Өмгөөлөгч О.Алтангэрэл Хүний эрхийн үндэсний комисст ханджээ

өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргажээ. Тэрбээр Намайг баривчлан саатуулах үндэслэл байгаагүй. Миний үйлчлүүлэгч байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд нарыг зүйлчилсэн зүйл анги нь цэргийн гэмт хэрэг мөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн учир Цэцээс шийдвэр гарах хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн энэ хэрэг дээр Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байгаагаас хуулийн дагуу өмгөөлөл үзүүлэх эрх зүйн орчин бүрдэхгүй байсан. Тиймээс бидний таван өмгөөлөгч хуулийн дагуу өмгөөлөл явуулах боломж олдохгүй байгаа учир өмгөөлөгчийн ёс зүйгээ баримтлаад тэдгээр хүмүүсийг өмгөөлөхөөс татгалзаж байгаагаа шүүхэд илэрхийлсэн гэсэн өргөдөл, гомдлыг өгсөн байна.

Шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа цагдаагийн дарга нар таван өмгөөлөгчтэй байсан бөгөөд тэд бүгдээрээ үйлчлүүлэгчдээ өмгөөлөхөөс татгалзсан билээ. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүх ганцхан О.Алтангэрэл өмгөөлөгчийг шүүхийг үл хүндэтгэсэн гэж баривчилж байгаа нь олон хүнд гайхшрал төрүүлж байгаа.

О.Алтангэрэлийн эрх нь зөрчигдсөн гэж Өмгөөлөгчдийн холбоо үзэж, түүнд өмгөөлөгч гаргаж өгчээ. Түүнийг өмгөөлөгч Н.Даваа өмгөөлж эхэлсэн байна.

Ц.Эрдэнэ

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button