Нам, намаараа талцаад сонгуулийн хуулийг хэлэлцсэнгүй

сонгуулийг хамтад нь явуулна, салгаж явуулна хэмээн маргалдсаар тодорхой шийдвэр гаргалгүй завсарлалаа.

Байнгын хорооны хуралдаанаар МАН-ын болон Засгийн газрын гаргасан хуулийн төслийг нэгтгэсэн байдлаар оруулж ирсэн нь АН-ынхны эсэргүүцлийг төрүүлэв. АН-ынхан Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Ерөнхий сайд С.Батболдыг хуулийн хэрэгжилтийг хариуцаж гүйцэтгэх ёстой хүний хувьд ажлаа танилцуулахгүй байна гэдэг байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Ламбаа Сонгуулийн хуулийн хүрээнд МАН, АН-ын зүгээс УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьчихсан. Удахгүй сонгууль болно. Гэтэл энэ богинохон хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэж, шийдвэрлэж дийлэхгүй. Төрийн байгуулалтын байнгын хороо төрийнхөө зарчмыг бариад 2007 оны сүүлчээр баталсан хуулиа шийдчихээд Орон нутгийн сонгуулийн хуулиа УИХ-ын сонгуулийн хуультайгаа адилтган өөрчлөлт оруулаад сонгуулиа зохион байгуулмаар байна. Өөр ямар нэгэн арга байхгүй. Нам, намаараа талцаж маргалдаад байх шаардлагагүй гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин Чуулганы хуралдаанаас намын бүлгүүд Сонгуулийн хуулийн талаар хамаг бүхнээ бодолцож ярилцсан учраас УИХ-аар олонхоороо шийдээд явья гэдгийг дэмжчихлээ гэж бодсон. Гэтэл байнгын хороогоор асуудлыг олонхын бүлэг рүү татаад эхэллээ. Ингэж яривал чуулган завсарлахаас өмнө намын бүлгүүд хувилбараа гаргаад ир гээд тав, таван хүнийг томилсон. АН-аас Г.Батхүү, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг нарыг томилж, манай намаас надаас гадна дөрвөн гишүүнийг томилсон биз дээ. Хоёр намын бүлэг сонгуулийг хамтад нь явуулахад техникийн талаасаа боломжгүй хоёр өөр хууль байна. Тиймээс хоёр сонгуулийг салгая гэж тохирсон шүү дээ. Гэтэл одоо хамт явуулах боломжгүй, хуулийг Ерөнхий сайд хариуцах ёстой гээд яриад эхэллээ. МАН-ын бүлгээс хуулийг гацаагаагүй гэлээ.УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Хоёр нам тохиролцоод түүнээсээ буцаад байгаа юм байхгүй. Бидэнд хоёр зам байна. Нэг нь одоо байгаа хуулиараа сонгуулиа явуулъя, нөгөө нь тодорхой асуудлууд дээр тохиролцоод явъя гэж хэлээд байна шүү дээ гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр Монгол Улс хуулиа дээдэлдэг ардчилсан улс. Үндсэн хуулийн дагуу УИХ-аас баталсан хуулийг орон даяар зохион байгуулж, хэрэгжилтийг хангах үүрэгтэй хүн нь Монгол Улсын Ерөнхий сайд. Үндсэн хуулийн 41.1-д Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэсэн байдаг. Энэ дагуу 2008 онд батлагдсан Орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Энэ хуулинд Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулна гээд заачихсан байтал Ерөнхий сайд хуулиа уландаа гишгэчихлээ. Тиймээс байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайдыг урьж авчраад Та яагаад хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэж асууж, тайлбар сонсмоор байна. Гэтэл Засгийн газраас ямар нэгэн хариулт ирээгүй. Манай намаас Ерөнхий сайд хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн бичиг явуулахад ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй гэж хариулсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Н.Батбаяр гишүүн ямаа гэхээр тэмээ гээд байх юм. Өргөн барьсан Сонгуулийн хуулийг УИХ хүлээж авчихаад хэлэлцэж байна. Засгийн газар хуулийнхаа дагуу хууль биелүүлэх ажлаа л хийнэ. Эхлээд сонгуулиа явуулахын тулд техник хэрэгсэл, арга зүйн асуудлуудаа шийдчихээд Засгийн газар юу хийх ёстойг ярих хэрэгтэй. Үндсэн асуудлаа шийдээгүй байж өөр юм яриад байх юм гэв. Ийнхүү гишүүд хэсэг маргалдсаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өндөрлөсөн юм.

В.Дондовдорж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button