Хойд Солонгосыг ятгахыг Хятадаас хүсэв

Викториа Нуландын хэлснээр АНУ Хятадыг бүс нутгийн нөлөөгөө ашиглаж Пхеньяний эрх баригчдыг баллистик пуужинтай хиймэл дагуул сансарт хөөргөхгүй байхыг ятгаж чадна гэж итгэж байгаа аж. Пхеньяний эрх баригчид энэ сарын 15 буюу их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойгоор хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ.

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр тогтоолыг зөрчиж байна гэдэгт итгэлтэй байна. Тогтоолд баллистик пуужингийн технологи ашиглаж сансарт пуужин хөөргөхийг хоригложээ. Орос, Франц улсууд ч мөн Хойд Солонгосыг пуужин хөөргөх гэж байгааг буруушааж байна. В.Нуланд Бид Хойд Солонгосыг пуужин хөөргөхийг болиулахад шаардлагатай бүх арга хэмжээг Хятад Улс авна гэдэгт найдаж байна гэжээ.

Энэ сарын эхнээс л Пентагон Хойд Солонгосын пуужин хөөргөх ажиллагааг эсэргүүцэж, төлөвлөгөөгөө зогсоохыг шаардаж байгаа юм. Харин Хойд Солонгосын эрх баригчид пуужин хөөргөх төлөвлөгөөгөө өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсээр байгаа бөгөөд хөөргөх бэлтгэл ажлыг бурэн хангаад байгаа аж. Тэд бид энхийн зорилгоор пуужин хөөргөх гэж байгаа учир төлөвлөгөөгөө зогсоохгүй гэжээ. Пхеньяний төлөөлөгч Тусгаар тогтносон бүрэн эрхт улс пуужин хөөргөх эрхтэй. Бид улсынхаа батлан хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд пуужин хөөргөх гэж байна гэж мэдэгдсэн байна.

Үүнийгээ батлах зорилгоор хаалттай орны удирдлагууд гаднын сэтгүүлч, эрдэмтдийг уриад байгаа билээ.

АНУ Хойд Солонгосыг пуужин хөөргөвөл тус улсад оногдуулсан хориг арга хэмжээгээ чангаруулна гэв. Тиймээс нэмэлт хориг тогтоолгох эсэх сонголт Хойд Солонгосын эрх баригчдад үлдлээ. Түүнчлэн Хойд Солонгосын пуужин эрдэмтдийн тооцоолсон замаас гарч Япон, Өмнөд Солонгосын санерын бүсэд нэвтэрвэл устгана гэдгээ хоёр улс мэдэгдээд буй.

Э.ТӨГС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button