Нөөцийн мах бэлтгэгчид санасандаа хүрчээ

хоолшиход бэрх байдаг монголчууд энэ хавар махны хэрэглээгээ танахаас аргагүйд хүрсэн. Махгүй бас малгүй болсондоо биш юм. Ердөө л ченжийн бодлогоор зохицуулагддаг зах зээлийнх нь уршиг. Хөдөөгийн малчдаас авсан мах тав зургаан ченжийн гар дамжин хотод ирэхдээ үнэ нь тэнгэрт хадаж бэлтэй нэгний ч хэтэвчийг нимгэлэхээр болж буй нь чухам үнэн. Килограмм нь арван мянган төгрөгт хүрч мах гэдэг хоол нийслэлчүүдийн хувьд дээдсийн зоог болон хувирсан. Уг нь манай улс 2.7-хон сая хүн амтай, 40 гаруй сая малтай шүү дээ. Монголчуудад идэх мах олдохгүй байна гэвэл харийнхан элгээ хөштөл инээх биз. Энэ үзэгдэл ганц энэ жил ч биш, сүүлийн хэдэн жил давтагдаж буй юм. Махны үнийг барих зорилгоор төр засгаас нөөцийн мах гэсэн нэр томьёо гарган, төсвөөс мөнгө хүртэл өгөөд иргэдийг хямд үнэтэй махаар хангах бодлого барьдаг юм. Харамсалтай нь энэ жил засгийн бодлогын эсрэг мах үйлдвэрлэгчид босч бойкот хийсний үр дүнд монголчууд магнаг болсон махныхаа үнэд дарлуулж сууна.

Энэ жил махны үнэ урьд урьдынхаасаа илүү өссөн. Уг нь халуун намраар бэлтгээд хүйтэн зооринд хадгалсан нөөцийн махыг хямд үнээр худалдаанд гаргахад л зах зээл дээрх үнийн шуургыг тогтоож дийлнэ хэмээн бодлого боловсруулагчид додигор байсан юм. Гэтэл төсвөөс мөнгө авч мах бэлтгэсэн үйлдвэрлэгчид хэзээ хойно нь мах бэлтгэсэн зардал зарж байгаа үнээс нь хэтэрсэн гэсэн элдэв тайлбар хийн эсэргүүцэл зарлаад зогсоогүй нөөцөд бэлтгэсэн махаа хав дарж орхисон. Үүний үрээр зах дээр махны үнэ арван мянга хүрч, иргэд халаасаа тэмтрээд ч үмх мах авч дийлэхээ больсон юм.

Үүнээс гадна худалдааны төвүүдийн махны худалдагчдаас үнэ юунаас болж өсөөд байгаа талаар асуухаар Мах ховордоод, ченжүүд замаас нь дамлаад байна гэх юм. Ер нь мах, малын ченжүүд гэх хүмүүс энэ зах зээлд байх хэрэг байгаа ч юм уу.

Мах үйлдвэрлэгчид өнгөрсөн баасан гаригт МҮХАҮТ-д хуралдана гэхийг сонсоод хамгийн түрүүнд махны үнийг бууруулахаар хуралдах нь гэж баярлав. Гэтэл мах үйлдвэрлэгчдэд энэ асуудал сонин биш. Мах эвдэж янзлах, шулах, машиндахад, савлаж боох гээд иргэдийн гарт хүртэл олон шат дамжлага байдгийг тайлбарлаж, энэ бүх ажил нь үнэ өртөг ихтэй гээд өөрсдийн зовлонгоо тоочсоор, иргэдийн хэтэвчинд хүрдэг хүчтэй дарамтыг тэд тоосонгүй.

Ямартай ч мах үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгуул­лагуудын хэлэлцүүлэг гэж сүртэй нэрлэсэн хурлаас иргэдэд тус нэмэртэй шийдвэр огт гарсангүй. Харин эсрэгээрээ арай хямд гэж тооцогдож байсан нөөцийн махны үнийг өсгөх шийдвэрт хүрчээ. Түүнийгээ нэр төртэйгээр зарлахаар энэ хурлыг зохион байгуулсан бололтой. Харин нөөцийн мах бэлтгэгчдийн хувьд жинхэнэ зорилгоо биелүүлсэн хэрэг болжээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн Захирагчийн алба, Монголын махны холбоо зэрэг байгууллагууд хамтран 12 мянган тонн мах нөөцөлсөн боловч махны үнэ тэнгэрт хадсанаас болж нөөцийн мах хоёрхон сарын хугацаанд эрэлттэй худалдаалагдаж, дууссан. Өөрөөр хэлбэл, энэ жилийн нөөцийн мах нийслэлийн иргэдэд хүрэлцээгүй гэж хэлж болно. Тиймээс Нийслэлийн захирагчийн албанаас нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэх арга хэмжээ авч, дахин арван мянган тонн мах нөөцөлсөн. Энэ жил нөөцийн махыг төрлөөс нь хамаарч 2600-3700 төгрөгөөр худалдаалсан. Гэвч тэнгэрт хадсан махны үнэд хэтэвчин дэх хэдэн төгрөг нь хүрэхгүй учраас нөөцийн мах руу хошуурах хөөрхий иргэдийнхээ зовлонгоор даажигнаж байгаа мэт нөөцийн махныхаа үнийг өсгөлөө.

М.УЯНГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button