Э.Мөнх-Очир 20 тэрбумыг дураараа цацсан Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой

хуулийг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газрын тэргүүнд бий гэсэн байр суурийг тавьж буй юм. Харин МАН-ын зарим гишүүн УИХ-ын сонгуулийг явуулахад цахим үнэмлэх хүлээгдэхэд хүрээд байгаа шалтгааныг АН-ын дарга Н.Алтанхуягтай холбон тайлбарлаж байлаа. Түүнийг хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар түүний харьяанд байсан.

Цахим үнэмлэх хэвлэх ажил удааширсан нь түүний ажилдаа хариуцлаггүй ажилласантай холбоотой хэмээн тайлбарлаж байлаа. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Иргэний үнэмлэх шинэчлэх ажилд 20 тэрбумыг зарцуулахаар тусгасан. Гэтэл өнөөдөр цахим үнэмлэх хэвлэх ажил удааширч, сонгуулиас өмнө амжихааргүй болоод байна. 20 тэрбум төгрөгийг дураараа зарцуулсан Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой. Эхлээд хариуцлаггүй ажилласан хүмүүстээ хариуцлага тооцоод дараа нь сонгуулийнхаа асуудлыг ярья гэж байлаа.

Сонгуулийн хуулийн асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдах юм.

Т.АМУР

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button