Ф.Бэконы бүтээл 40 сая ам.долларын үнэтэй

Бичиж буй хүний сүүдэр бүтээл тавигджээ. 1976 онд бүтээсэн энэ зургийг 40 гаруй сая ам.доллараар худалдахаар төлөвлөж байна. Уг бүтээл 1977 оноос хойш хувь хүний цуглуулгад байсан гэнэ. 2008 онд Бэконы Триптих зураг 86.2 сая ам.долларын үнэд хүрсэн бөгөөд Английн экспрессионист зураачийн бүтээлийг Роман Абрамович өөрийн болгосон юм.

Бичиж буй хүний сүүдэр зураг дээр дүрслэгдсэн эрэгтэй нь 1971 онд амиа хорлосон зураачийн нууц амраг Жорж Дайертай ихээхэн төстэй гэж мэргэжилтнүүд таамагладаг. Бэкон түүнд бүтээлийнхээ ихэнхийг зориулжээ.

Р.ГОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button