Өнгөрөгч долоо хоногт 3.1 сая ширхэг хувьцааны арилжаа хийлээ

Гадаад арилжаа

Монголын уул уурхайн баялаг дээр тулгуурлан гадаадын биржүүд дээр гарсан хувьцаануудын хувьд өнгөрөгч долоо хоногт уналттай өдрүүд байлаа. Хонгконгийн хөрөнгийн бирж долоо хоногийн лхагва, баасан гарагуудад улаан өндөгний баярыг тохиолдуулан амарсан гэнэ. Харин баасан гарагт Англи, Америкийн хөрөнгийн биржүүд амарсан бөгөөд энэ долоо хоногийн даваа гарагт Английн бирж үргэлжлүүлэн амарсан байна. Үндсэндээ олон улсын биржүүд өнөөдрөөс жигд үйл ажиллагаандаа орлоо.

Бирж

Компани

Хаалтын ханш

Өөрчлөлт

Гонгконгийн бирж

Энержи ресурс

Мон Эн Ко (хөшөөтийн уурхай)

Соутгоби сэндс

Винсвэй

7.00 HKD

0.69 HKD

56.80 HKD

1.70 HKD

-2.64%

unch

-2.82%

1.79%

Нью Йоркын бирж

Айванхоу Майнз

13.84 USD

-2.12%

Лондонгийн бирж

Петро Матад

22.50 GBX

-3.74%

Австралийн бирж

Хүннү коал

Харанга  ресурс

1.79 AUD

0.48 AUD

unch

6.67%

Дотоод арилжаа

2012 оны 4-р сарын 2-ноос 6-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, 64 хувьцаат компанийн 3.1 сая ширхэг хувьцааг1.4 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Топ-20 индекс 20447.66 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 427.85 нэгжээр буюу 2 хувиар буурсан байна. Индексийн сагсанд багтах Шивээ овоо 12.5%, Багануур 12.5%, говь 10.5%, Монголын цахилгаан холбоо 7.5%, Женко тур бюро 4.3%, Бэлх уул 2.8%, Баян гол ЗБ 2.4%, Адуунчулуун 2.4%, АПУ 2.2%, Монгол шилтгээн 2.1%, Ремоком 1.6% зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтанд нөлөөлж байна. Зах зээлийн нийт үнэлгээ 57.3 тэрбум төгрөгөөр буюу 2.8%-аар буурч, нэг их наяд 968.6 тэрбум төгрөг болжээ.

Ханш нь хамгийн өссөн үнэт цаасны тоонд Хөдөө тээвэр 51.7%, Тэгш 32.2%, Нийслэл өргөө32.2% ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Мон ноос 15%, Хасу мандал13.8%, Шивээ овоо 12.5% зэрэг ХК-дын үнэт цаас орсон байна. Нийт 64 үнэт цаас арилжигдсанаас 24 үнэт цаасны үнэ өсч, 25 үнэт цаасны үнэ буурч, 15 үнэт цаасны үнэ тогтмол байлаа. Тоо ширхэгээр хамгийн олон үнэт цаас арилжсанд Гермес центр 2.1 сая ширхэг, Оллоо ХК 300.5 мянган ширхэг, Ремикон 196.5 мянган ширхэг орлоо. Үнийн дүнгээр Хэрэглээ индекс 487.3 сая төгрөг, Би Ди индекс 186 сая төгрөг, Гермес центр 181 төгрөгийн үнэт цаас арилжигдсан байна.

Л.ТАМИР

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button