Алтай констракшн дээд шүүхийг халаасны хүнээ болгожээ

Уншигч та санаж байгаа бол өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн иргэд нийтийн эзэмшил газраа тус компанид алдаж, олон удаа шүүхийн хаалга татсаны эцэст Захиргааны хэргийн шүүхээс заргаа авч байсан.

Гэвч тус компани ялагдсанаа хүлээлгүй, улмаар Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргаж, шийдвэрийг өөрсдийн талд гаргах гэж удаа дараа оролдлого хийсээр байгаа юм. Энэ компанийн дэд захирал Х.Батбаасан 15 дугаар хорооны иргэдийн төлөөлөл рүү хүн явуулж, Бид хийх ёстой зүйлээ хийсэн. Манай талд Дээд шүүх ажиллах учир Байдраг та хоёр л дуугүй байхад болно.

Харин бид хоёуланд чинь мөнгө өгөх болохоор шүүхийн шийдвэр гарсны дараа асуудал үүсгэхгүй байхад болно гэж удаа дараа дарамталж байсан тохиолдол ч бий.

Хэргийн гол учир нь өнөөдөр тус компанийн захирал Х.Бат-Эрдэнэ шүүх засаглалын өмнө ямар их арын хаалгатайгаа харуулж байгаа. Үүнийгээ ч ил тодоор тунхаглаж буй нь Монголын хуулийг дорд үзсэн хэрэг биш гэж үү. Хамгийн гол нь жирийн оршин суугчид юуны төлөө хуулийн байгууллагад хандахад хүрсэн бэ.

Ердөө л Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийнхээ төлөө ийнхүү жил гаруй тэмцсэн хэрэг. Уг газрын тухай маргааныг цухас сануулахад Энхтайваны гүүр даваад 120-ийн автобусны буудал орчимд хэн ч харсан нүд булаам хэсэгхэн газар байсан юм.

Хүүхэд чөлөөтэй гүйж, хөгшид нарлан машин тэрэгнээс айх аюулгүй амар тайван байж болдог тэр хэсэгхэн газрыг нь тойруулж өнгөрсөн хавар Алтай констракшн компани өндөр хашаа босгоод мод бутыг нь хайр найргүй сугалж, хугалан газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж эхэлсэн. Орчин үеийи олон давхар тансаг зочид буудал барих гээд сүүлчийн ногоон байгууламжийг нь сүйтгэсэн Алтай констракшн-ы даварсан үйлдлийг зогсоохын тулд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэд хотын даргад хандсан.

Учир нь энэ газрыг хотын даргын зөвшөөрлөөр 2005 онд иргэн Х.Бат-Эрдэнэд, 2010 онд Алтай констракшн ХХК-д эзэмшүүлэхээс өмнө мод бут

сөөгтэй, явган хүний зам, хайс бүхий ногоон байгууламж байсан. Тиймээс нийтийн эзэмшлийн талбай бүхий газрыг бусдад эзэмшүүлж, зориулалтыг нь өөрчлөх зөвшөөрөл олгосон нь үнэн хэрэгтээ тухайн хорооны иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж буй хэрэг хэмээн хатуухан шаардсаны эцэст хотын дарга захирамж гаргаж, Алтай констракшн-ы нэр дээр байсан газрын зөвшөөрлийг цуцалсан.

Иргэд ч хотын даргыг зөв шийдвэр гаргасан хэмээн их л баярлацгааж байсан юм. Тэгээд ч Алтай констракшн-ы барилгууд төдийлөн чанартай байдаггүйг өнөөдөр монголчууд бүгд мэдсэн. Тус компани өндөр зэрэглэлийн зочид буудал босгочихоод гадна дотныхны хэтэвчийг тэмтэрч, мөнгө олох ганц арга нь хотын А зэрэглэлийн газруудыг ямар нэгэн аргаар авах. Тэдний зальт санаа энэ удаа олон нийтэд ил болсон. Гэхдээ тэд Дээд шүүхийг гартаа атгаж байгаагаа хэлж, нэг үгээр ил цагаанаар дээрэм хийхийг завдаж байна.

Захиргааны хэргийн гаргасан шийдвэрийг таалагдахгүй байгаагаа ч тэд тэр дор нь илэрхийлж, Дээд шүүхэд хандсан нь цаанаа учиртай гэж ярих хүн ч бий. Хоёр том хүчний байгууллага нэг нэгнийхээ гаргасан шийдвэрийг хамгаалах байх гэж олон хүн итгэж байгаа. Гэхдээ үгүйсгэх нэгэн ч бий.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 2005 оны наймдугаар сарын 26-ны 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд болон 2010 оны нэгдүгээр сарын 25-ны 54 дүгээр захирамжийн Алтай констракшн ХХК-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй бөгөөд энэ нь гуравдагч этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ хэмээн тов тодорхой заажээ.

Энд заасан гуравдагч этгээд гэдэг нь эрх ашгаа хөндүүлэн амьсгалах агаар, гишгэх газар, нарлах талбайгаа хувийн компанид дээрэмдүүлсэн иргэдийг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл Х.Бат-Эрдэнэ хөрөнгө мөнгө, танил тал далайлган Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэдийн нийтийн эзэмшлийн газраас 9000 ам метрийг компанийнхаа нэр дээр болгож, улмаар тэндээ орон сууц, зочид буудлын том цогцолбор барихаар ажлаа эхлээд байсан юм.

Ингэж өөрийн болгохдоо хууль зөрчсөн хэрнээ өмч хөрөнгөд нь халдаж, газар олгосон захирамжаа хүчингүи болгосон хэмээн хотын удирдлагуудыг буруутгасан. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн төлөө тэмцсэн иргэдийг ч үл ойшоосныг Захиргааны хэргийн шүүх тогтоож, шударга шийдвэр гаргасанд Хан-Уулынхан тун баяртай байсан юм.

Тэдний гаргасан шийдвэрийг Дээд шүүх үнс нурам болгох вий гэсэн айдас иргэдийг нөмөрсөөр байгаа аж. Ингээд 15 дугаар хорооны Засаг дарга Т.Байдрагаас энэ талаар тодруулахад Анхнаасаа газар олголт маш буруу явагдсан. Үүний үр дүнд жирийн оршин суугчид мөнгөтэй хүмүүсийн далбаан доор заналхийлэл, сүрдүүлгэд олон удаа өртөж байгаа. Уг нь дүүргийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд нийслэл оролцох ёсгүй. Харин үүнтэй уялдуулж Газрын тухай хуульд дүүргийн газар нь нийслэлийн газарт харьяалагддагийн хувьд түүнийг эзэмшүүлэх бүрэн эрх нь нийслэлийн Засаг даргад хадгалагдах боловч нөгөө талаас уг газар нь дүүргийн газар байхын хувьд тухайн дүүргийн Засаг даргын саналыг заавал авсан байх ёстойгоор хуульчилсан байдаг.

Гэтэл Алтай констракшн-д олгосон газрын хувьд дүүргийн Засаг даргын саналыг аваагүй. Дүүргийн төлөвлөлтөөр энэ газарт ард иргэд аятай тухтай амарч болох цэцэрлэгт хүрээлэн хийхээр тогтсон байсан.

Энэ бүхнийг Захиргааны хэргийн шүүх хянаж үзээд бидний талд шийдвэр гаргасан юм. Гэтэл одоо Алтай констракшн Дээд шүүхийг танил талаараа аргалж байгаа нь бидэнд мэдрэгдсээр байна. Манай нэг хүн дээр ирж, та хоёрт мөнгө өгье гэж хэлсэн.

Энэ саналыг нь хүлээж авахгүй болохоор Дээд шүүх дээр хэрэг хэлэлцэх танхимыг солиулсан байна билээ. Энэ нь эцэстээ шүүхийг хүртэл өнгө мөнгөөрөө даллаж, өөрсдийн эгнээнд элсүүлж худалдаж авч байгаа хэрэг юм гэлээ.

Хэрэв Дээд шүүхийн шийдвэр тус компанийн талд гарвал Алтай констракшн ХХК шүүхийхний аманд хахтал мөнгө өгчээ гэж ойлгохоос өөх аргагүй. Эрх биш хуулиа мэддэг хүмүүс ийм зэргийн хаялгыг тоохгүйгээр иргэдийн талд шийдвэр гаргаж, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээ хүндэтгэх байх гэсэн бодол олон түмэнд бий байх шүү. Бэл мөнгө, эрх сүрийн өмнө хүчгүйддэг жирийн иргэд ямартай ч Дээд шүүх хэрхэн шийдвэр гаргах бол гэсэн айдастай байгаа юм билээ.

Р.Саруултөгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button