Хөрөнгийн зах зээлийн талаар нийтлэг асуултууд

эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн бичиг зэргийг нийтэд нь үнэт цаас гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл үнэт цаас гэдэг нь таныг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм уу зээл олгосон гэдгийг гэрчлэх баримт юм. Үнэт цаас нь банкны хадгаламжийг бодвол ашиг, эсрдлийн түвшин нь харьцангуй өндөр байдаг бөгөөд худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэх боломжтой байдгаараа онцлогтой.

Өнөөдөр манай улсын үнэт цаасны зах ээл дээр бонд болон хувьцаа гэсэн хоёр төрлийн үнэ цаас арилжаалагдаж байна.
Үнэт цаасны зах зээл гэж юу вэ?
Үнэт цаасны зах зээл гэж үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг хэлдэг. Өөрөөр хэлбэл Засгийн газар болон хуулийн этгээдүүд үнэт цаас гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагуудад бүртгүүлж, хадгалуулдаг бол нөгөө талаас хөрөнгө оруулагчид эдгээр үнэт цаасыг нь ашиг олох зорилгоор худалдан авч эзэмшиж, худалдаж буй зах зээл юм.
Хувьцаа гэж юу вэ?
Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.
Хувьцааны давуу тал
• Хувь нийлүүлэгчийн хуралд оролцож санал өгөх, сонгох, сонгогдох эрх эдлэх
• Ноогдол ашиг авах
• Ханшийн өөрчлөлтөөс ашиг олох
• Банкны хадгаламжтай харьцуулахад илүү өндөр ашиг хүртэх боломжтой
• Хөрвөх чадвар сайтай
Хувьцааны сул тал
• Эрсдэл өндөр
• Тогтмол орлогогүй байж болно
Бонд буюу өрийн бичиг гэж юу вэ?
Өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсвэл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм.
Давуу тал
• Хүү өндөр
• Дундаж эрсдэлтэй
• Эргэн төлөгдөх хугацаатай
• Хөрвөх чадвар сайтай
• Тогтмол орлоготой
Хөрөнгийн бирж гэж юу вэ?
Хөрөнгийн бирж нь хувьцаат компаниудын үнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бүртгэн авч, шаардлагатай техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны үндсэн дээр үнэт цаасны арилжааг ил тод, нээлттэй, шударгаар зохион байгуулдаг байгууллага юм. Хөрөнгийн бирж нь олон нийтийг үнэт цаасны арилжаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ ХХК гэдэг нь ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
ҮЦТТТХТ ХХК нь үнэт цаасны төлбөр тооцоо, үнэт цаасны хадгаламжийн гэсэн үндсэн хоёр үйл ажиллагааг дагнан эрхэлдэг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Тус байгууллагын үйл ажиллагаанд үнэт цаас гаргагчийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн үнэт цаасыг хадгалан, үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтлөх, төвлөрсөн хадгаламжид данс нээх, хаах, өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээ хамаардаг. Өөрөөр хэлбэл таны үнэт цаасны арилжаа хийхээр нээсэн данс болон худалдаж авсан үнэт цааснууд тань тус компани дээр бүртгэгдэж хадгалагддаг бөгөөд энэ дансаа өөрийн харилцагч брокерийн компаниараа дамжуулан удирдах, хянах боломжтой байдаг.
Брокер диллерийн компани дампуурвал бидний хувьцаа алга болох уу?
Үгүй. Та аль ч брокер диллерийн компаний харилцагч байсан таны эзэмшиж байгаа хувьцаа ҮЦТТТХТ гэдэг төрийн өмчит компани дээр байршиж байгаа дансанд хадгалагддаг. Иймээс тухайн брокер диллерийн компани дампууран алга болсон ч гэсэн таны хувьцаа уг төрийн өмчит компани дээр бүртгэлтэй, таны өмч хэвээр байна.
536 ширхэг хувьцааны дансаа өөр хувьцаа худалдаж авахад ашиглаж болох уу?
Болно. Энэхүү данс нь зөвхөн Эрдэнэс тавантолгой ХК-ийн 536 хувьцааг авахад зориулагдаагүй ба та уг дансаа ашиглан Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй ямар ч үнэт цаасыг худалдаж авах боломжтой.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаагаа яаж авах вэ?
Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэддээ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг үнэгүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдох ба та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан тохиолдолд хувьцаагаа авах боломжтой юм.
Та өөрийн хувьцаагаа эзэмшихийн тулд Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв /ҮЦТТТХТ/ дээр данстай байх шаардлагатай бөгөөд хэрэв дансгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан брокер диллерийн компаниар зуучлуулан дансаа нээлгэнэ.
536 ширхэг хувьцааг хэн эзэмших вэ?
2011.03.31 өдрөөс өмнө төрсөн, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын иргэн бүр энэхүү хувцааг эзэмших эрхтэй
Эх орны хишиг 536 ширхэг хувьцаа гэж юу вэ?
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор төр Эрдэнэс таван толгой ХК-ыг байгуулсан бөгөөд тус компаний нийт хувьцааны 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлж байгаа. Иймээс нэг иргэнд 536 ширхэг оногдохоор тооцоологдоод байна. Энэ бол таны тус компанид эзэмшиж буй хувь юм.
Л.ТАМИР olloo.mn