Н.Наранбаатар Илбийн юм шиг сэргээх жааз хөгжмийг ирээд сонс

Тоглолтод домогт Фрэнк Синатрагийн Strangers in the night, Элвис Преслигийн Its now or neүer, Michael Bublе-гийн Sway, болон хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын Дурлал хайрыг минь дамжуулаарай, Би чамд хайртай зэрэг олон сайхан бүтээл хэрхэн эгшиглэхийг үзэгч та сонсч, мэдрэх боломжтой. Энэхүү тоглолтын зохион байгуулагч Hotspot хамтлагийн ахлагч Н.Наранбаатартай уулзлаа. Биднийг ороход тэрбээр Улсын Филармонийн Баянмонгол чуулгын өрөөнд тоглолтын бэлтгэлээ хийж байсан юм.

-Тоглолтын хугацаа ойртлоо. Бэлтгэл хэр хангагдаж байна даа?

-Дажгүй ээ. Монголд анх удаа ийм төрлийн тоглолт зохион байгуулж байгаа болохоор ч тэр үү товлосон өдөр ойртох тусам сэтгэл хөөрөх, сандрах мэдрэмж төрж байна шүү. Манайхан реклам, суртчилгааны ажлаа гүйцэтгэж би хөгжимчдийнхөө нийлэлт, найруулгад илүү анхаарч байна. Үзэгчдээ уйдаахгүйн тулд ямар шинэлэг зүйл эрэлхийлж байна даа.

-Энэ тоглолтын санааг яаж олов?

-Олон жилийн өмнөөс төлөвлөж байсан юм. Тухайн үед цөөхөн хүнд зориулж, хүндэтгэлийн түвшинд зохион байгуулахаар бодож байлаа. Гэвч хамт уран бүтээл хийж байгаа нөхөд маань Нэг хийж байгаагийнх үзэгчдэд хүртээмжтэйгээр нь арай том газар тогловол зүгээр биш үү гэдэг санааг дэвшүүлсэн. Олон хүнд зориулж томоохон газар тоглох гэхээр найруулга, хамтран ажиллах хүнээ сонгох гэсээр байгаад өдий хүрлээ. Тиймээс Тусгаар тогтнолын ордондоо жааз хөгжимд дуртай сонсогчидтойгоо нэгэн үдшийг сайхан өнгөрүүлнэ ээ.

-UB Palace, АСА цирк зэрэг олон үзэгч цуглах боломжтой газар бий. Яагаад Тусгаар тогтнолын ордныг сонгосон юм бэ?

-Цөөхөн хүнд зориулж тоглохоор бодож байхдаа Улаанбаатар зочид буудал, эсвэл түүнтэй дүйцэхүйц газар хүлээн авалт маягаар хийе гэж төлөвлөж байлаа. Гэвч ийм тоглолтыг үзэж байгаа хүмүүс заавал идэж, ууж үзэх албагүй гэж бодоод энэ ордныг сонгосон. Тэгээд ч энд Sweetemotion хамтлагийн тоглолтоос өөр урлагийн ямар нэгэн арга хэмжээ болоогүй учир үзэгч нарт сонирхолтой санагдах байх. Энэ ордонд орж үзээгүй зарим хүнд ч боломж олдоно. Мөн шинэлэг, тухлаг байдал мэдрэгддэг юм билээ. Тэгээд ч бидний тоглолт классик, жааз хөгжмийн урсгалтай зохицсон учир энд хийхээс өөр сонголт байгаагүй.

-Жааз хөгжмийг манай залуус хэр их сонсдог талаар судалж үзэв үү?

-Жааз хөгжим маш гоё урсгал. Гунигласан хэн нэгэн энэ хөгжмийг сонсоход дорхноо сэргэдэг шидтэй. Яг л илбийн юм шиг. Тиймээс ч энэ урсгал бий болсон байх. Манай залуус сонсох дуртай болсон байна билээ. Аливаа улсын хөгжлийг урлагаар нь дүгнэдэг. Манайхан сонгодог урлагийг их үздэг болж. Дуурийн театрын үзэгчдийг харахад олонх нь залуус байдаг. Тиймээс бидний тоглолтыг ихэвчлэн залуус үзэх байх.

-Ер нь жааз тоглолтын онцлог юундаа байдаг юм бэ?

-Хамгийн гол нь ийм бүрэлдэхүүн бүрдэж, хөгжим ингэж дуугарч болдог юм шүү гэдгийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьж байна. Зарим хүн биднийг хараад барууны урлагийг дуурайж тоглох нь хэмээн ойлгоод байх шиг байна. Тийм биш шүү. Ингэж бодож байвал хүн ирээд үз. Тийм биш гэдгээ гэрчлэхийн тулд бид урлаг, соёлын томоохон төлөөлөгч нарыг урилгаар үзүүлэх гэж байгаа. Тэд нэгийг хэлээд гарна гэдэгт итгэж байна. Мөн энэ тоглолтоор буухиалаад цаашид хийх олон ажлын эхлэл тавигдана.

-Гадаадын олон хөгжмийн зохиолчдийн бүтээлээс тоглоно гэсэн. Манай уран бүтээлчдээс нэлээд ур чадвар шаардаж байгаа байх даа?

-Гайгүй ээ. Манайхан аливаа зүйлийг сурахдаа сайн. Тэгээд ч энэ урсгалд дуртай уран бүтээлчид сайн тоглож байгаа. Тэд үнэхээр чадварлаг.

-Ийм тоглолт манайд анх удаа болох гэж байна. Тиймээс нэлээд өндөр зардал шаардагдаж байгаа байх?

-Чанартай уран бүтээлд мөнгө их зарцуулагддаг. Тиймээс нэлээд хэдэн төгрөг орж байгаа. Гэхдээ мөнгөний тухай яримааргүй байна. Ивээн тэтгэгч байгууллагууд маань бидэнд хангалттай тусалж байгаа. Зарим хүн шатах вий гэж байна билээ. Би энэ талаар санаа зовохгүй байгаа. Хамгийн гол нь жааз хөгжмийг чихээрээ биш, сэтгэлээрээ сонсдог үзэгчид ирээсэй. Цөөхөн ч хамаагүй. Харин бид тоглосон шиг тоглоно. Хэрвээ бидний өмнө уйтгарлаж, залхаж байгаа нь мэдэгдэхгүй хүн сууж байвал эмоцитой тоглож чадахгүй. Тэр хүнийг харж, өмнөөс нь шаналаад таарна.

-Та дуучин Ц.Хулантай хамтарч дуулна гэсэн. Яагаад түүнийг сонгов?

-Түүнтэй алдарт дуучин Лунс Армстонгийн What a wonderful world дууг өөрсдийн хэв маягт оруулан дуулж сюрприз барихаар бэлтгэсэн. Ц.Хулан чадварлаг хоолойтой, сайн уран бүтээлч учраас сонгосон юм. Тэгээд ч би түүнийг Монголын жааз дууны хатан хаан гэж хэлмээр байна. Мөн Киви хамтлагийн ахлагч Укатай дуулна. Тэднээс гадна жааз дуучин Г.Солонго, Э.Номин нар бий.

-Дандаа эмэгтэй уран бүтээлч юм. Манайд жааз дуу дуулдаг эрэгтэй байдаг уу?

-Олон байгаа. Эдгээр уран бүтээлчийг сонгосны шалтгаан нэгдүгээрт, миний найзууд мөн жааз хөгжимд сэтгэл зүрхээ бусдаас илүү зориулдаг хүмүүс. Мөн Nature sound-ийн шилдэг төгсөгчид оролцоно. Би Nature sound-ийн бүтээгдэхүүн учир тэднийг оролцуулж байгаа.

-Тоглолт хэчнээн номертой, хэр удаан үргэлжлэх вэ?

-23 номертой, 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй том тоглолт болно. Үргэлжлэх хугацаа хоёр цаг. Дандаа олны сонорт хүрсэн сайхан уран бүтээл эгшиглэх учир уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Тоглолтод гэнэтийн бэлэг бий юу?

-Тоглолт маань өөрөө тэр чигээрээ гэнэтийн бэлэг. Энэ тоглолтод ямар сайхан дуунууд дуулна гээч. Сонсоод л баймаар тийм л сайхан аялгуу үзэгч бүрийн сэтгэлд шингэнэ. Би тоглолтын өдрийг тэсэн ядан хүлээж байгаа болохоор шөнө ч бараг нойр хүрэхгүй байгаа.

-Жааз дууг Япон, Тайванийн иргэд их онсдог гэсэн. Гадаадад тоглох бодол байгаа юу?

-Эхний тоглолт маань сайхан болоод өнгөрөг. Хэрвээ бидэнд урилга ирвэл татгалзах зүйл алга. Гэхдээ нуулгүй хэлэхэд өмнөд, хойд хөршид тоглолт хийх хүсэл бий.

-Танай хамтлагийн талаар ярилцъя. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Манай хамтлаг 2009 онд байгуулагдсан шүү дээ. Сонгодог бүтээл рүү анхаараад хувийн уран бүтээлээ хойшлуулаад байсан. Гэхдээ 10 дуутай Retro Pop нэртэй цомог гаргасан. Энэ тоглолтод ирсэн хүмүүст зориулж худалдана. Хараахан худалдаанд гараагүй байгаа. Ирэх долоо хоногоос гаргах төлөвлөгөөтэй л байна.

-Ер нь та яагаад жааз дуучин болсон юм бэ?

-Би өөрийгөө жааз дуучин гэж хэлэхгүй ээ. Жааз гэдэг чинь хөгжмийн маш хүнд төрөл. Харин би классик поп, классик жааз урсгалаар дуулдаг. Манай хамтлагийнхан ретро поп чиглэлээр уран бүтээл туурвидаг.

-Та дууныхаа аяыг өөрөө зохиодог уу?

-Тийм. Зургаан дуу бий. Эдгээр дуугаа би өөрөө дуулна. Одоогоор хадгалчихсан байгаа. Харин Надаас урвасан хайр дууг дуучин Ж.Бямбадэлгэр дуулсан. Их сайхан дуулсан байна билээ. Гэтэл энэ дууг буриад хувилбараар Буриад Улсын гавьяат жүжигчин Чингис Раднаев гэдэг дуучин Миний Буриад нэртэй болгож дуулсан байна билээ. Нутгийнханд нь их таалагдсан бололтой бараг хит болж байгаа гэсэн шүү.

-Энэ тоглолтын дараа танай хамтлаг тоглолт хийх үү?

-Зөвхөн цомгийн баяр хийнэ. Сүүлийн үед хэн нэгэн цомог гаргаж тоглолтоо хийдэг болж. Үүнээс татгалзах хэрэгтэй. Цомгийн баярт бидний ойр дотны хүмүүс ирнэ.

Б.ЦЭЦЭГСАЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button