Хараа хяналтгүй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

байгаа арга хэмжээний 2- р шатны хүрээнд хараа хяналтгүй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Эх нялхсын эрдэм шиншилгээний төвийн чих хамар хоолой, дотор, нүд, арьс өнгөний зэрэг нарийн мэргэжлийн 20 гаруй эмч үзлэг хийсэн юм. Тус арга хэмжээнд нийт 70 гаруй хүүхдийг хамруулсан байна. Мөн Баянзүрх дүүргийн Нийгмийн хэлтэс, дүүргийн Цагдаагийн хүүхдийн тасагтай хамтран хараа хяналтгүй 67 хүүхдийг олж илрүүлэн, ар гэртэй нь холбогдон нийгэмшүүлэх, эдэг эхчүүдэд нь хараа хяналт тавих талаар зөвлөгөө өгөх ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн байна. Нийслэлийн есөн дүүрэгт хараа хяналтгүй хүүхдэд авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдсэн тус үйл ажиллагаа цаашид үргэлжлэх аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button