Челси боломжоо ашиглаж чадсангүй

Тоглолтын 13 дахь минутанд Норвичийн Антони Пилкингтон гоолын салхийг нээж багтаа тэргүүлэл авчирсан бол спурсчууд энэ гоолоос 20 минутын дараа тоог тэнцүүлсэн юм. Гоолыг Жермен Дефо оруулсан ба үүнээс хойш гоол оролгүй эхний үе өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн 66 дахь минутанд зочид гоол оруулж Харри Реднапын залуусыг хүнд цохилтонд оруулсан. Үүнээс хойш хоёр баг аль аль нь аюултай довтолгоо хийж чадалгүй цаг дууссан юм. Ийнхүү тоттенхэмчууд сүүлийн таван тоглолтоос есөн оноо алдаж хүнд байдалд орлоо.

Нөгөө талд Эвертон Сандерлэндыг 40-ээр бут ниргэжээ. Манчестер Ситигээс оноо зулгааж чадсан Сандерлэнд энэ өдөр Гүүдисон Парк-д юу ч хийж чадалгүй талбайн эздэд хожигдсон байна. Тоглолтын эхний хагаст гоол ороогүй бол сүүлийн 45 минутанд талбайн эзэд гайхалтай байж 52 минутанд Гүюэ, 75 минутанд хуучин багтаа эргэн нэгдээд байгаа Пинаар, Осман 76, Аничебе 81 дэх минутанд гоолдож гайхалтай хожлын эзэд болсон байна. Улирлын эхлэлийг тун тааруу эхлүүлсэн. Эвертон сүүлийн таван тоглолтоос дөрвөн хожил, нэг тэнцээ аваад байгаа ба хүснэгтийн долоодугаар байрт 47 оноотой дэвшин орж ирлээ.

Харин сүүлийн үед гайхалтай формтой байгаа Ньюкасль Болтонг 20-ээр хожиж сүүлийн таван тоглолтоос ганц ч оноо алдалгүй хүснэгтийн дөрөв рүү буюу Аваргуудын лигийн эрхийн төлөө хүч түрэн орж ирлээ. Тоглолтын 73 дахь минутанд багийн гол тоглогчдын нэг Бен Арфа, Кабаяагийн дамжуулалтаар гоолдсон бол 10 минутын дараа Паппис Сиссе, Амеобигийн дамжуулалтыг чулуу болгож төгс ялалт байгууллаа.

Харин хүснэгтийн тавд бичигдэж байсан Лондонгийн Цэнхэрүүд Фулхэмтэй 11-ээр тэнцэж хоёр оноо алдсанаар нэг байраар ухарч зургаа руу орж ирлээ. 45 дахь минутанд фулхэмчууд Саломан Калуг торгуулийн талбайд унагаж пенальт авсан баг цохилтыг Фрэнк Лампард амжилттай гүйцэтгэснээр Челси тэргүүлж эхэлсэн. Гэвч 82 дахь минутанд булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Демпсэй мөргөж тоог тэнцүүлсэн юм. Энэхүү тоглолтонд ялалт байгуулсан бол Челси дөрөв рүү орж ирэх байсан ч сайхан боломжийг ашиглаж чадсангүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button