Л.Гүндалай гишүүн сонгогчидтойгоо эвлэрчээ

ааштай гэгддэг ч тэр хэрээрээ бизнесийн шаггүй гүйлгээ ухаантай хүн бол УИХ-ын гишүүн Л.Гүндалай.

Хөвсгөлийн ард түмэвд дархлагдсан нэр хүндтэй, хүүхдийн мөнгөний эцэг хэмээн өөрийгөө дөвийлгөх дуртай эрхэм гишүүн саяхан сонгогч түмэндээ хөөгдөж ирсэн хэмээн сенсааци тариад байсан. Аймгийн АН-ын даргын суудлаа хүлээлгэн өгч, сонгогчидтойгоо түнжин хагараад ирсэн ч удалгүй буцаж тойрогтоо ажиллахдаа тойргийн сонгогчдийнхоо амьдралд хамгийн хэрэгцээтэй нэг зүйлийг нь бэлэглэж ганц гялайлгасан гэнэ.

Ханх, Ренчинлхүмбэ, Мөрөн сумын иргэдэдхамгийн хэрэгтэй байдаг зүйл нь усны машин аж. Ялангуяа өгсүүр газар холоос ус зөөдөг Ханх сумын ганц хүсэн хүлээж байсан, тулгамдсан асуудал нь усны машин гэдгийг гишүун тун ч нарийн ажиглаж саяхан очихдоо цоо шинэ усны машин бэлэглэж сонгогчдынхоо магнайг тэнийлгэжээ.

Тойрогтоо юу ч хийгээгүй хэмээн хөөх шахам явуулсан сонгогчид нь Л.Гүндалайгийнхаа өглөгч, мэдрэмжтэйг шагширч ирэх сонгуульд дахин нэр дэвшүүлнэ хэмээн ам гарсан гэнэ лээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button