Одоо больё оо, хө

Тэр ч яахав. Одоо та нар улс төр хийж байна. Одоо боль, балайнууд аа

Ядарсан хоршооныхон

Яагаав, 2006 онд ХЗХ гэж сүйдтэй дээрэм болоогүй юу. Одоо ч бараг мартаж дээ. Төр засагтай зарга хийх, тэмцэх гэсэн хүмүүс надаас зөвлөгөө авдаг уламжлалаар гурван бүсгүй манайд ирж зовлонгоо тоочив. Үнэхээр өрөвдөлтэй байсан шүү. Нэг нь Солонгост ажиллаж цуглуулсан мөнгөө, бас ах дүү нарынхаа мөнгийг хамаад ХЗХ-д өгчихөж. Амихандаа муу санаа гаргаж гурван хоршоонд хувааж хадгалуулсан гэнэ. Тэгсэн чинь гурвуулаа дампуурсан байгаа юм даа. Магадлалын онолоор ч ингэх тохиолдол их ховор гэж санана. Нөгөө хоёр нь ч адилхан.

Ингээд тэд тэмцдэг ажилтай, би бичиг цаас, судалгааг нь хийж, заавар өгдөг ажилтай болов. Улмаар тэднийг иргэний хөдөлгөөнүүдтэй холбож, өөрөө ч нэлээд олон өгүүлэл бичиж гаргасан билээ.

Уншигчид миний бичсэн Талийгаач ч хүртэл ярьдаг юм шүү, Залуусын амь насаар тоглодог болжээ, энэ луйварчид зэрэг өгүүллийг санаж байгаа байх. Сэтгэл их өвдөж бичсэн болохоор их ч сайн болсон, олон түмэнд хүрсэн. Одоо ч миний блог дээр байгаа.

Асар удалгүй хаанаас ч юм өөр дарга, зааварлагч нар гарч ирээд нөгөө тэмцэл нь улс төр мөр болоод замраад алга болсон доо. Сүүлдээ гурван хүүхэн хоёр байгууллага байгуулж хоорондоо үзэж тарахаас гадна муудалцаад бие биенийхээ гарыг хугалсан ч гэх шиг балай балай юм сонсогдож л байсан.

Ингээд би хаягдах нь тэр. Ямар хойноос нь гүйгээд байлтай нь биш. Хэдэн жил таг болов. Харин энэ зун нэг хүүхэн нь утасдаж Энд сүлжээний бизнесээс хохирсон олон хүн байна, хамтарч тэмцэе гэсэн санал тавих нь тэр. Бүр мэргэжлийн тэмцэгч болчихож. Надаар ахиад бичиг хийлгүүлэх юм гэнэ. Би ямар өвчин туссан биш юу гэж тэгж тэнэгтэж яахийм. Гэтэл бас миний буруу байна аа

Төртэйгөө тэмцэе, намтайгаа тэмцэе гэх хүсэлтэй атлаа хэлэх үг-ээ ч мэдэхгүй, өгөх бичгээ ч хийж чаддаггүй маанаг юмнуудын бичиг цаасыг хийж өгсөөр байтал муу зан сургачихаж. Сүүлдээ бүр санаа амар, судлаач Ганхуяг гэсэн үнэгүй бичиг хийгээд өгдөг, юу хийхийг нь заагаад өгдөг маанаг нөхөр бэлэн байгаа гээд ойлгодог болчихож.

Тэгээд тэд нар тэмцээд, телевизээр гараад, дараа нь дарга нартайгаа зөвшилцөөд, эсвэл баяжаад эсвэл өөрөө дарга болоод алга болдог, харин хамаг гол хөдөлмөрийг нь хийсэн би бичиг хийдэг ажилтайгаа үлддэг зүй тогтол бий болов. Миний бичгийг л уншина шүү дээ, тэр маанагууд. Энд нэр ус дурдаад юүхэв, зарим тэмцэгч нь сайд болсон гээд л бодчих.

Уг нь ядарсан зүдэрсэн, шударга бус явдалтай тэмцэх гэсэн хүмүүст тус болох санаа маань тэднүүсийн туслахын ажил болон хувирав. Зарим нь тус болсонгүй гэж бүр уурлах жишээний. Чи тэгээд эрх баригчдын талд ороод байгаа юм уу, энэ тэр гэж солиорно шүү дээ. Би ямар албатай юм уу. Шог байгаа биз дээЭнд яах аргагүй миний буруу байгаа юм.

Ингээд ХЗХ төр засгийг нэг хэсэгтээ айлгаж хэсэгчилсэн амжилтад хүрсэн юм. Энэ нь алдсан мөнгөнийхөө 50 хувийг төрөөр гаргуулах шийдвэр байлаа. Би баярласан. Ядарсан хүмүүс овоо доо гэж бодсон. Гэхдээ гайхсан.

Учир нь алдагдсан мөнгийг буруутнуудаас биш, төрөөс гаргасан. Төрийн мөнгө бол бидний татварын мөнгө билээ. Одоо сонгуулийн өмнө мөнгөө нэхэж гэнэ. Түүнийг нь Н.Энхбаяр зохион байгуулж байгаа юм байна. Ингэвэл ч хэрэг өөр болно шүү.

Н.ЭНХБАЯРЫН ДЭЭРЭМ

1998 онд Хоршооны тухай хууль гарсан. Ингээд зүв зүгээр явж байсан юм.

2002 оны арванхоёрдугаар сар

1. Ерөнхий сайд Н.Энхбаярын санаачлагаар энэ хуульд Хадгаламж зээлийн хоршоо гэсэн цоо шинэ бүлэг нэмж луйвар дээрэм эхлэв.

2004 оны дөрөвдүгээр сарын 30.

Хуульд нэмэлт оруулж, ХЗХ-ны эрсдлийн сангийн доод хэмжээг Төвбанк тогтоож, хэрэгжилтэд хяналт тавина гэж өөрчлөн найруулав. Луйвраа хийж, мөнгөө угаагаад нэгэнт дууссан тул хариуцлагаас зугтаж займруулав.

2004 оны тавдугаар сар. Санхүүгийн зохицуулах хороог байгуулж, даргаар нь Д.Бадрааг томилов. Дампуурал гарцаагүй болсон тул могой атгуулах залуу хүнээ олов.

Ингэхлээр 2002 оны арванхоёрдугаар сараас 2004 оны дөрөвдүгээр сар хүртэл ХЗХ ямар ч хяналтгүй байсан. Энэ чинь Н.Энхбаярын засаглал мандаж байсан үе л дээ. Монголын анхны санхүүгийн пирамидыг Н.Энхбаяр, О.Чулуунбат нар босгов. Хэдэн монгол хүний цус нулимсны үнэтэйг бид сайн мэднэ л дээ

Дээрмийн үр дүн дараах байдалтай. Дампуурсан ХЗХ-ны тоо 29, хохирогчдын тоо (хадгаламж эзэмшигчид) 8903, тооцоолсон хохирлын хэмжээ 67.9 тэрбум, зээлийн үлдэгдэл дөрвөн тэрбум, битүүмжилсэн хөрөнгийн өртөг 43 тэрбум төгрөг.

Нэг жил дөрвөн сарын хугацаанд Монгол төрийн санаачлагаар, зориудын зохион байгуулалттайгаар Монголын эрх баригчид ард түмнээ дээрэмджээ гэсэн баттай бөгөөд төгс дүгнэлт хийж болно. Эрхэм хадгаламж зээлийн хоршооны тэмцэгчдээ та нар одоо больж үз. Би хувьдаа та нарыг чадлаараа өмгөөлсөн. Хэн та нарыг шуналтаж мөнгөө өг гэсэн юм. Хэн та нарын тэмцлийг олон жил гутааж байсан юм. Ингэхэд та нарын хохирлыг ард түмний татварын мөнгөнөөс хэн төлүүлсэн юм. Манай ард түмэн та нарыг үүнээс илүү яаж дэмжих ёстой юм. Яагаад дөрвөн жил дуугай явж явж одоо нэг их суулт муулт болоод байгаа юм. Та нар дээрэмчин Н.Энхбаярын удирдлагын дор тэмцэж байгаа чинь үнэхээр жигшүүртэй байна. Очиж очиж Энхбаяр байхдаа яахав дээ

Энхбаяр өөрөө толгой олигархи байж олигархитай тэмцэнэ гэнэ, өөрөө дүүрсэн авлигач байж авлигатай тэмцэнэ гэнэ, өөрөө МАНАН-г 1998 оноос эхлэн Ц.Элбэгдоржтой нийлж байгуулсан байж манантай тэмцэнэ гэнэ. Үүнийг нь улс төр юм даа гэж бодоод дуугүй байгаад байсан чинь, давраад бүр солиордог байна шүү дээ.

Одоо бүр өөрөө луйвард­чихаад тэмцлийг нь зохион байгуулах ч арай дэндэнэ ээ. МАХН-ын залуучуудыг баадуудаж, угаасан мөнгө­нийхөө ул мөрийг баллах гэж тэдэнд могой бариулсан чинь худлаа юу, хоёр сайхан залуугийн амь насанд хүрсэн чинь худлаа юу. Төрийн нууцад оруулчихаар мэдэх хүнгүй гэж бодож болохгүй шүү дээ. Та нар ичихгүй бол би ичихгүй шүү !!!

Хаа очиж С.Батболд, У.Хүрэлсүх, тэр ч байтугай Ц.Нямдорж ч наад ХЗХ-нд чинь түй ч хамаагүй. ХЗХ-ныхон та нар мөнгөө Н.Энхбаяр, О.Чулуунбат хоёроос нэх. Намаас нэхмээр бол бас л МАХН, бас л Н.Энхбаяраас нэх. Би МАН-ын муу муухайг сайн мэднэ, тэгээд чадлаараа илчилж бичиж байна. Гэхдээ бүх угаадсаа МАН руу цацаж болохгүй шүү дээ

Арай даварч байна Та нар, даварвал зогсоож болно шүү дээ

Улс төр судлаач Д.ГАНХУЯГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button