Цэц хууль тогтоох эрх мэдэлд халдсан гэв

холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжсэн байна. Мөн Үндсэн хуулийн Цэцийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хэлэлцэж, гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн Хууль тогтоох эрх мэдпийг гагцхүү Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлнэ гэсэн заалтад харшилсан шийдвэр хэмээн дүгнэжээ. Ингэхдээ Цэцийн дүгнэлтийн дагуу хүчингүй болсон заалтуудыг авч үзвэл, Цэц сонгууль ямар тогтолцоо, бодлогоор явах юм гэдгийг шууд зааж өгсөн байна. Үндсэн хууль, УИХ-ын зохих хуулийн заалтыг бүгдийг нь хүчингүй болгосон нь зүйд нийцэхгүй гэж бүлгийн гишүүд үзжээ.

Учир нь хуульд ямар өөрчлөлт хийж, ямар зүйл, заалтыг хүчингүй болгохыг УИХ шийддэг. Цэц дүгнэлтээ гаргасан нь УИХ-ын өмнөөс асуудлыг шийдвэрлэсэн хэрэг болсон гэж АН-ын бүлэг үзсэн байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Холимог тогтолцоог хуульд тусгахдаа намын нэрээр нуугдаж орсноос ард түмнээр босгоо тогтоолгож, авсан саналынхаа хувиар эрэмбэлэгдэх нь зүйтэй гэж бид тооцсон. Гэтэл уг саналыг Цэц эсэргүүцсэн учраас АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үед дээрх үзэл бодлоо баримтална гэлээ.

Харин Орон нутгийн хурлын сонгуулийн хуультай холбогдуулан өнгөрсөн баасан гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналын дагуу орон нутгийн хурлын сонгуулийн хэрэгжилт, биелэлтийг хангахад Засгийн газар, Ерөнхий сайд хэрхэн ажилласан талаархи мэдээллийг сонсох шаардлагатай гэж үзжээ.

Мөн стратегийн орд газруудтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах ажлын хэсгийг cap гаруйн өмнө Д.Ганхуяг гишүүнээр ахлуулан долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийн мэдээллийг сонсч, АН-ын бүлэг эл асуудлаар нэгдсэн байр суурьтай болсон байна.

Ц.ЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button