Olloo TҮ-ийн Hard talk хэлэлцүүлгийн өнөөдрийн дугаар Хар тамхи, мансуурах бодисын эргэн тойронд… сэдвээр болно

Хар тамхи татаж мансуурсан гэнэ, хэрэгт холбогдон шийтгэгдэж гэнэ, их хэмжээгээр хадгалж гэнэ, улс дамжин зөөвөрлөж гэнэ гэсэн яриа амнаас ам дамжин яригдаж эхэлжээ. Үндэсний аюулгүй байдын зөвлөлийн тэргүүн, Монгол улсын Ерөнхийлөгч хүртэл энэ асуудлаар өөрийн байр сууриа саяхан илэрхийлж байсан.

Тэгвэл бид хүн төрлөхтний шүдний өвчин болсон энэ аймшигт тахал-ыг эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусаас хол байлгах, битгий хэрэглээсэй гэсэндээ Хар тамхи, мансуурах бодисын эргэн тойронд… сэдвээр энэ удаагийн телевизийн хэлэлцүүлгээ явуулахаар боллоо. Манай хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Цагдаагийн хошууч Б.Батбилэг УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч/, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор С.Мөнхтуяа /СЭМҮТ-ийн наркологийн их эмч/, сэтгэлзүйч Б.Мөнхзаяа /СЭМҮТ-ийн наркологийн сэтгэлзүйч /, С.Бат-Өлзий /Мансуурлын эсрэг үндэсний төв-ийн тэргүүн/ нарын зочид урилгаар оролцохоор болоод байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэгт бид нэвтрүүлэгтээ орох урилга хүргүүлсэн боловч, харамсалтай нь хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ бидэнд мэдэгдээд байна.

Нэвтрүүлгийн редакци

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button