Өрхийн эмчийн өрөвдөлтэй дүр

ёс юм шиг ордоггүй. II, III шатлалын эмнэлэгт үзүүлэхэд өрхийн эмчийн бичиг зайлшгүй шаардлагатай учраас тийшээ зүглэдэг. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ, эмч нарынх нь ур чадварын талаар олигтой үг хэлэх хүн өдрийн од шиг цөөн.

Тэнд ажиллаж байгаа эмч нар нь халтар халаадтай залуус эсвэл хахир ааштай хөгшид байдаг. Залуусынх нь боловсрол мэдлэг анагаахын сургууль төгссөн гэхэд эргэлзмээр байдаг бол насаараа шахуу ажилласан хөгшчүүл нь дуудлаганд явсан нэрээр ажилдаа ирэхгүй. Ийм дүр зураг Сүхбаатар дүүргийн ҮII хорооны өрхийн эмнэлэгт байна. Энэ мэтчилэн өрхийн эмнэлэг тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл дундрахгүй. Нялх хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан гээд туслалцаа авахыг хүссэн бүхэн энд л ирдэг. Гэтэл тэнд хүнд суртал газар авсан гэж жигтэйхэн. Саяхан л гэхэд нэг танил эмэгтэйд маань ийм явдал тохиолдсон юм. Жирэмсний хяналтад орсон тэрбээр харьяаллынхаа эмчид үзүүлэхээр иртэл нөгөө эмч нь нэг найзтайгаа ажлын цагаар цай ууж, хэдэн цагаар амаа халтал чалжиж байснаа Өөр эмчид үзүүл, би завгүй байна гэж. Тэгээд арга буюу өөр эмч царайчлан үзүүлэх гэж цаг гаруй хүлээжээ. Тэр эмч ч өөрт нь харьяалагдах хүмүүсээ үзэж дуусаад түүнийг үзсэн ч удаан хүлээсний үр дүн гарсангүй. Чагнуураар чагнасан төдий болоод л зүгээр байна гээд явуулжээ. Энэ мэтчилэн өрхийн эмчид үзүүлэх гэж олон хүн цаг зав, нервээ барж сууна. Үзүүлэхгүй байя гэхээр дүүрэг, улсын эмнэлэг нь анхан шатны нэгждээ ханд гэнэ. Гэвч анхан шатны нэгж гээд байгаа өнөөх өрхийн эмнэлэг нь дамжин өнгөрүүлэх төдий байгууллага. Манай улсад 200 гаруй өрхийн эмнэлэг байдгаас 128 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Энэ олон өрхийн эмнэлгийн эмч нар бүгд төсвөөс буюу ард түмний татвараар цалинждаг улс. Гэвч тэр хэмжээгээр бидэнд үйлчилгээ үзүүлэх нь бүү хэл улам дарамтанд оруулдаг нь харамсалтай. Ийм жишээ захаасаа аваад бий. Монголын эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлох өрхийн эмнэлэг, тэнд ажиллаж буй эмч нарын үнэн төрхийг илчлэн харуулахаар манай сонин Өөдөлдөггүй өрхийн эмнэлэг асуудал хөндсөн сэдэв эхлүүлж байна. Эрүүл мэндийн салбарын эмгэг гэж хэлж болохоор энэ байдлыг хэн өөрчлөх вэ. Төр засаг анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ.

ЯРШИГ, ЭМЧ БИШ ДИСПЕТЧЕР ГЭЭД ХААЛГАН ДЭЭР НЬ ХАЯГЛАЧИХ

Өрхийн эмнэлэг гэж төрөөс даалгасан үйлчилгээгээ хангалттай үзүүлж чаддаг газар мөн үү биш үү гэсэн асуултад иргэд ямар хариулт өгөх бол. Би л лав үгүй гэж хариулах байна. Яах вэ, өрхийн эмнэлгүүд дотор яралзтал ажиллаж, яс үйлчилгээгээ үзүүлдэг газрууд байдаг байх л даа. Гэхдээ манай хорооны эмнэлэг л лав тэгдэггүй. Нялх хүүхдээ сар бүр үзүүлж, жинлүүлэхээр очихдоо ч бөөн уур уцаар болоод салдаг гэхэд болно. Хүүхэд маань өмнөх сарынхаасаа жин буурч, жижгирч агшчихсан байх нь энүүхэнд. Хүүхэд жин хасч болно л доо гэхдээ ид өсдөг үедээ агшина гэдэг арай л хэтэрсэн асуудал. Танай хүүхэд хоёр сантиметр агшсан байна. Ха ха, энэ ч арай хэтэрнэ ээ, манай метр алдаатай байх шиг байна гээд инээлдэх өрхийн эмч бас байна аа, цаана чинь. Мөн жингээ ажиллуулж чадахгүй, саяхан шинээр авсан болохоор сайн мэддэггүй ээ гээд хумсаараа оролдоод зогсох охид ч байна.

За тэгээд ханиад шуухинаа хүрээд, элдэв харшил болоод очиход зүгээр л Уг нь ийм нэг эм байдаг юм. Гэхдээ таарах үгүйг нь сайн мэдэхгүй юм. Та хоёр боломжтой бол хувийн ч юм уу, дүүргийн ч юм уу эмнэлэгт очих юм уу. Энэ эмийг өгчихөөр таарах үгүйг нь мэдэхгүй байна гэх үгтэй бол байнга таарна. Бүр сүүлдээ дасал болчихсон нөхөр бид хоёр Өрхийн эмнэлэг явах уу. Очоод ямар мэдэх биш дээ. Гэхдээ тэрнээс бичиг авахгүй бол цаас нэхээд хөөвөл гай, ороод л гарахаас гэсэн яриа өрнүүлсээр орно.

Яг л таасан ёсоор эмч маань Би нарийн мэргэжлийнх биш болохоор мэддэггүй ээ. Нарийн мэргэжлийн эмчид оч гэсэн хариултаа хэлнэ. Мэдээж хэрэг нарийн мэргэжлийн эмч нарийн үзэлгүй л яах вэ. Гэхдээ өрхийн эмч гэдэг наад захын үйлчилгээ үзүүлчихдэг, сайн яривал универсаль амьтан байх ёстой юм байгаа биз дээ. Ядаж л харшил, ханиад, халууныг эмчилчихдэг баймаар. Анагаах ухааныг нь судалсан хүмүүс өрхийн эмч хийдэг байх. Эсвэл ирсэн өвчтөнөө ийш тийш нь хуваарилах үүрэгтэй юм уу. Тэгвэл яршиг, эмч биш диспетчер гээд хаалган дээр нь хаяглачих хэрэгтэй.

Нялх хүүхэдтэй айл дуудлага өгөхөд нэг л их завгүй хүмүүс очиж чадахгүй Хүүхдийн түргэн дууд гэсэн гайхалтай сайхан зөвлөгөө өгнө. Өнөөх хүүхдийн түргэн нь утсаа ч авахгүй, ирнэ гэж бүр ч горьдолтгүй. Бүтэн гурван цаг тасралтгүй залгаж байж арайхийн холбогдсон ч бүтэлтэй юм болохгүй. Ийм л бэрхшээлүүдийг туулдаг болохоор манай гэр бүл өрхийн эмчид найдахаа болиод байгаа.

Ерөөсөө Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үгийн төгс илэрхийлэл болоод байгаа анагаах ухаан судалсан, айхтар сайн өрхийн эмч сайтар шалгах болсон бус уу. Эсвэл ар өврийн хаалганы хүмүүсээ анхан шатны үйлчилгээний диспетчерээр шахдаг шинэ жишигтэй болоо юу.

Ч.Болор, С.Баяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button