Хувиргасан амьд организмыг илрүүлэх лабораторитой болов

хувиргасан амьд организмын хяналтын тогтолцоо бий болгох үүднээс БОАЖЯ Хувиргасан амьд организмыг илрүүлэх лаборатори-ийн техник, тоног төхөөрөмжийг шинэчилж, албан ёсоор өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтэд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар болон албаны хүмүүс оролцсон. Лабораторийг дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр байгуулжээ. Түүнчлэн БОАЖЯ, Биоаюулгуй байдлыг хангах Үндэсний хорооноос өнгөрсөн онд молекул биологи, генетик, микробиологи, эм биобэлдмэл, биотехнологийн чиглэлийн лабораториудын биоаюулгуйн зэрэглэлийг тогтоож, судалгаа хийсэн байна.

Гэтэл судалгаанд хамрагдсан 45 лабораторийн 42 хувь нь зохих төвшний шаардлага хангаагүй гэсэн дүн гарчээ. Улмаар эдгээр лабораторийн үйл ажиллагааг яаралтай сайжруулах, био аюулгүйн үйл ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг нэн тэргүүнд чухалчилж байгааг албаныхан энэ үеэр өгүүлсэн. БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулан хүн амын эрүүл мэнд, удмын сан болон экологийн аюулгүй байдлыг хангахад хувиргасан амьд организмыг ашиглах үйл ажиллагааг хянах, хязгаарлах хэрэгтэй. Ямар нэгэн эрсдэл гарсан үед хохирол багатай даван туулах тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Тиймээс дээрх шаардлагыг үндэслэн манай яамнаас дэмжлэг туслалцаа үзүүлэн био аюулгүй байдлын судалгаа, хяналт шинжилгээ, эрсдлийн үнэлгээний лабораториуд байгуулж байна хэмээн онцолсон. Иймээс манай судлаачид гаднын лаборторид өөрийн генетик нөөцөө судлах биш, мэргэшсэн эрдэмтэн судлаачдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтот ажлыг эхлүүлж байгаа юм.

Б.ДЭЛГЭР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button