Таксинд суусан нөхөр алуурчин мөн бол ардаа лут хамгаалалттай улсууд болж таарах гээд байгаа юм

-Зоригийн хэргийн талаар элдэв цуу улам хүчээ авсаар байна?

-УИХ-ын комиссын даргын хувьд хов жив ярьж болохгүй шүү дээ. Хэрэг илэрсний дараа бол өөр хэрэг.

-Танай ажлын хэсгийг мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэсэн яриа бодит байдалтай нийцэж байна уу?

-Мөрдөн байцаах ажиллагаанд оролцсон юм байхгүй. Харин ийм хувилбар байж болно гэсэн байдлаар УИХ дотор ярьсан, хэлсэн зүйл бий. Хэрэв асуудал сунжирч, удаашраад байвал ман ай комисс мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр оролцох боломжийг нээх талаар арга хэмжээ авахыг бид үгүйсгэхгүй.

-Энэ нь одоогийн хэрэглэгдэж буй эрх зүйн баримтуудын хүрээнд хэр нийцтэй асуудал вэ?

-УИХ өөрөө хууль тогтоодог цорын ганц байгууллага гэдэг утгаараа тусгайлан хууль гаргаад шийдэж болох асуудал. Ажлын хэсэг маань ч УИХ-ын тусгай тогтоолоор байгуулагдсан шүү дээ. Шаардлага гарвал УИХ-аас дээрх саналыг хуульчлаад, УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдчих бололцоотой. Бусад улсад ч мөрдөн байцаах эрхтэй ийм байгууллага шивээр байгуулж ажиллаж болдог практик бий. Манай ажлын хэсэг бол гадуур шуугиад байгаа шиг олон хүнийг хэлмэгдүүлэх гучаад оны комиссоос шал өөр, түүнтэй дүйцэх асуудал биш гэдгийг хэлье. Харин тийм болгох гээд байгаа хүмүүс нь аль талынх бол?

-Булганыг баривчлахад ажлын хэсгээс ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн үү?

-Одоогийн байдлаар мөрдөн байцаах үйл ажиллагаанд шууд утгаар нөлөөлөх, бусниулахуйц ямар нэгэн үйлдэл, алхам хийхийг тулган шаардах эрх байхгүй. Тийм эрх байлаа ч тэр яг одоохондоо утгагүй. Тэгэхээр мөрдөн байцаах байгууллагуудын зүгээс хийж байгаа ажиллагаа л гэж үзэх ёстой. Мөрдөж, шалгаж, суулгаж байгаа аливаа үйлдэл нь тэдний алхам болохос манай комисст хамааралгүй, хамаарах ч ёсгүй, энэ талаар ЦЕГ-тай аль эрт ойлголцсон.

-Таныг гэрчийн хувьд Булганыг хамгаалах үүднээс баривчлах алхмыг саваачилсан гэх яриа байна?

-Урьд нь бид санал солилцож байсан. Тэр хэрэг явдлын дотор байсан цорын ганц гэрчээ яах вэ гэж. Энэ бол талийгаачийн эхнэр, бэлэвсэн авгай бас хохирогч гэдэг утгаараа ярих юм бол нэг ондоо. Гэрч гэдэг утгаараа ярих юм бол өөр статустай болж байгаа юм л даа. Гэрчийг халдлагаас, болзошгүй аюулаас хамгаалах утгаараа ч тусгаарлаж болно. Булганыг сэжигтнээр хорьсон гэдэг товчхон мэдээг бидэнд өгсөн. Чухам ямар учраас хорьсон, цаашид яах гэж байгаа вэ гэдгийг сонирхох эрх байхгүй шүү дээ.

-Зарим гишүүнийг шалгах гэсэн нь Зоригийн хэрэгтэй холбоотой юу?

-Энэ хэрэгт хамааралгүй, тусдаа хэрэгт холбогдуулж шалгаж байгаа гэдгийг би дам сонссон.

-Казиногийн хуулийг санаачлах болсныг Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын дүн, ЕТГ-ын С.Баярын санаачилга гэх мэт яриа үндэслэлтэй юу?

-Урьд нь казиногийн тухай асуудал, казино Монголд орж ирээд эхэллээ, юу болж байна гэсэн яриа, тэр хуулийг санаачилсан, санаачлаагүй янз бүрийн гишүүдийн дунд явж байсан. Гаднаас зохиомлоор санаачилсан гэж ойлгож болохгүй. Үүнийг дээр дурдсан УИХ-ын гишүүд ухамсраараа өргөн барьсан гэдэгт итгэлтэй байна.

-Зоригийн үхэлд казинотой холбоотой верси байсан?

-Дэвшүүлээд ажиллаж байгаа олон верси (хувилбарууд) дотроос казино бие даасан верси болж байгаа гэж ойлгож болно. Шууд холбогдох уу гэдэг нь шалгаж дууссаны дараа тодорхой болно.

-Та авлигалын эсрэг эрчимтэй тэмцэл хийж байгаа хүн. Эл асуудлаар тодорхой авлигал авсан өндөр албан тушаалтны нэрийг хэлж чадах уу, эсвэл ямар нэгэн хар сэжиг байна уу

-Хар, сэжиг хэнд ч байдаг. Заавал, би л авлигал дээр ажилладаг гээд тодорхой хумүүсийн бөөс, хуурсыг түүхдээ гол нь биш, тэр авдаг улсууд нь авдаг, иддэг улсууд нь иддэг л юм байгаа биз. Цаашдаа иддэг, авдаг улсуудыг замбараанд оруулах, өгсөн,

авсан ч гэсэн тэр хахуулийн хэмжээг ядахдаа хамгийн бага хэмжээнд байлгах, газар авахуулахгүй, нийт үндэсний хэмжээний ашиг сонирхолд нөлөө үзүүлэхүйц байдалд хүргэхгүй байх талаар урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдлуудтай тэмцэх механизмыг зөв тогтоох асуудал байна л даа.

-Зоригийн хэргийг мөрдөх явцыг харахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Цагдаагийн ажилтнууд бүгдээрээ нэг хүн шиг бодож сэтгэх албагүй.

-Зоригийн хэрэг илрэх найдвар, найдлага тасраагүй биз дээ?

-Найдвар байнга л байсан. Найдвар тасраад мухардсан юм байхгүй. Аливаа хэргийг илрүүлэхдээ заавал илрэх ёстой гэдэг утгаар нь хий хоосон найдаад суух ёстой бус ажлын тодорхой хэмжээний чадалтай улсуудыг ашиглаж байх хэрэгтэй. Цагдаад тийм улсууд байгаа, тэднийг зөв зохион байгуулах ажил бий.

-Найдлага хэр байна даа?

-Одоо ч гэсэн байгаа.

-Хэрэг зохион байгуулалттай гэдэгтэй та санал нийлж байгаа биз дээ?

-Тэр мэдээж, зохион байгуулалттай байгаа. Ингэж хүчээ шавхаж, өдөр шөнөгүй ажиллаж байгаа нөхцөлд зохион байгуулалтгүй байсан бол олдож л таараа. Улстөрийн мотивацитай хийсэн хэрэг байна уу, хэрэв тэгвэл заавал хүчний байгууллагуудын төлөөлөгч оролцсон байдаг. Энэ бол бичигдээгүй дүрэм, улстөрийн аллага ийм байдаг.

-Зоригийн хэргээс зарим нэг материал алга болсон тухай сонсогдсон?

-Мөрдөн байцааж буй асуудалд алга болсон гэж сонсоогүй, харин шүүх эмнэлэг дээр задлангийн зурат, материал алга болсон тухай чих дэлсэж байсан.

-Мөрдөх явцад хэрэгтэй холбоотой материал алга болохгүй гэсэн баталгаа байгаа юу?

-Холбогдох албан тушаалтнуудад сануулсан, энэ тухай арга хэмжээ авсан гэж танилцуулсан.

-Хэргийг илрүүлэхүйц барьц мөрдөгчдийн гарт байж чадаж байна уу?

-Ямар ч барьцгүй гэж болохгүй л дээ. Олон жижиг барьцуудаас том барьцыг олох л чухал байна.

-Хэргийн тухай тодорхой мэдээлэлтэй хүний хувьд нийтэд мэдээлэх, анхааруулах зүйл байна уу?

-Иргэд нь цагдаатайгаа харьцах харьцаа тааруу байна. Тэр хэргийг үзсэн, харсан, мэдэх хүмүүс цагдаадаа мэдээллийг

бүрэн өгдөг байвал сайн сан. Таван cap яваад цагдаа алуурчныг олж чадахгүй байна гэдэг чинь иргэд цагдаадаа мэдээлэл бүрэн дүүрэн өгөхгүй байна гэдэг нь мэдрэгдэж байгаа юм. Мэдээллийг нууж дарагдуулсан, айсан хүмүүсээс болж цагдаа их хүч тавьж, илүү их ажлуудыг хийсэн. Таван минутын дотор хайж болох байсан зүйлүүдийг мэдээлээгүйгээс таван cap болсон гэж би ойлгож байна.

-Алуурчдыг тээвэрлэсэи жолоочийг олсон гэдэг?

-Яг чухам юу байсныг би хэлэхээс цааргалж байна. Ер нь алуурчныг олоогүй байхад яг тэр жолооч нь мөн үү гэдэг нь баталгаагүй зүйл шүү дээ.

-Мөн гэх магадлал хэр зэрэг байна?

-Магадлал их өндөр бий. Хэрэв тэр нөхөр мөн л бол ардаа лут их хамгаалалттай улсууд явсан болж таарах гээд байгаа юм.

-Улсууд гэж хэнийг хэлэв?

-Мөн тэр алуурчид.

-Таны машиныг тоносон гэдэг?

-Зориг алуулдгийн маргааш өглөө үүрээр миний машиныг тоносон нь үнэн. Эзнийг нь одоогоор цагдаа тогтоогоогүй. Онцын ач холбогдол өгөөгүй гэж ойлгоод байгаа шүү дээ.

-Зоригийн үхэлд бизнес сэдэл байсан гэж та боддог уу?

-Би өөрөө бизнес хийдэггүй болохоор мэдэхгүй юм аа. Гэхдээ Засгийн газрын асуудал бизнест тодорхой хэмжээгээр нөлөөлөхгүй байна гэж байхгүй. Улстөрийг хувь хүмүүс барьж явдаг учраас заавал нөлөөлдөг жамтай.

-Та хамгийн сүүлд Зоригтой хэзээ уулзав, юм мэдрэгдсэн үү, эргээд бодоход?

-Ийм юм болно гэж зүүдлээ ч үгүй байсан. Одоо санахад тэр өдөр үг яриа цөөтэй байсан.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button