Ховд аймгийн хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх нь сэдэвт уулзалт- хэлэлцүүлэг болж өнгөрлөө

иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Уулзалт- хэлэлцүүлэг өчигдөр орой 1830-2200 цагт ҮХАҮТ-ийн хурлын зааланд 60 гаруй хүний оролцоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт оролцогсод орон нутгийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын тухай мэдээллийг нутгийн удирдлагаас сонсон, цаашид нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрхэн шинэчлэн сайжруулах, энэ үйл хэрэгт УБ дах нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг хэрхэн татан оролцуулах тухай илтгэл сонсон, санал бодлоо солилцлоо.

Тус хэлэлцүүлэгт

– 2006-2015 он хүртэл орон нутаг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцын үр дүн, тулгамдаж буй асуудал – засаг дарга Г.Нямдаваа

– Ховд аймгийг Монгол улсын баруун бүсийн ложистикийн төв болгох боломж, давуу талууд ШУА-ын ОУСХ-ийн ЭНБД, доктор Д.Шүрхүү

– УБ хотод ажиллаж амьдарч байгаа Ховд нутгийн иргэдийн нэгдсэн мэдээллийн цахим сүлжээ, БУЯНТ КАРТ – Буянт клубын гишүүн Д.Энэбиш

– Ховд нутгийн брэнд –уран нугаралтыг хамгаалж, хөгжүүлэх талаарх зарим санал МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэг нарын хүмүүс илтгэл тавьж, тэдний тавьсан илтгэлтэй холбогдуулан оролцогчдын дунд асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Оролцогсод нутгаасаа хэдийгээр хол байгаа ч гэсэн нутаг усныхаа төлөө сэтгэл тавьж байдгаа илэрхийлэн, илтгэгчдээс тодорхой асуулт асууж, хариут аван, өөрсдийн санал бодлоо илэрхийлж байлаа. Тухайлбал, орон нутгийн хөгжилд Хөшөөтийн уурхайн оруулж байгаа хувь нэмэр, зарим сумдын ундны усны нөөц, газар тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн санал, аймгийн төвд байгаа худалдааны захыг нүүлгэх, төвийн утааны асуудал, шинэ цахилгаан станц хэзээ баригдах, Буянт голоо хэрхэн хамгаалах, Ховдын иргэд Буянт картаар дамжуулан нутгийн бизнесийн байгууллагуудаар хөнгөлттэй үйлчлүүлэх, улмаар нэг нэгнээ таньдаг болох гэх зэрэг олон асуудлын хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцож байлаа.

Уулзалт-хэлэлцүүлгийн төсгөлд орон нутггаа хөгжүүлэх бодлогийн бичиг баримт боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх нутгийн иргэдээс бүрдсэн зөвлөх багийн ажлын хэсгийг байгуулснаар 2200 цагт өндөрлөлөө.

Ц.Дагдан

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button