаагүй эрийг хүн гэж тооцож үнэндээ чадахгүй нь. Хайрлаж, дурлаж явсан эмэгтэйгээ хонь, мал төхөөрч байгаа юм шиг харгис хэрцгийгээр хөнөөчихдөг энэ үйлдэл эр хүнээс, тэр тусмаа монгол эр хүнээс гарах авир мөн үү. Монгол эрчүүдийн нөгөө сайхан зовсон жаргасан аль ч цагт нь охид, бүсгүйчүүддээ өмөг түшиг болдог ноён нуруу, өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг уяхан зан, өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ хайрыг тань даахгүй нь гэж шимширдэг зөөлөн чанар хаашаа алга болчихов оо. Улс орон, орон гэр, гэр бүлээ хамгаалах үүрэг, хариуцлагаа умартаж, оронд нь уушийн газар сахиж, архи, айраг гүзээлсэн иймэрхүү төрлийн эрчүүд үнэндээ элбэг болжээ. Архинд хөлчүүрхсэн эмзэг дорой нэг нь усан нүдэлж, гуниг зовлон тоочсон, аархуу омгорхуу нөгөө нь хэрүүл, зодоон хийж, шүүх цагдаагийн хаалга татсан иймэрхүү нийтлэг дүр төрх эрчүүдийнх болчихож. Амьдралаа авч явах нь байтугай, биеэ авч явж чадахгүй ийм эрчүүд элбэг болчихвол яана аа гэсэн айдас өөрийн эрхгүй төрөх юм.

Нөхөр нь байнга хардаж, зовоож байдаг нэг эмэгтэйг мэдэх юм. Тэр байсхийгээд л гэрээсээ явчихна. Тэр бүртээ нөхөр нь хардаж, зодсон гэж хэлнэ. Түүний яриагаар бол нөхөр нь эхнэрийнхээ гар утсанд ирсэн дуудлага бүрийг шалгаж, хэн залгаж, юу ярьсныг мэдэхийн тулд нөгөө хүнлүү эргүүлэн залгадаг гэнэ. Бүр yahoo мэссэнжэрийнх нь нууц үгийг мэдэж авчихаад эхнэрийнхээ өмнөөс орж, листэнд нь бүртгэлтэй хүмүүсийг өөрөө өдөж юм биччихээд тэр яахаараа чамруу хандардаг юм гэж харддаг гэнэ. Гудамжинд таньдаг залуустайгаа тааралдаад, мэндлээд өнгөрөхөд хүртэл Энэ юун залуу юм, Яахаараа чамайг таньдаг юм гээд бөөн асуудал үүсгэдэг гэх. Эр хүйстэй хүнгүй ертөнцөд амьдарч байгаа биш, арван жилийн, их сургуулийн нэг ангийнхан ядаж тааралдаж л таарна гэдгийг мэддэггүй, мэдэх ч чадваргүй болчихсон тийм залуу хүн байдагт итгэхэд бэрх. Гэвч байдаг юм байна. Байхаар барахгүй, утгагүй хардалт нь сүүлдээ эхнэрийнхээ амийг авч одоход хүргэж байна. Араатнаас долоон дор авир гаргадаг ийм эр хүн байснаас байхгүй нь дээр. Эмэгтэй хүн ханиа сонгохдоо архи уудаг, агсан тавьдаг залууг өөрчлөгдөж, сайн хүн болно гэж итгэн амьдралаа холбох хэрэггүй гэдгийг л захъя гэж танил бүсгүй маань хэлдэг. Түүний үгтэй бүрэн санал нийлснээ нуух юун.

Эхнэрээ ар, өвөргүй хутга дүрж хөнөөсөн залууг өмөөрөх хүмүүс байна лээ, эхнэр нь л сүүлэрдэг байсан биз, тэгээд л тэвчээгүй биз гэж. Тэр хүмүүсийн амьдралыг бид мэдэхгүй. Гэхдээ хүн алж байгаа хүн ямар л олигтой авиртай байв гэж бодоход хүрсэн. Өмнө нь бас үүнтэйгээ адил авир, ааш гаргадаг байсан учраас эхнэр нь салах гэж шүүхэд хандсан байж таараа. Цаад шалтгаан нь ямар ч байж болох ч хүн хутгалж байгаа хүн яавч эрүүл биш байх. Утга учиргүй хардалтыг мэргэжлийн хүмүүс, сэтгэлзүйчид өвчин гэж хэлдэг. Өвчин юм бол эмчилгээ хийлгэхийг сонгож болох л байсан. Үгүй яахав, уурлаж, цохиод авч болох л байсан. Гэтэл хутга ханцуйлж гарч ирээд ар, өврөөс нь хутгална гэдэг байж боломгүй үйлдэл. Өнчирч үлдэх хүүгээ яажшуухан энэ хорвоог туулах бол доо гэдгийг ч тооцоолохгүй, эрүүл ухаантай шийдвэр гаргаж чадахгүй иймэрхүү төрлийн залуусаар төлөөлүүлэн бүх эрчүүдийг дүгнээгүй гэдгийг эрхэм уншигч, эр хүн та зөвөөр ойлгоно биз ээ. Эрчүүд минь, монгол эр хүн таниар уг нь эх орон чинь дутах л учиртай. Гэхдээ ухаан, тэвчээр гаргахын оронд юу ч болоогүй юм шиг эхнэрээ хөнөөчихдөг, үр хүүхдээ зовоодог ийм эрчүүдээр эх орон дутна гэж үү дээ.

Ц.Эрдэнэ

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button