Х.Баттулга Лу.Болд болон Монгол 999-ийнхний луйврыг үргэлжлүүлэхээр шийдэв үү

Энэ амлал­тынхаа хүчинд өөрөө УИХ-д гараад зогсохгүй орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргийг бүхэлд нь Бодь группийн мэдэлд авсан гэж болно. Учир нь, Бодь группийн ажилтнууд тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж, Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Жадамбаагаас бусад нь ялалт байгуулсан түүхтэй.

Хан-Уулчууд ийнхүү Бодь группийн ажилтнуудад итгэх болсон шалтгаанаа зөвхөн Баян Монгол корпораци бай­гуулагдсан цагт бид баяжиж чадах нь, Яг Лу.Болд шиг болж чадах нь хэмээн тайлбарласан.

Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөр болжээ. Лу.Болд нь чинээлэг хэвээрээ, иргэд ядуугаараа. Нөхцөл байдал ингэж бахь байдгаараа үргэлжилж байхад Лу.Болд гишүүний зүгээс нэг ч удаа тайлбар хийгээгүй. Харин ганцхан удаа Хүний хөгжил сан-г өөрийн Баян Монгол корпорацийн үйл хэрэгтэй адилтгаж, Би амлалтаа биелүүллээ. Иргэн бүрт хувь, хишиг хүртээж, баялгийнхаа эзэн байх боломжийг Хүний хөгжил сангийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, мөрөөдөл маань бодит зүйл боллоо гэх тайлбар хийж олны эгдүүг хүргэсэн. Учир нь, УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр сарын 21 мянган төгрөг бус харин бүхэл бүтэн 40 гаруй сая төгрөгийг амлаж байсан юм. Үүнийг түүний дараах үг батална.

ЛУ.БОЛД НЭГ ХҮНД 40 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ НООГДОНО

Монгол айлыг эх орон шигээ хүчирхэгжүүлэхийн тулд Баян Монгол төслийг боловсрууллаа. Монгол хүний амьдралын чансаа улсынхаа тэнхээг дагаж, дэлхийд эхний гурваа байг гэхэд толгой аравт багтах үүд хаалгыг Баян Монгол корпораци төсөл нээж байгаа юм. Ашигт малтмалаас олох цэвэр ашиг ойрын зургаан жилд 25 дахин өснө. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх найман жилд зургаа дахин нэмэгдэх бодит тооцоо гарсан байна. Баян Монгол корпораци бол Ардчилсан намын Эрдэнийн хувь хүртээх зорилтын үндсэн арга билээ. Энэ хөтөлбөр бол Монголд байгаа баялгийг монгол хүн бүрт хүртээх хөтөлбөр мөн. Энэ хөтөлбөр бол эзэнтэй юмыг эзэнд нь өгөх хөтөлбөр. Манай орны 50 гаруй ордод байгаа байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж өнөөдрийн ханшаар үзэхэд 186 тэрбум ам.доллар болж байна. Нэг хувьцааг нь 100 ам.доллараар үнэлээд 2.6 сая хүндээ хуваагаад үзэхэд нэг хүнд 361 хувьцаа буюу 36,122 ам.доллар, хөрвүүлээд үзэхэд 40 орчим сая төгрөгийн хөрөнгө ноогдож байгаа юм

Түүний энэ үг УИХ-ын 2008 оны сонгуулийн сурталчилгааны үеэр телевизээр өдөр, шөнөгүй цацагдаж зөвхөн Хан-Уул дүүргийн сонгогчид төдийгүй монголчууд бүхэлдээ Баян Монгол болох мөрөөдөлд автсан юм. Харин өнөөдөр энэхүү сонгуулийн худлаа амлалтаар улс төр хийж, УИХ-д гарах аргыг олз хэмээн олж харсан дараагийн хүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга бололтой. Тэрбээр саяхнаас Баялгийн хувь компанийг байгуулах замаар Монголчуудыг баяжуулна гэж сурталчлах болжээ. Товчхондоо уг компанийнхаа зорилгыг Үйлдвэржилтийг дэмжих ард түмний нэгдэл гэж тодорхойлон 319 үүсгэн байгуулагчийн хамт байгуулсан гэдгээ зарласан. Мөн Монгол Улсын иргэн бүрийг компанийн хувьцаа эзэмшигчээр хамруулна гэв. Энэ нь яг л дөрвөн жилийн өмнө Лу.Болд Монгол хүн бүрийг баяжуулна гэж амласантай адилхан. Чанарын ялгаагүй гэж болно. Үүний баталгаа нь түүний үг юм. Түүнчлэн зөвхөн баян болгох амлалтаас илүүтэй хөрөнгө босгох гэсэн луйврын зорилго ч нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй. Дараах мэдээлэл үүнд баримт болж өгөх юм.

Х.БАТТУЛГА ИРГЭН БҮР ОРОЛЦОХ КОМПАНИ

Та ч бас, би ч бас монгол­чууд, бид бүгдээрээ баян чинээ­лэг амьдрах эрхтэй. Мөн ирээ­дүйгээ бүтээх үүрэгтэй гэж би боддог. Баялгийн хувь гэдэг нь иргэдийн оролцоотойгоор баялгийг бүтээгч хувьцаат компани юм. Баялгийн хувь гэдэг нь иргэн бүр хувьцаа эзэмших замаар хөрөнгө босгож, түүхий эд нийлүүлэгч улс бус харин Монгол Улс аж үйлдвэржсэн улс болохын эхлэлийг тавьж байна. Монгол Улсын иргэн бүрийн оролцох компани юм. Тэрбээр энэ үгийг хэлэхдээ Монгол хүн бүр хувь эзэмших боломжтой. Иргэн бүр оролцоно гэдэг үгийг олонтаа тодотгож буй. Гэтэл уг Баялгийн хувь компанид нь хувь эзэмшихийн тулд тухайн иргэн тусгай дансанд 500 мянган төгрөг тушаах ёстой. Тэрхүү мөнгө тушаасан баримтаа Баянгол зочид буудалд байрлаж буй Баялгийн хувь компанийн ажилтнуудад аваачиж өгснөөр гишүүн болох эрхээ нээнэ. Харин өнөөдөр гишүүнчлэлээ нээсэн ч Х.Баттулгын хэлээд байгаачлан ноогдол ашиг хүртэх боломж нь ойрын таван жилд лав олдохгүй. Энэ тухай компанийнх нь ажилтнуудаас нь тодруулахад Таван жилийн дараагаас л ногдол ашиг яригдах байх гэсэн бүрхэг тайлбар хийж байсан.

Тэгэхээр Х.Баттулга монголчуудыг ядуу гэдгийг хамгийн сайн мэддэг хэрнээ иргэн бүрийг халааснаасаа 500 мянган төгрөг гаргаж чадна гэж яаж итгээд байгаа юм бол оо. Хэрэв 500 мянган төгрөг гаргаж чадахгүй бол Х.Баттулгын баян болгох амлалтын гадна хоцорно гэдэг бодлогыг өөрөө боловсруулчихаад яагаад сонгогчдод Иргэн бүр Баялгийн хувь компанийн хувь эзэмшигч болох боломжтой гэж тохуурхаад байна вэ. Түүний санаачилж байгуулсан уг компанийнх нь Монгол Улс газар нутгийн хэмжээ, мал сүргийн тоо болон байгалийн баялгийн асар их нөөцөөрөө иргэн бүр баян чинээлэг амьдрах нөхцөл боломж бүрэн боловч өнөөгийн бодит амьдралын түвшин, ард иргэдийн амьжиргаа улам доройтож байгаа нь Баялгийн хувь компанийн үүсгэн байгуулагчдыг нэгтгэж, Монгол Улсын иргэн бүр эх орны баялгийн хишиг горьдогч бус эзэн нь байх ёстой гэдэгт нэгдсэн байр сууринд хүрсэн юм гэсэн зорилго эцсийн дүндээ ийн тодорхойлохоос өөр сонголт үлдээсэнгүй.

Түүнчлэн монголчуудын ийм санал санаачилга бол бүхэлдээ луйвар байдаг гэдгийг нотлох хамгийн ойрын баталгаа бол яах аргагүй Монгол 999 компани. Үндэсний үйлдвэрлэгчдийн хүчээр Тавантолгойг ашиглана гэж анхны зорилгоо тодорхойлж, 2000 орчим үндэсний аж ахуйн нэгжийг гишүүнчлэлдээ элсүүлсэн. Ингэхдээ сая төгрөг тушаахыг шаардаж, сая төгрөгийн баримтаа үзүүлж гишүүний эрхээ нээж байсныг бид мэднэ. Улмаар Тавантолгойг хамтдаа эзэмших нь. Тавантолгойн хувь эзэмшигч болж чадах нь гэдэгтээ итгэсэн үндэсний үйлдвэрлэгчид түүхэндээ анх удаа Соёлын төв өргөөнд багтахгүй болтлоо нэг дор цугларсан. Гэвч тэр өдрөө рецедивүүдийн гарт атгуулж, бүх эрх мэдлээ тэдний хүсэлд даатгахаас өөр аргагүй байдалд орсон байдаг. Санаачлагчид нь ч бүгд зорилгоо орхиж, зугатсан. Харин өнөөдөр мөнөөх Монгол 999 нэгдлийн үйл ажиллагааны талаар олигтой мэдээлэл ч гарахаа байсан. Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэх замаар хэр том луйвар хийж болдгийн баталгаа. Эндээс харахад УИХ-ын гишүүн Х.Баттулга Лу.Болд гишүүний сонгуулийн худал амлалт, Монгол 999-ийнхний худал зорилго хоёрыг хамтад нь нэгтгэж илүү том хэмжээний луйвар хийхээр шийдсэн байж болзошгүй юм. Ядаж л Монгол Улсын 2.6 сая иргэнд бүгдэд нь 500 мянган төгрөг гаргаж, Х.Баттулгын бизнесийн түнш болох боломж байхгүй гээд бодохоор тэр УИХ-ын 2012 оны сонгуулийг хий хоосон уриа лоозон, шоуны талбар болгохоор шийдсэн нь энэ байж болох юм.

Р.Чандмань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button