Өмгөөлөгч О.Алтангэрэлийг баривчиллаа

Өнөөдөр 1800 цагийн үед Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар өмгөөлөгч О.Алтангэрэлийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан байна. Түүнийг Сонсголон дахь ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги руу хорихоор авч явжээ.
Цагдаагийн ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгч хушууч, генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг баривчилсантай холбогдуулан цагдаагийн ар гэрийнхэн эсэргүүцэж буйгаа илэрхийлж, маргааш хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдсэн байна.
Т.АМУР